x

Сүмогийн алдарт багш Асахифүжи Сүгиномори Сэйяа Алтан гадас одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Япон Улсын иргэн, “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг түүний сүмо бөхийн спорт, соёлын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, Монголын бөхчүүдийн амжилтад үзүүлсэн дэмжлэгийг үнэлэн хүртээв.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж, баяр хүргэсэн бөгөөд тэрбээр мөн Асахифүжи багш, Их аваргууд Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нартай уулзалт хийлээ. Энэ үеэр хоёр орны найрамдал нөхөрлөл, соёл, спортын солилцоонд сүмогийн гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэсэн юм.

Асахифүжи Сүгиномори Сэйяа нь мэргэжлийн сүмод 1981 оноос барилдаж, 1990 онд Ёкозүна цол хүртэн, 1992 онд зодог тайлснаас хойш “Исэгахама” дэвжээний багшийн хувиар олон аварга төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Тэрбээр Хакүхо, Харүмафүжи, Тэрүнофүжи нарын амжилтад онцгой дэмжлэг үзүүлсэн төдийгүй Монголын олон хүүхэд, залуусыг сүмогийн спортоор хичээллэхэд урам зориг өгч, гүүр болсон юм.

Энэхүү шагнал нь Монгол, Японы ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг алдаршуулсан билээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц хэрэгтэй 41 мин Монгол Улсын гадаад худалдаа оны эхний 5 сард: 10 тэрбум ам.долларт хүрч, 142 улстай худалдаа хийжээ 2 цаг 44 мин Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ 2 цаг 45 мин Төв Ази-Хятадын дээд хэмжээний хоёр дах удаагийн уулзалт Астана хотод болов 2 цаг 46 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Засгийн газрын гишүүдийг томилох тухай хэлсэн үг 2 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяныг эхлүүлжээ 2 цаг 49 мин Нийслэлийн иргэдийн баярыг Хүй долоон худагт зохион байгуулна 2 цаг 51 мин Лабубу тоглоомын цорын ганц хувь нь 150 мянган доллараар арилжаалагдаж, түүнийг гаргадаг компанийг үндэслэгч Хятадын топ-10 баяны тоонд орлоо 2 цаг 54 мин Босфор ба Дарданеллын хоолойгоор өнгөрөх төлбөрийг Турк 15%-иар нэмжээ 2 цаг 58 мин Дэлхийн хамгийн үнэтэй топ-10 хөлбөмбөгчид тодорлоо 3 цаг 0 мин Хиймэл оюун ухаантай Барби тоглоом үйлдвэрлэнэ 3 цаг 2 мин Дюплантис тулгууртай харайлтаар 12 дахь удаагаа дээд амжилт тогтоов 3 цаг 4 мин Европ Оросын нефтийн үнийг $45 болгох гэсэн нь ямар утгатай вэ? 3 цаг 5 мин Хоёр Засгийн зааг дээр дуншсан төсвийн тодотгол 3 цаг 25 мин Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч гишүүн болох нь мөнгө тараахаас ч ноцтой үр дагавартай 3 цаг 37 мин Г.Занданшатарын Засгийн газарт ажиллах сайд нарын ХОМ-ийг танилцуулж байна 3 цаг 49 мин Элсэлтийн шалгалт зохион байгуулах байршлууд 4 цаг 55 мин Европын физикийн IX олимпиадаас Монгол Улсын баг бүрэлдэхүүн мөнгөн медаль хүртжээ 4 цаг 57 мин Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал Орос улсад ямар нөлөө үзүүлэх вэ? 4 цаг 58 мин Энэтхэгийн агаарын тээврийн ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалт үргэлжилж байна 5 цаг 0 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Uber Лондонд жолоочгүй такси туршина Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Т.Даваадалай: Авто замаа засахгүй бол иргэд татвараас ч их з...
Top