x

Эрчүүд минь, Ц.Цогзолмаа сайдаас үлгэр авцгаа!

Эмэгтэй хүн үргэлж үнэнийг хэлдэг. Үүнийг батлах нэг зүйл өчигдөр болов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр ажлаа өглөө. Түүний Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан нь “Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллана” гэсэн Засгийн газрын тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн хэмээн үзэж танхимын тэргүүн нь огцруулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэв. Ц.Цогзолмаа хариуд нь “Би огцруулах санал гаргаснаас гадна УИХ-аар асуудлыг хэлэлцэх үед огцруулах нь зүйтэй гэж кнопоо дарсан. Би энэ Засгийн газарт ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Ерөнхий сайдын шийдвэрийг хүлээж авна” гэв.  

Гэтэл ЖДҮ-ийн зээлээр эхнэрийнхээ ББСБ-ыг ивээн тэтгэсэн (Эхнэр Б.Мөнхцэцэг нь компанийн 25 хувийг эзэмшдэг) Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар “Би Ерөнхий сайдын шударга ёсны тэмцлийг дэмжиж сайн дураараа ажлаа хүлээлгэн өгч байна. Албан үүрэгтэй нь хамааралгүй асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээсэн анхны хүн би боллоо” гэж тэнэглэв. Энэ хоёр хүний “ёс суртахуунд” ихээ холын зөрүү байна аа даа. Нэг нь буруугүй мөртлөө огцорч байхад нөгөө нь “би буруугүй шүү” гэж хэлсээр л байна. Энгийн нүдээр харахад л ЖДҮ-ийн мөнгийг ББСБ-даа угаасан хүн гэм буруутай юу, эсвэл “ЖДҮ-жсэн Засгийн газарт ажиллахгүй” гэж хэлсэн нь буруутай юу?

Боловсролын сайдын гараа өргөхөд хүрсэн хоёр дах шалтгаан нь түүний гэр бүлийн байдлаас үүдэлтэй гэдгийг сайд хэлэв. “Миний нөхөр, хүүхэд надаас болоод төрийн албанд ажиллахгүй байх шалтгаан байхгүй. Энэ хоёр хүн өөрсдийн мэргэжил ажлын туршлагаар шалгараад төрийн яам, төрийн өмчид компанид ажилласан байхад миний албан тушаал түүнд нь саад болох ёсгүй” гэж хэлэв. Түүний охин БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргаар ажилладаг юм байна. ТАЗ-өөс түүнийг “ажилласан жил нь яамны газрын даргаар ажиллахад хангалтгүй тул дүгнэлт гаргах боломжгүй” гэдэг хариу ирүүлсэн боловч БОАЖЯ-ны нөхөд үүнийг үл хайхран ажиллуулсаар байгаагаас үзвэл сайдын хэлсэнчлэн “мэргэжилдээ гаргууд” нэгэн бололтой. Харин нөхөр Ч.Саранжавын хувьд саяхан “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар томилогдсон. Өмнөх захирлыг нь авлигын хэргээр АТГ-аас саатуулан шалгаж байгаа.

Ямар ч байсан Боловсролын сайд Ц.Цогзолмаа улстөрчийн хувьд тун ховор сонголтыг хийлээ. Гэр бүлийнхээ хүмүүсийг амар тайван ажлыг нь хийлгэхийн тулд сайдын албан тушаалаас татгалзаж байгаа нь Я.Содбаатар сайдын хэлсэнчлэн жинхэнээсээ “анхны тохиолдол” болов. Хэрвээ үнэхээр нөхөр, охин хоёрт нь илүү гэрэл гэгээтэй ирээдүй харагдаж байвал муу нэртэй, луу данстай сайдын албан тушаалтай зууралдаад ч яах юм. Эмэгтэй хүн үргэлж үнэнийг хэлдэг гэдгийг баталсан бас нэг жишээ. Эрчүүд минь Ц.Цогзолмаа сайдаас үлгэр авцгаа. Чадах чадахгүй улс төр хийж, өөрийгөө ч өрөөлийг ч баллаж байхын оронд зүгээр л “хажуудаа байгаа эрдэнээ” хайрлацгаая.

Нээрээ Я.Содбаатар гишүүн эхнэрийнх нь компани (ББСБ) ЖДҮХС-гаас ямар зориулалтаар хэдэн тэрбумын зээл авсан гэдгийг одоо хүртэл асуугаагүй гэсэн шүү. Б.Наранхүү шиг бай л даа. 1,2 тэрбум (ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн дараа орсон хоёр дахь том зээлдэгч), гишүүн ээ!     

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Lam (64.119.24.190)
    Xamgiin myy bas teneg said abgai blaa turd daxun byy yzed
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
    • Aagii
      Yg unen
      2018 оны 12 сарын 05
    • Yg unen
      2018 оны 12 сарын 05
  • Зочин (202.9.43.215)
    za Galsanhuu Munkhuulei Otgonbayar geed hamsaatanuud toriin tender budiluulsan buleg garuud
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • гэгээ (202.126.89.109)
    Зурах нь гол зүйл юу вэ гэдгээ бодоогүй бас хүмүүсийг асар хүнд байдалд оруулснаа ч тооцоогүй, амиа бодсон адгийн шийдэл байж дээ... Уг нь Зурах хгүй л байсан байх
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • ene huniig er ni oilgohgui bga.Uuriinhuu suuj yabsan zabiig humruh geed suuj bdg. (43.242.242.197)
    kkkk
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин ZZZ (66.181.189.150)
    Tsoogii egch mundag bna ....emegtei hvn eej hvniig buzaraar duuddag hen bee ain ....vnendee sodbaataraas havigui ilvv bsanshdee ....bolovsroliig shinechleh geed hicheej l bgashdee nohoinuudaa ....
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
    • бас нэг садар гѳлѳг н
      2018 оны 12 сарын 04
  • Xochin (66.181.161.61)
    Tsogzolmaa pidda heden tugrug uguud muuhan ulger bichuulje teneg avgai chi Mi ovogtiiho bugsiig ochiij doloogod kevtej bsi
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Иргэн (202.21.109.3)
    Бүгд хүчтэй талд орж, хуучин нөхдөө жийж амь зууж бгаа хүн чанарын ёс зүй бхгүй болсон үед сайн жишиг, сайхан цагийг санагдуулж бнаа. Нэгэнт улс төрд орсон бол бичигдээгүй нэг л хууль бий. Хамт эхэлсэн нөхөдтэйгөө дуусах... Жийнсэн ч жийгдсэн ч үнэнч бх
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Иргэн (150.129.143.182)
    БУЗАР ЦОГЗОЛМААГААС МУУ БҮХНИЙГ Л АВАХГҮЙ БОЛ ҮЛГЭР АВАХ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ... ТЭНЭГ...
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
    • Багш
      Боловсролын түүхэн дэх хамгийн тэнэг, хамгийн арчаагүй саад...
      2018 оны 12 сарын 04
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 9 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 14 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 19 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 46 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 1 цаг 44 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 16 цаг 13 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 16 цаг 21 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 16 цаг 31 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 37 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 16 цаг 41 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 16 цаг 45 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 цаг 39 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 19 цаг 12 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 19 цаг 41 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 19 цаг 46 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 19 цаг 49 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 цаг 53 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 20 цаг 58 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 21 цаг 7 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top