x

Энэтхэг, Пакистаны сөргөлдөөн Хятадын зэвсгийн салбарт хожил авчирсан уу?

Энэтхэг, Пакистаны хооронд энэ сарын долооны өдөр эхэлж, дөрөв хоног үргэлжилсэн хурцадмал байдал намжиж, гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч аль аль тал нь өөрсдийгөө ялсан хэмээн зарласан. Харин хажуугаар нь урьд нь байлдааны нөхцөлд туршигдаж байгаагүй Хятадын зэвсгийн үйлдвэрлэл олон улсын анхаарлын төвд орж ирлээ.

Харилцан довтолгоо Энэтхэгт Кашмирын Пахалгамд болсон халдлагад 26 энгийн иргэн, голдуу жуулчин амиа алдсаны дараа эхэлжээ. Энэтхэгийн тал уг халдлагын ард Пакистан дахь хэт даврагч бүлэглэлүүд байна хэмээн мэдэгдэж, “Синдүүр ажиллагаа”-г эхлүүлсэн байна. Үүний хариуд Пакистан хариу цохилт хийж, хоёр талын зэвсэгт хүчнүүд нисэх онгоц, дрон, пуужин ашиглан алсын зайн тулаанд оролцжээ.

Энэтхэг Франц, ОХУ-ын сөнөөгч онгоцуудыг ашигласан бол Пакистан Хятадтай хамтран үйлдвэрлэсэн J-10, JF-17 онгоцоо ашигласан. Пакистан улс Энэтхэгийн зургаан сөнөөгч онгоцыг, тэдгээрийн дотор Rafale онгоцыг сөнөөсөн хэмээн мэдэгдсэн ч Энэтхэг энэ мэдээллийг батлаагүй.

Харин Энэтхэгийн Агаарын хүчний маршал А.К.Бхарти "Бид зорьсон зорилтоо биелүүлж, бүх нисгэгчид маань эсэн мэнд буцаж ирсэн" гэж мэдэгдсэн нь сэтгэл ханамжтай байгааг илтгэжээ.

Хятадын зэвсгийн технологийн “DeepSeek” мөч

Пакистан J-10 онгоц ашиглан Энэтхэгийн онгоцууд руу агаар-агаарын пуужин харвасан тухай мэдээлэл АНУ-ын эх сурвалжаас цацагдаж, Хятадын зэвсгийн үйлдвэрлэлд анхаарал төвлөрүүлэв. Тодруулбал, анх удаа бодит байлдааны нөхцөлд Хятадын зэвсэг туршигдсан нь “DeepSeek мөч” буюу Хятадын зэвсгийн салбарын шинэ үсрэлт боллоо хэмээн дүгнэх судлаачид ч байна.

Хятадын Цэргийн чөлөөнд гарсан хурандаа Жоу Бо "Хятадын зэвсгийн системүүд зарим талаараа хосгүй" хэмээсэн бол энэ үйл явдлын дараа J-10 сөнөөгч онгоц үйлдвэрлэдэг Avic Chengdu Aircraft компанийн хувьцаа 40 хувиар өссөн байна.

Гэсэн ч зарим судлаачид урьдчилсан дүгнэлт хийхэд эрт хэмээн болгоомжилж байна. Лондонгийн Кингс коллежийн профессор Уолтер Ладвиг “Хятадын онгоц үнэхээр Rafale-ыг сөнөөсөн үү гэдэг нь тодорхойгүй хэвээр” хэмээн онцолсон юм.

Хэн үнэхээр ялсан бэ?

Пакистан агаарын довтолгоогоор Энэтхэгийн сөнөөгч онгоцуудыг унагасан гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд нийтлэгдэж, Хятадын нийгмийн сүлжээнд үндсэрхэг үзэл хүчтэй дэгдсэн ч бодит байдал хангалттай нотолгоогоор батлагдаагүй. Харин Энэтхэг стратегийн чухал цэгүүд, түүний дотор Равалпиндигийн ойролцоох Нур Хан бааз, Карачигаас холгүй Бхолари гэх мэт 11 бааз руу цохилт өгсөн тухайгаа тайлбарласан. Эдгээр цохилт нь нисэх буудлын хөөрөх зурвасын яг голд унасан нь өндөр нарийвчлалтай байсныг илтгэж байгаа аж.

Олон улсын зэвсгийн худалдаанд нөлөөлөх үү?

Хятадын J-10 онгоцны гүйцэтгэлийг барууны судлаачид, ажиглагчид нарийн ажиглаж байгаа бөгөөд энэ нь ирээдүйд олон улсын зэвсгийн худалдаанд хятад зэвсэгт анхаарал хандуулах нөхцөлийг бүрдүүлж магадгүй. Хятад зэвсгээ голчлон хөгжиж буй орнуудад, тэр дундаа Пакистан, Мьянмарт нийлүүлдэг. Өмнө нь Мьянмар болон Нигери зэрэг орнуудаас техникийн доголдолтой тухай шүүмжлэл гарч байсан ч энэ удаагийн мөргөлдөөн Хятадын хувьд гадаад худалдааны хувьд шинэ боломжийн үүдийг нээж болзошгүйг ажиглагчид дурджээ.

Энэтхэгийн хувьд дохио боллоо

2020 онд Хятадтай хил дээрээ мөргөлдсөн түүхтэй Энэтхэгийн хувьд энэ удаагийн үйл явдал дахин сэрэмжлүүлэг болов. Тэд өөрийн зэвсгийн үйлдвэрлэлийг хурдасгах, олон улсын худалдан авалтыг эрчимжүүлэх шаардлагатай болж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Ийнхүү дөрөв хоногийн зэвсэгт сөргөлдөөн дууссан ч үүний үр нөлөө Хятад, Энэтхэг, Пакистан гуравт төдийгүй олон улсын зэвсгийн худалдаа, геополитикт урт хугацааны сүүдрээ үлдээх нь тодорхой болж байна.

Эх сурвалж: BBC, Reuters, AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top