x

Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангаж, санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярт даалгалаа.

Шинэчлэгдсэн журам нь УИХ-ын холбогдох тогтоол, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүний хөгжлийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого”-ын хүрээнд боловсруулагдсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон Малчны тухай хуульд заасан зохицуулалтыг тусгажээ.

Журамд дараах гол өөрчлөлтүүдийг тусгасан байна:

  • Гадаадад суралцах иргэдэд тавих сургуулийн шалгуурыг “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” болон дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад зээлээр суралцах хөтөлбөрийн шалгууртай ижил болгож, өндөр боловсрол эзэмшээд эх орондоо буцаж ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

  • 2026 оноос гадаадад бакалаврын түвшинд суралцах зээлийг “2+2 хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж, магистр, докторын түвшинд зээл олгох зохицуулалт нэвтрүүлнэ.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн диплом, бакалавр, магистр, докторын зэрэгтэй сургалтын зардлыг Боловсролын зээлийн сан (БЗС) хариуцахаар болж, дэлхийн шилдэг их сургуульд урилга авсан тохиолдолд буцалтгүй тусламж олгоно.

  • 2024–2025 оны хичээлийн жилд дотоодын их, дээд сургуульд нийт 436 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бүртгэгдсэн байна.

  • Малчны тухай хуульд нийцүүлэн, 10-аас доошгүй жил ажилласан малчны нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр тэтгэлгээр сургах зохицуулалтыг тусгасан бөгөөд уг тэтгэлгийг 2025 оны есдүгээр сараас олгож эхлэх юм.

Журмын хэрэгжилт, хяналтыг сайтар зохион байгуулах, төсвийн зарцуулалтыг ил тод байлгахыг Засгийн газраас онцгойлон анхаарч буйг тэмдэглэв.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 15 цаг 45 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 15 цаг 51 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 43 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 16 цаг 53 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 18 цаг 35 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 21 цаг 3 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 21 цаг 13 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ 21 цаг 20 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн 21 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 21 цаг 35 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top