x

Д.Эрдэнэбат: Л.Болд АН-ын гишүүн хэвээр байгаа учраас бүлэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байсан гурван гишүүндээ АН-аас хариуцлага тооцож буйгаа өчигдөр мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас дөрөв хүртэл жилийн хугацаагаар, Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг дөрөв хүртэл жилийн хугацаагаар тус тус хассан. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдсэн юм. Энэхүү хүсэлтээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад өгсөн байна. 

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар мэдээлэл хийлээ.  

-АН бүлэггүй боллоо гэж Л.Болд гишүүн мэдэгдсэн. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрыг огцруулах үйл явц гишүүдийн мөн чанарыг сайн танилууллаа гэж харж байна. АН Засгийн газруудыг огцруулах шаардлагыг долоон удаа тавьсан. Тухай бүр дээр АН нэгдмэл байр суурьтай байсан. 

ЖДҮХС-гаас зохион байгуулалттай бүлэглэн хулгайлсан явдал нь гэмт хэргийн шинжтэй байгаа учраас АН-ын бүлэг энэ Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ гэмт үйлдлийг өөхшүүлэх хамгаалж болохгүй. Харамсалтай нь санал хураалтын үед манай гурван гишүүн эсрэг санал өгсөн. Нэг дэх асуудал тэр. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Намаас дөрөв хүртэл жилээр улс төрийн хариуцлага оногдуулах улс төрийн шийдвэр гарсан. Тодорхой үйлдэлд нь. Бүлгээс гарах хүсэлт нь хуулийн дагуу шийдэгдэх ёстой. 

УИХ-ын тухай хуулийн 26.1-д улс төрийн сонгуулийн дүнгээр УИХ-д 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл нь бүлэг байгуулж болно гэсэн заалт байгаа.

Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа учраас бүлэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Л.Болд гишүүн хүсэлтдээ 26-гийн 12 дахь заалтын дагуу гэж тодотгож өгсөн байна. 26.12 дахь заалт нь гишүүд нэг бүлгээс бөөнөөрөө гарч, нөгөө бүлэгт орох ойлголт юм. Бөөнөөрөө гараад өөр бүлэгт орж чадаагүй бол дахин бүлэг байгуулахыг хориглоно гэж байгаа. Би бол 26-гийн 12 дахь заалтыг хуульд нийцэхгүй байна гэж харж байгаа. Тиймээс Улсын дээд шүүхэд тайлбар өгөөч гэсэн хүсэлт явуулсан.

Өнөөдөр АН-ын суудал дээр сууж байгаа Л.Болд энэ намын гишүүн мөн. Хуулийн зөрчилтэй ийм хүсэлт дээр АН-ын бүлгийн даргын хувиар би ямар ч мэдэгдэл УИХ-ын даргад өгөхгүй. 

-Аль нэг гишүүн намаасаа гарсан тохиолдолд бүлэг тарна гэж ойлгож болох уу? 

-Хэрэв намаас чөлөөлөгдөх юм бол тийм нөхцөл байдал үүсч болно. Хуулийн заалт бий. УИХ-ын тухай хуулийн 28.1.3-т зааснаар гишүүн нам бус болоод бүлгээс гарах юм бол бусад гишүүд нь наймд хүрэхгүй байгаа учраас бүлэг тарах эрсдэл үүсч болно. 

Бүлэг тарна гэдгийг хэн нэгэн хүн амныхаа зоргоор хийдэггүй. Хэрэв улс төрийн нам татан буугдсан бол, бүлэг өөрөө тарах шийдвэр гарсан тохиолдолд бүлэг тарсанд тооцно гэсэн хоёрхон заалт бий. 

Л.Болд гишүүн олон удаа парламентад АН-ын суудалд суусан. Сөрөг хүчний дуу хоолой болж байгаа энэ бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй шүү гэдгийг Л.Болд гишүүн хэлмээр байна.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй саяхан Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 8 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 13 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 18 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 45 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 1 цаг 43 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 16 цаг 12 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 16 цаг 20 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 16 цаг 30 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 36 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 16 цаг 40 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 16 цаг 44 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 цаг 38 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 19 цаг 11 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 19 цаг 40 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 19 цаг 45 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 19 цаг 48 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 цаг 52 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 20 цаг 57 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 21 цаг 6 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top