x

М.Энхболд: Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй

УИХ-ын гишүүд Их хурлын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нарын гишүүд өнөө өглөө чуулганы танхимын өмнө сандалтай суулт хийсэн. Үргэлжлүүлэн чуулганы танхим руу орж индэрийн ард зогсоцгоосон юм. 

Улмаар УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй өрөөндөө уулзалт хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хаврын чуулганы завсарласан хугацаанд ээлжит бус чуулган зарлахыг удаа дараа шаардсан. Мөн 60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхийг шаардсан ч та хойшлуулсаар ирлээ. Таныг Үндсэн хууль зөрчиж байна гэж бид үзэж байна. УИХ тарах хэмжээнд хүрэх ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс таныг ирэх даваа гариг буюу арванхоёрдугаар сарын 10-наас өмнө өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна” гэлээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх тухай УИХ-ын 19 гишүүн бичиг ирүүлсний дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх талаар хуулийн байгууллагаас тодруулахад нээлттэй сонсгол хийх боломжгүй гэсэн. Би хувийн зүгээс энэ асуудлаар нээлттэй сонсгол хийхийг эсэргүүцээгүй. Ер нь 60 тэрбумын асуудлаар бид нээлттэй сонсгол хийгээд энэ асуудалд цэг тавих цаг болсон. Хэрэв УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь гарын үсэг зурсан бол ээлжит бус чуулган зарлах боломжтой байдаг. Гэтэл уг бичигт 22 гишүүн гарын үсэг зурсан байдаг. УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэд хандсан байгаа. Цэцийн шийдвэр гаргасны дараа асуудлыг би хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. УИХ-ын даргыг огцруулах тухайд Үндсэн хуульд таван шаардлага байдаг. Энэ хуулийн зүйл заалтын дагуу бодитой асуудал үүсвэл би УИХ-ын даргаасаа огцроход бэлэн. Гол нь бүх зүйл хуулийн дагуу байх ёстой” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 35 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 15 цаг 4 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 15 цаг 12 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 15 цаг 22 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 15 цаг 28 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 15 цаг 32 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 15 цаг 36 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 16 цаг 30 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 18 цаг 3 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 18 цаг 32 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 18 цаг 37 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 18 цаг 40 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 18 цаг 44 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 19 цаг 49 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 19 цаг 58 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 20 цаг 20 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 20 цаг 51 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 21 цаг 13 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 21 цаг 19 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 21 цаг 34 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top