x

ХХААХҮ-ийн сайдыг томилох, Алтны татварын хуулийн хугацааг сунгах асуудлыг хойшлууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн билээ. 

2014 онд алтын рояалтыг таван жилийн хугацаатай 2.5 хувь болгосон билээ. Энэ хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болох гэж байна. Тиймээс энэ хугацааг дахин таван жилээр сунгах хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. 

Гэвч УИХ-ын гишүүдийн бараг тал хувь нь Их хурлын даргын огцрохыг шаардан хуралдаа суухгүй эсэргүүцлээ илэрхийлээд байгаа. Үүнтэй холбогдуулан чуулганы хуралдаанд оролцож буй зарим гишүүдийн зүгээс алтны рояалтын үйлчлэх хугацааг сунгах асуудлыг хойшлуулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжив. 

Ийнхүү нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн алтны 2.5 хувийн татварыг таван жилээр сунгах хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлууллаа.  

Мөн Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан ч гишүүнийг томилох асуудлыг танилцуулахаар Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд ирээгүй тул ХХААХҮ-ийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад худалдааны баланс 1.4 тэрбум ам.долларын эерэг гарлаа 14 мин "Шэнжөү-21" хөлгийн багийнхан жингүйдлийн орчинд хүний тархи хэрхэн ажилладгийг судалж байна 15 мин Герман улс газрын тосны нөөцөө ашиглахад бэлэн байна 18 мин Тоглолтод бооцоо тавьсан хоёр хөлбөмбөгчний эрхийг насан туршид нь хасав 18 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа 19 мин Шадар сайдын зөвлөхүүд Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа 20 мин 149 дүгээр сургуульд "Өсвөрийн аврагч" болон орон нутгийн хамгаалалтын танхим байгууллаа 21 мин Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар бус танхимаар зохион байгуулна 23 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулахыг шаардав 57 мин Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 2 цаг 26 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 2 цаг 28 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 2 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 2 цаг 30 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 2 цаг 30 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 2 цаг 31 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 2 цаг 33 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 2 цаг 34 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 4 цаг 37 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 4 цаг 38 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 4 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо...
Top