x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг газар дээр нь үзэж танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Энэ төсөл нь Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумдын нутаг дэвсгэрт орших Орхоны хөндийн 189 мянган га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд тус бүс нутагт ирээдүйд 500 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс байгуулах зорилготой.

Хотын бүтээн байгуулалтад олон улсын стандарт бүхий 4Е ангиллын нисэх онгоцны буудал, 4800 га талбайд тээвэр-логистикийн нэгдсэн төв, 2450 га талбайд Өгийнуурын аялал жуулчлалын бүс, хөдөө аж ахуйн кластер зэрэг томоохон дэд бүтцүүдийг төлөвлөжээ.

Хархорум хотыг байгуулах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу хэрэгжиж буй бөгөөд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан чухал зорилтуудын нэг юм.

Хотын хөгжлийг байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөж, нийт талбайн 50 хувийг ногоон байгууламжтай байхаар тусгажээ. Мөн сэргээгдэх эрчим хүчээр хотын цахилгааны хэрэглээг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа нь уг хотыг хангайн бүсийн эдийн засгийн төв болгон хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид танилцууллаа.

Түүнчлэн эртний нийслэл Хархорумын туурийг хамгаалах, судлах хайгуул, малтлагын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар-Лүн чиглэлийн 6 эгнээ, 101.7 км авто зам, Лүн-Хархорум чиглэлийн 4 эгнээ, 189.6 км авто зам болон Улаанбаатар-Хархорум чиглэлийн 1-р зэрэглэлийн төмөр замын зураг төсөл, бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх асуудал нэн чухлаар тавигдаж байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц хэрэгтэй 39 мин Монгол Улсын гадаад худалдаа оны эхний 5 сард: 10 тэрбум ам.долларт хүрч, 142 улстай худалдаа хийжээ 2 цаг 42 мин Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ 2 цаг 43 мин Төв Ази-Хятадын дээд хэмжээний хоёр дах удаагийн уулзалт Астана хотод болов 2 цаг 43 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Засгийн газрын гишүүдийг томилох тухай хэлсэн үг 2 цаг 44 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяныг эхлүүлжээ 2 цаг 47 мин Нийслэлийн иргэдийн баярыг Хүй долоон худагт зохион байгуулна 2 цаг 48 мин Лабубу тоглоомын цорын ганц хувь нь 150 мянган доллараар арилжаалагдаж, түүнийг гаргадаг компанийг үндэслэгч Хятадын топ-10 баяны тоонд орлоо 2 цаг 52 мин Босфор ба Дарданеллын хоолойгоор өнгөрөх төлбөрийг Турк 15%-иар нэмжээ 2 цаг 55 мин Дэлхийн хамгийн үнэтэй топ-10 хөлбөмбөгчид тодорлоо 2 цаг 58 мин Хиймэл оюун ухаантай Барби тоглоом үйлдвэрлэнэ 3 цаг 0 мин Дюплантис тулгууртай харайлтаар 12 дахь удаагаа дээд амжилт тогтоов 3 цаг 2 мин Европ Оросын нефтийн үнийг $45 болгох гэсэн нь ямар утгатай вэ? 3 цаг 3 мин Хоёр Засгийн зааг дээр дуншсан төсвийн тодотгол 3 цаг 23 мин Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч гишүүн болох нь мөнгө тараахаас ч ноцтой үр дагавартай 3 цаг 35 мин Г.Занданшатарын Засгийн газарт ажиллах сайд нарын ХОМ-ийг танилцуулж байна 3 цаг 47 мин Элсэлтийн шалгалт зохион байгуулах байршлууд 4 цаг 53 мин Европын физикийн IX олимпиадаас Монгол Улсын баг бүрэлдэхүүн мөнгөн медаль хүртжээ 4 цаг 54 мин Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал Орос улсад ямар нөлөө үзүүлэх вэ? 4 цаг 55 мин Энэтхэгийн агаарын тээврийн ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалт үргэлжилж байна 4 цаг 58 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Uber Лондонд жолоочгүй такси туршина Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Т.Даваадалай: Авто замаа засахгүй бол иргэд татвараас ч их з...
Top