x

Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна

Хүүхдийн ордонд боловсролын фестиваль зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд БНСУ-тай хамтран хэрэгжүүлж буй хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, сайн туршлагыг түгээх үйл ажиллагаа өрнөж байна.

“3Пи” хөтөлбөр нь мэдлэг, чадвар, хандлагыг цогцоор нь хүүхдэд олгох зорилготой бөгөөд хичээлийн сургалтаас гадна сурагчийн сонирхол, хэрэгцээнд тулгуурласан орчныг бүрдүүлэхэд чиглэжээ. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр тус хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жил 16 сургууль хэрэгжүүлсэн туршлагаа бусдад түгээж байна.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчид өөрсдөө төсөл санаачилж, түүнийгээ хэрэгжүүлэх орчинг бүрдүүлдэг. Жишээлбэл, зарим сурагчид чөлөөтэй ярилцаж, уншсан номынхоо талаар хэлэлцэх булан, орчныг бий болгох санал гаргаж, сургууль, багш, эцэг эхийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлжээ.

Төслийг анх Баянгол дүүргийн сургуулиуд тэргүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд 47, 93, 51 дүгээр сургуулиуд илүү манлайлан оролцож байгаа аж. Хөтөлбөрийн онцлог нь зөвхөн манлайлагч цөөн сурагчийг хамруулах бус, бүх анги, хамт олныг идэвхтэй оролцуулж, нийт сурагчдын оролцоонд суурилсан арга зүйг бий болгоход чиглэж байна.

Мөн багш нар зөвхөн хичээл заахаас гадна сурагчийн санаачилгыг дэмжих, чиглүүлэх, сургуулийн үйл ажиллагааг уялдуулах чадамжтай байх хэрэгтэйг онцолж байна. Ингэснээр нэг удаагийн арга хэмжээ бус, тогтмол үр дүнтэй оролцооны боловсролын орчин бүрдэх боломжтой гэж үзэж байна.

Боловсролын фестиваль гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд сурагч, багш, эцэг эхчүүдэд нээлттэй байна.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 15 цаг 46 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 15 цаг 52 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 44 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 16 цаг 54 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 18 цаг 36 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 21 цаг 4 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 21 цаг 14 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ 21 цаг 21 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн 21 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 21 цаг 36 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top