x

ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын валютын сан (ОУВС) Пакистан улсад нэг тэрбум ам.долларын санхүүжилт баталсан нь Энэтхэгийн хурц шүүмжлэлтэй тулгарлаа. Цөмийн зэвсэгтэй хөрш хоёр орны харилцаа хурцадсан үед АНУ тэргүүлсэн гэнэтийн гал зогсоох шийдвэр гарсан юм.

Энэтхэгийн эсэргүүцэл үл харгалзан ОУВС-ийн захирлуудын зөвлөл долоон тэрбум ам.долларын зээлийн хоёр дахь хэсгийг баталжээ. Тэд Пакистаны эдийн засаг сэргэлт үзүүлж буйг, тус улс хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлж буйг онцолсон байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт тэсвэртэй эдийн засаг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, ирээдүйд 1.4 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт олгоно хэмээв.

Энэтхэг хүчтэй мэдэгдэл гаргаж, хоёр гол шалтгаанаар зээлийг шүүмжилсэн. Нэгдүгээрт, Пакистан реформ хийх амлалтаа байнга зөрчдөг тул ийм тусламжууд үр нөлөөгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, санхүүжилтийг хил дамнасан терроризмыг дэмжихэд ашиглаж болзошгүйг анхааруулжээ. Тэдний үзэж байгаагаар энэ нь “ОУВС болон түүний доноруудын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, дэлхийн үнэт зүйлсийг доромжилж байна”. Пакистан энэ зэмлэлийг олон удаа няцааж ирсэн.

ОУВС Энэтхэгийн байр суурийн талаар BBC-д тайлбар өгөөгүй байна.

Пакистаны зарим шинжээч ч мөн Энэтхэгийн анхны шүүмжлэлд үндэслэл бий гэж үзэж байна. 1958 оноос хойш Пакистан нийт 24 удаа ОУВС-гаас тусламж авсан ч бодит реформ хийгээгүй хэвээр байна. АНУ дахь Пакистаны элчин сайд асан Хуссейн Хаккани “ОУВС-д хандах нь эрчимт эмчилгээний тасагт дахин дахин очихтой адил. Ингэж олон удаа тусламж гуйна гэдэг нь гүн гүнзгий бүтцийн асуудал байгаа гэсэн үг” хэмээн хэлсэн байна.

Энэтхэг нь ОУВС-ийн захирлуудын зөвлөлд багтдаг ч саналын эрх нь хязгаарлагдмал. Энэтхэг нь Шри Ланка, Бангладеш, Бутантай хамт нэг бүлгийг төлөөлдөг бол Пакистан Төв Азийн бүлэгт харьяалагддаг ба Иранаар төлөөлүүлдэг.

ОУВС-ийн саналаар шийдвэр гаргах тогтолцоо нь “нэг улс – нэг санал” зарчим дээр бус, тухайн улсын эдийн засгийн хэмжээ, санхүүгийн хувь нэмрээс хамаардаг. Энэ нь хөгжингүй орнуудыг илүүд үздэг хэмээн шүүмжлэлд өртөж ирсэн. Жишээлбэл, АНУ хамгийн их саналын эрхтэй (16.49 хувь), харин Энэтхэгийн эрх ердөө 2.6 хувь юм.

Мөн саналаа эсэргүүцэх боломжгүй – зөвхөн дэмжих эсвэл түдгэлзэх сонголттой. Бүх шийдвэрийг “консенсус” буюу зөвшилцлөөр гаргадаг нь хүчирхэг гишүүдийн нөлөөллийг нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолж байна.

2023 оны G20-ийн даргалагч орноор ажиллах үедээ Энэтхэг энэ тэнцвэргүй байдлыг засах, ядуу орны төлөөллийг нэмэгдүүлэх саналыг дэвшүүлсэн. Гэвч уг реформыг хэрэгжүүлэхэд ахиц гараагүй хэвээр байна.

Нөгөө талаас, сүүлийн жилүүдэд ОУВС өөрийн дүрмээ зөрчин байж Украинд дайны үед 15.6 тэрбум ам.долларын зээл олгосон тул, одоо Пакистантай холбоотойгоор “дайны бүс” гэдэг шалтаг хэрэглэж чадахгүй гэж Observer Research Foundation-ийн шинжээч Михир Шарма хэлжээ.

Хэрэв Энэтхэг үнэхээр терроризмыг санхүүжүүлэх асуудлыг шийдэхийг хүсэж байгаа бол илүү оновчтой талбар нь НҮБ-ын дэргэдэх FATF буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн ажлын хэсэг юм гэж Хаккани зөвлөжээ. Энэ байгууллага нь терроризмтай холбоотой улсуудыг “саарал” эсвэл “хар” жагсаалтад оруулж, ОУВС болон Дэлхийн банк зэрэг байгууллагаас санхүүжилт авахад нь хориг тавьдаг. Пакистан 2022 онд уг саарал жагсаалтаас хасагдсан.

Мөн ОУВС-ийн бүтэц, вето эрхийн талаар Энэтхэг дуугарч байгаа ч энэ нь өөрт нь ашигтай эсэх нь эргэлзээтэй. Шинжээчид “ийм реформ хийгдвэл Дэлхийн өмнөд хэсгийн нэрийн өмнөөс Бээжин илүү их нөлөөтэй болно” гэж үзэж байна. Учир нь Хятад улс олон улсын байгууллагуудад Энэтхэгийн эсрэг саналаа ашиглаж ирсэн түүхтэй. Жишээлбэл, Азийн хөгжлийн банкнаас Энэтхэгийн Аруначал Прадеш мужид хэрэгжүүлэх төслийг Бээжин хилийн маргааны үндэслэлээр хориглосон тохиолдол бий.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 54 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 7 цаг 2 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 7 цаг 12 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 18 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 7 цаг 22 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 7 цаг 26 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 8 цаг 20 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 53 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 10 цаг 22 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 10 цаг 27 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 10 цаг 30 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 10 цаг 34 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 39 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 48 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 12 цаг 10 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 41 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 13 цаг 3 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 13 цаг 9 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 13 цаг 24 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 13 цаг 35 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top