x

Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын 2HM консорциумтай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг консорциум нь БНСУ-д төвтэй Дэлхийн K-POP-ыг дэмжих сангийн төлөөлөлтэй хамтран байгуулагдсан бөгөөд санамж бичгийн зорилго нь хиймэл оюун ухаан болон аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн хэмжээний шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэж байна.

Энэ хамтын ажиллагаа нь шинэлэг, уян хатан боловсролын систем, платформ хөгжүүлэх, оюутны бүх талын хөгжилд чиглэсэн бодлогын шинэчлэл хийх, боловсролын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Талууд хамтын ажиллагаагаа дараах үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Үүнд:

  • Хиймэл оюун ухаанд суурилсан боловсролын систем, платформ хөгжүүлж, түүнийг нэвтрүүлэх;

  • AI-д тулгуурласан суралцах чадвар, мэргэжлийн чиг баримжааг үнэлэх хэрэгслийг боловсруулж, хэрэгжүүлэх;

  • Дижитал ялгааг арилгах, суралцах үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээллийн технологийн платформыг хөгжүүлэх;

  • Монгол Улсад нийцсэн шинэ төрлийн хичээлийн хөтөлбөр, өөрөө удирдан суралцах, судалгаанд суурилсан загварыг турших;

  • БНСУ-ын их сургуулиудтай хамтран кредит тооцох тогтолцоог бий болгох, хичээлийг урьдчилан судлах боломж бүрдүүлэх;

  • БНСУ-ын MyPol сургуулийн Монгол дахь салбарыг нээх;

  • Монгол, Солонгосын сурагчдын хосолмол солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, дэлхийн иргэнийг хамтран бэлтгэх;

  • Соёлын нэгдмэл боловсролыг дэмжих төсөл санаачлан хэрэгжүүлэх.

Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын боловсролын системд инновац нэвтрүүлэх, олон улсын туршлага, дэвшилтэт арга зүйг нутагшуулах шинэ боломжуудыг нээж буй чухал алхам юм.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Уржигдар 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Бид бол монголоид хүмүүс Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Энэ 7 хоногт Монгол Улсад
Top