x

Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт өнөөдөр Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи болон түүний төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, биеийн тамир, спортын салбарт хамтран хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ.

Уулзалтад Монголын талаас тус хорооны ТЗУГ-ын дарга О.Баттулга, БТГ-ын дарга О.Гэрэл, БТБХХ-ийн дарга О.Баасан, ГХМТХ-ийн дарга Н.Оюунбат, ахлах мэргэжилтэн Ө.Номуун нар оролцсон бол Япон талаас Яйзү хотын ИТХ-ын дарга Мүрамацү Юкимаса, Захиргааны газрын дарга Икэгаяа Исамү, Гадаад харилцааны хэлтсийн дарга Окамото Макото нарын албаны хүмүүс байлцлаа.

Талууд хоёр орны хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож байгааг онцолж, энэ хугацаанд төрийн албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх, бодит үр дүн бүхий хамтын ажиллагаа өрнөсөн гэдгийг тэмдэглэлээ. Цаашид орон нутагт ажиллаж буй биеийн тамирын арга зүйч нарыг Яйзү хотод богино хугацааны сургалтад хамруулах талаар санал нэгдсэн байна.

Дарга Э.Билэгт Япон улсад болох Азийн зуны спортын наадам-тай холбогдуулан зарим спортын төрөл дээр хамтарсан бэлтгэл сургуулилт хийх санал дэвшүүлжээ. Үүний хүрээнд хоёр тал чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, пара хөнгөн атлетик, пара таеквондо зэрэг төрлөөр үндэсний шигшээ багийн тамирчдын олимп, паралимпын өмнөх бэлтгэлийг амжилттай зохион байгуулсныг дурдаж, үр дүнтэй хамтын ажиллагаа болсон гэдэгт санал нэгджээ.

Мөн өнгөрсөн 2018, 2019 онуудад Монголын биеийн тамир, спортын салбарын ажилтнуудыг оролцуулсан “Япон дахь нийтийн биеийн тамирын хөгжлийн бодлого, арга хэмжээ, тэмцээний зохион байгуулалт” сэдэвт сургалтыг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байсныг дурдсан байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 15 цаг 44 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 15 цаг 51 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 43 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 16 цаг 53 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 18 цаг 35 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 21 цаг 3 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 21 цаг 13 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ 21 цаг 19 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн 21 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 21 цаг 34 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top