x

Ардчиллын үйл хэргийг шинэ шатанд гаргасан их хурал

Ардчилсан намын IX их хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. 1,040 төлөөлөгч хуралд оролцсон юм. Их хуралд АН-ын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд АН-ын дүрмийн үзэл баримтлалын төслийг танилцуулсан бол намын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавьсан юм. Мөн Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар А Н зургаан дэд даргатай байхаар тогтож, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Р.Амаржаргал нарыг намын дэд даргаар сонгосон бол дараагийн гурван дэд даргыг дараагийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар тодруулахаар боллоо. 

С.Эрдэнэ: 2020 оноос эхлэн ялалтын манлайллыг хэрэгжүүлж эхэлнэ  

-АН-ын дарга С.Эрдэнэ илтгэлдээ “2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш Ардчилсан намын шинэчлэл эрчимтэй өрнөж, та бид гардан хэрэгжүүлж, хамтран зүтгэсээр ирлээ. Шинэчлэл бол тодорхой хугацаанд хийгээд дуусгадаг зүйл биш ээ. Шинэчлэл бол нэг сонгуулиар, нэг ялалтаар нэг мөр шийдэгддэг зүйл ч биш юм. Шинэчлэл бол байнгын үйл явц, байнгын зүтгэл, байнгын хамтын ажиллагаа, байнгын хөдөлмөр. Урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний эрх ашиг , тусгаар тогтнолыг хамгаалсан хүний эрх, эрх чөлөөний бүхий л үнэт зүйлсийг баталгаажуулах амьд үйл явц юм.

Шинэчлэл өөрөө тодорхой зарчим, үзэл санааны шалгуураар байнга өрнөж байдаг. Улс төрийн намыг амьд байлгадаг цусны эргэлт, оршин тогтнох үнэ цэнэ юм. Ардчилсан нам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн шиг ийм далайцтай шинэчлэлийн эрс алхмуудыг өмнө нь хийж байсангүй.

2016 онд Ардчилсан нам УИХ-ын болон бүх шатны сонгуульд амжилтгүй оролцсон хэдий ч өнөөдөр сөрөг хүчнийхээ үүргийг зөвхөн УИХ төдийгүй аймаг, дүүргийн ИТХ-ын хурлууд дээр маш амжилттай хэрэгжүүлж байна. Бид 2020 оноос эхлэн улс орны хэмжээнд цараатай ялалт, бодлогын манлайллыг хэрэгжүүлж эхэлнэ ” гэдгийг илтгэлдээ онцолсон. 

Энэ үеэр хуралд оролцогчдын байр суурийг сонслоо. 

С.Эрдэнэболд: Улс төрд шинэ соёл, хандлагыг тогтоож байна

-Ардчилсан намын үзэл баримтлалыг шинэчлэн баталлаа. Одоо хэрэгжиж буй үзэл баримтлалын 50 хувь шинэчлэгдсэн. АН нийгэмд манлайлал үзүүлэхдээ ямар зарчмаар ажиллах юм. Үнэт зүйлсийн юуг нь хамгийн чухалд тооцох юм бэ гэдгээ тодорхойлж байна гэсэн үг. Баруун төвийн намын гол шалгууруудыг үзэл баримтлалдаа тунхаглаж байна. Намуудын үзэл баримтлалд эрх чөлөө, тусгаар тогтнол гэх мэт идэвхгүй үг их багтдаг.

Ардчилсан нам энэ шалгуурт нийцүүлж үзэл баримтлалаа шинэчилж байна. Үзэл баримтлалын төсөлд үнэт зүйл, эрх чөлөөгөө яаж хангаж, хамгаалах талаар нарийн зохицуулалтыг оруулж өгч байна. Хувь хүн, эдийн засаг, улс төр, хуулийн засаглал, үндэсний эв нэгдэл тусгаар тогтнолыг дэмжсэн эрх чөлөөний асуудлыг тусгаж өгсөн. Намууд дарга нарынхаа нэрээс өөрөөр ялгарах үйл ажиллагаа явуулдаггүй байсан.

Харин одоо Ардчилсан нам улс төрд шинэ соёл, хандлагыг тогтоож байна. Бид баруун төвийн нам гэдгээ тодорхойлж өөрсдийн ажиллах хүрээгээ тогтоон өгч байна гэсэн үг. Энэ бол Ардчилсан намын Үндсэн хууль. 

З.Нарантуяа: Намын шинэчлэл амжилттай үргэлжилж байна

-АН-ын үнэт зүйл, үзэл баримтлал юу байх вэ гэдэг асуудлыг бид хэлэлцэж байна. Өнгөрсөн 30 орчим жил АН-ын үзэл баримтлал ямар байсан, дараагийн шинэ хөгжлийн шатандаа ямар байх вэ гэдгээ тодорхойлох баримт бичгийн төслийг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд боловсруулаад бүх гишүүдээсээ саналыг нь аваад эцэслэн батлаад хурал үргэлжилж байна. Мөн дүрэмдээ зарим өөрчлөлт оруулна .

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АН-ын шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаа. Дүрмээ шинэчлээд байсан. Хоёр жилийн хугацаанд эргээд дүрмээ засах, янзлах олон зүйл байгаа нь харагдсан. Намын гишүүдийн зүгээс 3,000 гаруй санал ирсэн. Ер нь АН өөрийнхөө бодлогыг маш тодорхой болгож байгаа.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • АГ -ын анхдагч (103.26.193.234)
    С.ЭРДЭНЭ ЭРГҮҮ "АН"-ыг ЯАЖ ШИНЭ ШАТАНД ГАРГАА ВЭ.. ХАРИН Ч УРУУДУУЛЖ, ЗАМЫ НЬ АЛДУУЛЖ БАЙГАА ШҮҮ... БАХ МЭЛХИЙ ГУАЙ
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Dasghuu (202.179.6.34)
    Ene nam urid ursgalaar l yabj baisan.Odoo neg namyn turh olj baina shuu.Mongol ulsad AN us agar met heregtei.Uchir ni totalitar turiig huraaj,hubi hunii erh chuluug olgoson Harin bid enehuu erhee edlej surah yostoi.Alibaa namd sahilga bat gej yum baih yostoi.Hen durtai ni shudarga tsarailaad yum buhend shoroo tsatsaj bolohgui.Ardchlagch gej unen hudalaar ursdag amnu piurtangudyg heldeggui.Uls tur uuruu shinjleh uhaan.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.195.94)
    Даварсан хулгайч вэ.Хорин орноос өмнө бид тогтолцоогоо солино.
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (121.164.102.97)
    Шууд буудхаас өөр арга бхгүй !
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • АН - ын жирийн нэг гишүүн (66.181.186.177)
    МАНАН - гийн салшгүй 1 хэсэг болсон АН С.Эрдэнэ , Д.Эрдэнэбат, Амаржаргал мэтийн үл бүтэх нөхдүүдээр удирдуулж байгаа нөхцөлд хэзээч шинэчлэгдэхгүй гэдэг нь тодорхой юм. Үүнийг цаг хугацаа батлан харуулна .Та бүхэн харах болно
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Ардчиллыг дэмжигч байсан (150.129.143.182)
    С.ЭРДЭНИЙН ДАРАНГУЙЛАЛ, ДАНХАР ЭРДЭНЭБАТЫН БОДЛОГОГҮЙ, АЛСЫН ХАРААГҮЙ, ЗОРИЛГО ЧИГЛЭЛЭЭ ХООСОН ПОП ҮГЭЭР ИЛЭРХИЙСЭН ХОЛ ЯВАХГҮЙ, "МАН, МАХН"-ны ӨРӨӨСӨН ТАХИР ДУТУУ ХӨЛ болсон "Ардчилаогүй+АНгал" Болсон...
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.161.108)
    Erdene daranguilagch bhad AN hezeech zuv zamaar yavahgyi
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
    • AN n gishuun baisan
      Mongoliin ard tumen Enhbold daranguilagchiig neg udaach boltugai zogsooh gej l Hurelsuhiig avch uldsen Batzandan Bold nar ch gesen yg adilhan. Tuunees namaasaa urvaal ZG iig demjsen zuil bish l baihgui yu niigmiin suljeegeer ch mash olon AN n gishuud iim uildel uzuulsen ted bugd Erdene tand durbui baina ta ch gesen Enhboldod hadag barij buuj ogsoniihoo toloo gishuudeesee hariutslaga huleeh estoi shuu dee Eronhiilogchiin songuuli ch yg adilhan uildel bolson . Ta 3 n gishuunee arai l hatuu gomdooloo /dagaad mash olon gisuud demjigchid/ ene tiim surhii sginchlel bishee
      2018 оны 12 сарын 06
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 23 цаг 59 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа Өчигдөр 11 цаг 15 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ Уржигдар 17 цаг 10 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ Уржигдар 17 цаг 08 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа Уржигдар 17 цаг 04 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Уржигдар 17 цаг 04 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Уржигдар 17 цаг 01 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа Уржигдар 17 цаг 01 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа Уржигдар 16 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ Уржигдар 16 цаг 51 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Уржигдар 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Уржигдар 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Уржигдар 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Уржигдар 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Уржигдар 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Уржигдар 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Уржигдар 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Уржигдар 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Уржигдар 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы...
Top