x

О.Баасанхүү: Та нар бүлэг дээрээ хэрэлдэж болдоггүй юм уу?

Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чуулганы танхимд орж ирэхийг нь хүлээж байна. ХХААХҮ-ийн сайда УИХ-ын гишүүн Ч.Улааны нэрийг дэвшүүлж, МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд байгаа билээ. Гэвч үүний УИХ дараа Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэж, У.Хүрэлсхийн танхимыг хоёр ч сайд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нь байдлыг хурцатгаад байгаа бололтой 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Харамсч байна. УИХ-ын хуралдаанд хэлэлцэх хууль дүрэм яръя гэхээр давхар намайг хохироогоод байна. Та нар асуудлаа бүлэг дээрээ ярьж болдоггүй юм уу. Асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцье л дээ. Маргааш таван гишүүний асуудал орж ирэх юм билээ. Танай намын таван гишүүн хулгай хийчихсэн асуудал удахгүй шийдэгдэнэ"  гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: "Монголын төр эмгэнэлт драмын төрөл рүүгээ орлоо. Өвөл  болж, цас унаж хөдөө, гадаагүй асуудал их бий. Гэтэл энэ хүнд цаг үед салбар нь сайдгүй ажиллаж байна. Ч.Улаан гишүүнийг УЗ, бүлэг дээрээ ч дэмжсэн. Томилох гэхээр Ерөнхий сайд, сайд нар нь орж  ирэхгүй гурван долоо хоног болж байна.Засгийн газрын гишүүд командаар УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж байна. Хамгийн чухал салбар энэ хүмүүст хамаагүй болчихсон юм байна. Ийм болохоор би Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв гэж хэлээд байгаа юм.Танхимыг нь элэг бүтэн болгоод өгье гээд 40 гишүүн чуулгандаа орж ирээд хүлээгээд байхад Засгийн газрын гишүүд нь сайд нь орж ирэхгүй юм. Шударга ёсыг яриад байгаа гишүүд миний бланк дээр гарын үсгээ зураад УИХ-ыг тараая. Энэ 76 байсан байгаагүй цаана нь 76 аавын хүү, ээжийн охид байгаа шүү. Дарвалаад байгаарай та нар.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Хэлэлцэх асуудлыг дарааллын дагуу Засгийн газрын гишүүнээ хэлэлцээд явъя гэсэн горимын саналтай байна. Шаардлагатай бол миний гаргаж байгаа горимын саналаар санал хураая. Чуулгандаа би 10 цагаас өмнө орж ирсэн. Чуулганы хуралдаан 40 гишүүний ирцтэйгээр хэвийн үргэлжилж байна.  Асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцье.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Ард түмэн хурдхан ажлаа хий л гэж хэлж байгаа шүү дээ. Сайдыг нь томилмоор байна. Хахир өвөл ирлээ. Зогсож байгаа дөрвөн гишүүний  шаардлагыг бид бодох ёстой. Гэхдээ энд ирц бүрдүүлээд сууж байгаа гишүүдээ мөн бодох хэрэгтэй. Ч.Улаан гишүүн Сангийн сайд хийж байсан учраас ХХААХҮ-ийн сайдын ажлыг аваад явчхаж чадна гэж бодож байна. Сангийн сайд өрөөндөө суудаг бол ХХААХҮ-ийн сайд хөдөө явж ажилладаг салбар шүү. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал орж ирлээ. Засгийн бүтэц бүрэлдэхүүнээ маш яаралтай томилох шаардлагатай. Асуудалд хуулийн дагуу хандах хэрэгтэй. Үнэхээр УИХ-ын дарга хууль зөрчсөн юм бол үндэслэлээ гарга л даа. УИХ тавтиргүй гишүүдийн тоглоом биш шүү. Хэдүүлээ таръя. Ж.Мөнхбат бланкаа гаргаад ир. Бүгдээрээ тарцгаая. Ард түмнээрээ дүнгээ тавиулж  хэдүүлээ хоншоороо үзэцгээе.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 21 цаг 16 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 22 цаг 49 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 22 цаг 59 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 23 цаг 18 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 23 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top