x

УИХ-ын дарга уучлал гуйлаа

Засгийн газрын гишүүд тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй гэснээс болж үдээс өмнөх чуулган хуралдсангүй. 

УИХ-ын дарга М.Энхболд энэ талаар “Чуулганы танхимд яг одоо 35 гишүүн байна. Бусад гишүүн орж ирэхгүй байгаагаас УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй боллоо. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэх асуудал оруулж ирсэн ч салбарын сайд нь орж ирээгүйгээс гишүүд асуулт асууж чадахгүй, санал хурааж чадахгүй хоёр хонолоо. УИХ-ыг ард түмэн сонгодог. Сонгохдоо улс орны бодлого чиглэлийг тодорхойл, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өг гэж та биднийг сонгосон. Засгийн газрыг УИХ томилсон. Бид Засгийн газрыг томилохдоо УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэж, УИХ-д асуудлаа тайлагнах ёстой гэж томилсон. 

Гэтэл өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд хоёр хоног бойкотолж байна. Бид бинзен тосны асуудал, валютын ханшийн талаар Засгийн газраас асуугаад дөрөв дэх долоо хоногийн нүүр үзэж байна. Өргөн барьсан сайдыг нь томилж өгөх гээд гурван долоо хонолоо. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг Их хурал хэлэлцээд итгэл үзүүлж, ажлаа үргэлжлүүлж хий гэдэг шийдвэр гаргасан.  Одоо Засгийн газар улс төржилтөө зогсоож ажлаа хийхийг шаардаж байна. Гадаа цаг агаар, өвөлжилтийн байдал хүндэрч байна. Улс орны хэмжээнд мал тооллогын ажил ч явагдаж байна. Энэ олон ажил, арга хэмжээнүүдийг Засгийн газар зохион байгуулж, Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэхэд ямар арга хэмжээ авах гэж байгаагаа Их хуралд танилцуулж ажиллах ёстой. Тиймээс Засгийн газрыг ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллааг тасалдуулахгүй байхыг шаардаж байна. 

Төр тогтвортой байх ёстой. Би ийм байр суурьтай байгаа. Үүний төлөө ч явна. Сүүлийн үед Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого хийж байна. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Тэмцлийн хатуу хэлбэрийг сонгоно гэж УИХ-ын гишүүд ярьж байна. Энэ бол хууль зөрчсөн асуудал. 60 тэрбум гэх хэргээр ЖДҮ-гийн хэргийг дарах оролдлого сурталчилгааг хийх боллоо. Энийг зогсоох ёстой. 60 тэрбумын гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногт хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийн асуудлаар хуралд. Хэрэв дэд хорооны ирц бүрдэхгүй бол гишүүдээ чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, хуралдах нь зүйтэй. Би үүнийг УИХ-ын даргын хувиар үүрэг болгож байна. 

Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу санал санаачилгаа бичээд албан ёсоор асуудлаа тавь. Төрийн ажил хуулийн дагуу явагдах ёстой. УИХ-ын хоёр өдрийн чуулган хуралдаж чадсангүй. Би үүнд олон нийтээс уучлал хүсэж байна. Өнөөдрийн хуралдаан хуралдах боломжгүй боллоо” гэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • зочин (64.119.27.131)
    С.Эрдэнэ дарга Ц.Элбэгдоржийн фракцынх бол цаад утгаараа МАНАН-г дэмжинэ гэсэн үг үү? Сайхан билэг бас энэ фракцынх уу/
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • Монгол иргэн (103.26.193.234)
    "Ми.. Овогт" энэ ХУЖАА аргагүй л хужаа юм аа... зуурсан л бол зуурсан чигээрээ... Монголчууд минь хүнийг олж НӨХӨРЛӨЖ ДЭЭШ НЬ СУУДАЛД ТАВЬСАНЫ ГАЙ ЭНЭ ДЭЭ...!!!! МОНГОЛЫН МИНЬ ЗАЯА ТҮШИЖ, ЭНН БУЛАЙ төдийгүй олон ийм булайг зайлуулах хэрэгтэй... "Ми... овогт"- ын "Лу ..овогт" ЭНХ-АМГАЛАН залгана гээд БОД... "Ми...овогт" алсын хараа, бодолтой байгаа биз... ккк
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • Иргэн (202.21.109.3)
    ЗГ .ыг дэмждэг хаоанхуй ард түмэн хэзээ ч үгэнд хүрэхгүй хохь
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • иргэн Баяраа (202.179.24.148)
    Энхболдыг дэмжинэ,удахгүй агуу удирдагчийн үр удам хүү Эрдэнэ улс төрд орж ирээд энэ сайхан орноо удирдаад сайхан хөгжүүлнэ гэдэгт би бүрэн дүүрэн итгэдэг
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
    • иргэн Баяраа
      Элбэгдоржийн Эрдэнэ шүү
      2018 оны 12 сарын 07
  • Mgl (172.58.137.51)
    Nomhon moriig noolhod amar gej popur oyunerdene saihan Ulster hiij ba hudallig unen boltol yarij bichij ba
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • хатанаа (66.181.161.64)
    60тэрбумаар эхлэе та бүхний шаардаад бга ждү г ч шалгана харин энхболд огцорвол хуулын байгуулга хуулын дагуу ажилаа хийхэд хардах зүйлгүй болно гэж ойлголоо огцорч тус болдо ж.мөнхбата энхболдод даргын ажилд ямар дуртайм бэ гээд хэлээд өгөөч гуйя
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • bas zochin (103.26.194.137)
    Enhbold dargiig demjij baina gej ooroo bichbvv ohin ni bicho
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • зочин (202.126.89.22)
    Засгийн газрыг УИХ-ын гишүүдээс 100 хувь бүрдүүлсэн нь эргээд " ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө" гээч болдог гэдгийг батлав.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
    • Zochin
      Yag unen
      2018 оны 12 сарын 07
  • Зочин (66.181.161.24)
    huraldaj chadahgui zasaglaj chadahgui Ardiin namiig taraaya!!!!
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Zochin (66.181.161.99)
    Enh60ld zailchihval yaasiin haraal idmer Mi ovogtiig
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Zochin (66.181.160.89)
    Enhbold dargiig demjij bn
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
    • ОЮУН-ЭРДЭНЭ гэж пздааа хуцаарай
      2018 оны 12 сарын 07
    • Ганаа
      Пяздаа чиний царайг чинь хармаар байна
      2018 оны 12 сарын 07
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 21 цаг 18 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 22 цаг 51 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 23 цаг 1 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 23 цаг 20 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 23 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top