x

С.Бямбацогт: Улстөрийн намын хууль ҮХ-ийн өөрчлөлтийг хүлээж байна

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх нэг асуудал нь Улстөрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай юм. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогтоос тодрууллаа.

-Хуулийн өөрчлөлтийг хэзээ хэлэлцэх вэ?

-Улстөрийн намуудын хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараагаар хэлэлцэхээр дарааллыг хийсэн байгаа. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Улстөрийн намуудын тухай хуулийн тодорхой зохицуулалт бүхий заалтууд тусгагдан орохоор байгаа юм. Тэдгээр нь орж чадвал түүнтэй нийцүүлж Улстөрийн намуудын тухай хуулийн үзэл баримтлал гарах юм. Үүнийг хүлээгээд байна. Одоо яригдаж буй Улстөрийн намуудын тухай хуульд улстөрийн намын үзэл баримтлалын талаар боловсруулж дууссан.

-Сүүлийн үед Улстөрийн намуудын санхүүжилтийн асуудлыг нэлээн хүчтэй ярьж байна? Энэ талаар хуульд хэрхэн тусгаж байгаа, юуг өөрчлөхөөр байгаа вэ?

-Тиймээ, улстөрийн намуудын санхүүжилтээс их зүйл нөлөөлж шалтгаалж байгаа талаар нэлээн ярьж байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр улстөрийн намуудын санхүүжилтийн талаар хэрхэн заах талаар тодорхой бэлэн болоогүй байна. Гэхдээ бодлогын хувьд ер нь улстөрийн намын санхүүжилт нь

  • төрийн санхүүжилт,

  • хандив,

  • хураамж,

  • гишүүдийн татвар гэсэн үндсэн 4 төрөлтэй байгаа.

Эдгээрээс бид хандив дээр илүү анхаарах ёстой гэж байгаа юм. Учир нь хандив нь улстөрийн намуудад ил болон далд хэлбэрээр байж, сонгуулийн үеэр, ялангуяа сонгуулийн сурталчилгааний үед болон сонгуулийн бус нөхцөлд ч хандивыг өгдөг, авдаг, үүгээрээ дамжуулаад эрх мэдэл, албан тушаалд хүрдэг “хэрэгсэл” болгон эргээд улстөрийн намыг өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллуулдаг алдаа дутагдал манайд гарч байгаа. Тийм учраас үүнээс ангижрахын тулд хандивыг аль болох хэмжээ хязгаартай болгох ёстой юм. Тодруулж хэлбэл, хандивыг хэнээс, хаанаас авах, өгөхийг тодорхой болгоод Улстөрийн намын хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй байгаа нь үнэн.

Ер нь манайд улстөрийн намуудад өгч буй хандив дээр хяналт тавих байдал байхгүй, үүнийг “хаяж” ирсэн. Хоёрт, сонгуульд оролцсон намууд болон нэр дэвшигчид тайлангаа гаргаж өгдөг ч тэр нь хэр бодитой гэдэг дээр бас хяналт тавьдаггүй. Нэг ёсондоо бодитой тайлан гардаггүй. Тиймээс улстөрийн намуудад яавал сонгуулийн үеэр сурталчилгааны явцад хуулийн дагуу мөнгөө зарцуулж буйд хяналт тавих, тайлан гарсны дараа тэр нь бодит бус байна уу гэдгийг хянадаг тогтолцоо үгүйлэгдэж байна. Ийм зайлшгүй өөрчлөлтүүдийг бид Улстөрийн намын тухай хуульд оруулж өгөхөөр ажиллаж байна.

-Хэн хяналт тавих вэ?

-Энд Үндэсний Аудитын газрын үйл ажиллагаа чухал. Намууд сонгуульд оролцохдоо Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зардлын хэмжээг аудитаар хянуулдаг. Түүнчлэн сонгуульд оролцсон тайлангаа аудитад өгч хуулийн хэмжээнд заасан мөнгөө зарцуулсан эсэхээ тайлангнаж өгдөг. Гэтэл тэдгээр нь дээр хэлсэнчлэн яг амьдрал дээр бодит бус байгаа. Үүнд Үндэсний Аудитын газар анхаарч ажиллах ёстой юм.

Нөгөө талаар СЕХ-ны талаарх асуудал байна. СЕХ нь ерөнхийдөө сонгуульд нэр дэвшиж буй намуудыг сонгуульд оролцоход нь бүртгэдэг үүрэг бүхий үйл ажиллагаатай. Үүнээс хальдаггүй, зөвхөн бүртгээд сонгуулийг зохион байгуулаад намуудыг аяндаа “хаячихдаг”. Тэгвэл улстөрийн намуудын үйл ажиллагаа үзэл баримтлалынхаа дагуу явж байна уу, үгүй юу, сонгуулийн явцад ч тэр, цаашид дүрмээ барьж ажиллаж, тэр нь үйл ажиллагаанд нь нийцэж байна уу гэдэгт байнгын хяналт тавьдаггүй. Ингэхгүйгээс болж сонгуулийн үеэр борооны дараах мөөг шиг баахан намууд гарч ирдэг, сонгуулийн дараа алга болчихдог замбараагүй байдлыг зогсоох ёстой юм.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 21 цаг 20 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 22 цаг 53 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 23 цаг 3 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 23 цаг 22 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 23 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top