x

С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг АН-аас зайлуулна гэв

Эрх баригч МАН дотор гарсан хагарал АН-ыг ч мөн торйсонгүй. Өнөөдөр өглөө тус намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийж, АН-ын Үндэсний дүрмийн хорооны шийдвэрээр гишүүн Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг хасч, Ж.Батзандан гишүүнийг АН-аас хөөсөн тухай мэдээлсэн. Харин үдээс хойш нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийж, АН-ын удирлагыг АН-аас зайлуулах хэрэгтэй гэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан У.Хүрэлсүхийг "шударга эх оронч" хэмээн нэрлэсэн бол Л.Болд гишүүн "Би ард түмнийхээ төлөө санал өгсөн. АН-ын бүлгээс гарна" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Өнгөрсөн Баасан гаригт 30 гэр бүл ялах уу, 3 сая Монгол ялах уу гэдэг тэмцэл болсон. МАН-ын бүлгийн хуваагдал шиг АН-ын бүлэг хоёр хуваагдсан. МАНАН-ийн төрийг дэмжиж 30 гэр бүлийн талд АН-ын хэсэг нөхөд саналаа өгсөн. Эх орончдынхоо талд, шударга бус хонгилыг бий болгосон хүмүүсийг эсрэг, МАНАН-гийн эсрэг АН-аас гурван гишүүн Засгийг унагаахгүй гэж санал өгсөн. Тэгвэл өнөөдөр АН-ын дарга МАНАН-гийн бүлэглэлийг дэмжээгүй гурван гишүүндээ хариуцлага тооцсон гэж манай намын удирдлага өнөөдөр мэдэгдэл хийлээ. Эрүүл ухаантай байгаадаа  л гэж бодлоо. Намын бүлгийн дээрх шийдвэрийг би ойлгохгүй байгаа. МАНАН-гийн бүлэглэлийг дэмж гэсэн намын даргын тулгалтыг би дэмжээгүй учраас өнөөдөр намаасаа хөөгдлөө. Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ би баярлаж байна. Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. Тун удахгүй МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг АН-ын удирдлагаас нь  зайлуулах ажил орон даяар эхэлнэ. МАНАН-гийн төлөөлөгч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр өнөөдөр АН-ыг булшилж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. АН шинэчлэгдээгүй байна. АН-ыг шинэчилсэн гэж С.Эрдэнэ хуурмаг баг зүүсэн байна. АН-ын шинэчлэлд би гар бие оролцож, АН-ын эв нэгдлийн төлөө зүтгэсэн. Би ардчиллын төлөө зүтгэсэн. Харамсалтай нь, би буруу зүйл рүүгээ зүтгэсэн гэдгээ ойлголоо. Би МАНАН-гийн төлөө зүтгээгүй ээ.  Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй. Би АН-ынхаа мянга мянган гишүүдтэй хамт байх болно. Өнөөдрөөс намынхаа шинэчлэлийг эхлүүлнэ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

"Өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсад эрх чөлөөний  хувьсгал болсон. Засгийн газрыг огцруулах асуудал МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл. Үүнд АН ямар ч хамаагүй. Би өнөөдрийн шийдвэрийг хараад гутарч байна. АН ардчилсан биш коммунист нам болжээ. Энэ нам Монгол Улсыг тонож байгаа МАНАН-гийн халаасны нам болсон гутамшгийг би харлаа. Бид хоёр ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна гэдгээ мэдэгдэж байна. Би намаа шинэчлэх хөдөлгөөнд гар бие оролцох болно” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • АН-ын анхдагч гишүүн (150.129.143.182)
    С.Эрдэнэ уулаасаа АН-ын дарга болох нь нэг "МУУ ЁР ЗӨГНӨСӨН" үйл яьц байсан... АРДЧИЛАЛЫН НЭР ТӨР болсон АН ИНГЭЭД Л ДУУСДАГ БАЙЖЭЭ... "Ми..Овогт+С.Эрдэнэ+ Данхар Эрдэнэбат"-аас АН-аа аврах хөдөлгөөн гарар болно...
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Иргэн (202.21.109.3)
    Уг нь эхлээд эрлийзүүдийг зайлуулмаар бх юм
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
    • Эрлийз яах вэ. Язгуурын Монгол хүн атлаа эх орныхоо эсрэг улсын мөнгө идэгчидийг яах вэ. Төмөр зам гэж 700 тэрбумыг хуссан гээд бгаа хүн тээр дээр бна шүү дээ. 14 тэрбумын яриатай хүн ,Оюутолгойн ашиггүй гэрээг хийсэн ч нөхөр бна.
      2018 оны 12 сарын 03
iШинэ мэдээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 6 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 11 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 16 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 43 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 1 цаг 41 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 16 цаг 10 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 16 цаг 18 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 16 цаг 28 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 34 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 16 цаг 38 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 16 цаг 42 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 цаг 35 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 19 цаг 9 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 19 цаг 38 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 19 цаг 43 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 19 цаг 46 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 цаг 50 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 20 цаг 55 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 21 цаг 4 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 21 цаг 26 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top