x

Тусгай хамгаалалттай бүсэд барилга барьсан ААН-үүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсов.

УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолын хавсралтаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-т тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдал болон олон улсын жишиг, хандлагад нийцүүлэн 3 үе шаттайгаар хөгжүүлэхээр заасан. Түүнчлэн 2014 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ногоон хөгжлийн бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эх бүхий газар нутгийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авахаар заажээ. 

Эдгээр тогтоол, шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа талаар аймаг, нийслэлийн иргэдээс найман мянга гаруй өргөдөл ирүүлсэн тул өнөөдрийн хуралдаанаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн төрийн бодлого, хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх шаардлагатай байгааг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд онцоллоо.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хийсэн мэдээлэлдээ, "Монгол Упсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" 2.3.1-д ".. Усны нөөц, гол мөрний урсац бурэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах", "Ногоон хөгжлийн бодлого" 3.2.1-д "байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бурэлдэх эхийн 60-aac доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь хургэх", “Ус үндэсний хөтөлбөр"-т "Гол мөрний урсац бурэлдэх эхийн 60 хувьд хамаарах газрын хилийг нарийвчлан тогтоож, улсын болон орон нутгийн хамгаалалтад авна", Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 4.2.1-д "Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бурэлдэх эхийн 50-aac доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна” гэж бодлогын бичиг баримтад заасан. Түүнчлэн гол мөрний урсац бүрдэх эх нь нийт 144,157.6 кв.км талбайг хамардаг ба үүнээс 64,438.45 кв.км талбай буюу 44.7 хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагдсан. Цаашид улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөхөөр 9 аймгийн 29 сумыг хамарсан 3.4 сая га талбай бүхий 22 газрыг Улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна гэлээ. 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын зарим нутаг дэвсгэр тусгай хамгаалалттай бүсэд хамаарагдсан боловч тогтоолын зарим заалт хэрэгжихгүй байгааг Ажлын хэсгээс тодруулав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хийсэн тайлбартаа, тусгай хамгаалалттай газар, нутгийг хамаарах асуудлаар дахин хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн гэсэн бол Ажлын хэсэг, Бат-Өлзий сумын хувьд Улаан цутгалан бол тусгай хамгаалалтын бүсээс чөлөөлөх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан болохыг тодотгов.

 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, аялал жуулчлалын зориулалт нэрийн дор Хөвсгөл нуур орчимд газар олголт эмх замбраагүй болсон төдийгүй гадаадын иргэд үйл ажиллагаа явуулж буй талаар нутгийн иргэдээс гомдол ихээр ирүүлж байна. Үүнд ямар зохицуулалт хийгдэж буй талаар тодруулав. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хийсэн тайлбартаа, өнгөрсөн 8 дугаар сард томоохон бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг Хөвсгөл аймагт ажилласан. Өнөөдөр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ, мөн аялал жуулчлалын стандартыг хэлэлцэж, үүсээд байгаа зөрчил, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх болно гэлээ.

Түүнчлэн, Туул гол орчмын тусгай хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй газар олгосон, обьект барьсан асуудлаар Өргөдлийн байнгын хороо газар дээр нь ажиллаж, үүрэг, даалгавар өгсөн. Өнөөдөр ямар шатанд явж буй талаар Байнгын хорооны дарга М.Оюунчимэг тодрууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар, хууль бусаар обьект барьсан аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байгаа гэсэн тайлбар хийв. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өргөдлийн байнгын хороо газар нутгаа хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж буйд талархал илэрхийлэхийн сацуу Туул голын дагуу газрыг бүхэлд нь тусгай хамгаалалттай бүсэд хамруулж, Туул голтой холбоотой хуулийн төслийг нэн яаралтай өргөн барих тухай санал хэлж байв. 

Ийнхүү УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган өргөдөл ирүүлсэн 8 мянга гаруй иргэдийг төлөөлж, Засгийн газарт чиглэл өгөх саналтай буйгаа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны төгсгөлд тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Чимэг (66.181.184.142)
    Туул голын дагуу газрыг бүхэлд нь тусгай хамгаалалттай бүсэд хамруулж, Туул голтой холбоотой хуулийн төслийг нэн яаралтай өргөн барих тухай санал " маш зөв
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.37.23)
    Тусгай хамгаалалттай газарт барилга байшин,орон сууц барьж хууль зөрчсөн зөвшөөрөл хавтгайруулан олгож иргэдийн тав тухтай амрах боломжийг алдагдуулж байгал хамгаалаж чиглэлд том алдаа гаргасан дарга нараа яах гэж байнаа.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 34 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 15 цаг 3 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 15 цаг 11 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 15 цаг 21 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 15 цаг 27 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 15 цаг 31 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 15 цаг 35 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 16 цаг 29 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 18 цаг 2 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 18 цаг 31 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 18 цаг 36 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 18 цаг 39 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 18 цаг 43 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 19 цаг 48 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 19 цаг 57 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 20 цаг 19 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 20 цаг 51 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 21 цаг 12 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 21 цаг 18 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 21 цаг 33 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top