x

М.Оюунчимэг: УИХ-ын шинэ гишүүд нохойд барьдаг мод биш шүү

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үдээс хойшхи хуралдаанд УИХ-ын 50 гаруй гишүүн үг хэлэх цаг авч, орой 20.00 цаг хүртэл чуулган сунжирсан билээ. Тэдний зарим нь энэ боломжийг ашиглан цээжний үгээ “ангийнхандаа” хэлээд амжсан гэж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “УИХ-д шинээр сонгогдсон 41 гишүүн хэн нэгний үгээр явахгүй шүү, нохойд барьдаг мод биш шүү. Өөрийн гэсэн толгойтой” гэдгийг УИХ-ын ахмад гишүүдэд сануулаад авлаа. Мөн өөрийнх нь эсрэг хэвлэл мэдээлэл болон соошлаар явуулж буй дайралтууд ардаа эзэнтэй, эзнийг нь мэдэж байгаа шүү гэдэг утгыг давхар дайгаад амжсан юм.

М.Оюунчимэг:

Өнөөдөр энэ танхимд бид хэрүүл хиймээргүй байна. Монгол улс тэр аяараа энэ хуралдааныг харж байна, ЕБС-ийн хүүхэд хүртэл харж байна. УИХ, УИХ-ын гишүүн гэдэг хамгийн муухай хүн болж харагдаж байна. Бидний зорилго энэ биш шүү дээ, уг нь. Түрүүн бас зарим нэг гишүүн хэлж байна. МАН ингэж доройтож байхыг хараагүй гэж. МАН доройтсон юм биш л дээ. МАН бол харин ч алдаа оноогоо ил ярьж чаддаг, ардчилалтай нам гэдгээ харуулж байна. Алдаа оноогоо ингэж яриад, хариуцлагаа ч тооцоод, төрийн үйл ажиллагааг цэвэрлээд цаашаагаа явах ёстой. Бидэнд хийх ажил маш их байна.

Бид “21:100” гэдэг амлалт авч УИХ-д гарч ирсэн. 21 аймагт 100 үйлдвэр байгуулах ёстой. Ажлын байрыг бий болгомоор байна. Хамгийн сүүлд 2016 онд хийсэн судалгаагаар иргэдийн чинь 30 хувь нь ядуу гээд гарчихсан байна. Харамсалтай нь түүнээс хойш судалгаа хийгдээгүй байна. Нэг хэсэг маань хэт чинээлэг амьдраад ядуу хэсгийнхээ зовлонг ойлгохгүй байна. Гэр хорооллын алслагдсан дүүргүүдэд хүмүүс яаж амьдарч байгааг мэдэхгүй байна. Өнөөдөр энд яригдаж байгаа том том тоонууд, АСЕМ-ийн мөнгө, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангуудын мөнгийг бид зориулалтын дагуу зарцуулж чадсан бол гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил аль хэдийн хийгдээд дуусчихсан байх ёстой. Чингэлтэй дүүрэг гэхэд Улаанбаатар хотын төв цэгээс хоёрхон км зайтай. Тэнд өнөөдөр айл өрхүүд дулаанаа авчихсан, байшингаа барьчихсан, хашаандаа цэцэрлэгтэй сууж байх ёстой.

Энд яригдаад байгаа мөнгө эзэндээ очиж чадсан бол Улаанбаатар хот өнөөдрийнхөөсөө хавьгүй сайхан хот байх ёстой. Утаа 60-70 хувиар буурчихсан байх байсан. Иргэдийн маань дийлэнх нь энэ танхимд болж байгаа хэрүүлийг огт сонирхохгүй байх байсан. Гэтэл өнөөдөр сургуулийн хүүхэд хүртэл сонирхож үзэж байна шүү дээ. Дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүд хүртэл УИХ, АН, МАН гэж ярьж байна. Ийм байж болохгүй ээ. Иргэд энд болж байгаа хэрүүл, хов живээр хооллох биш, өөр өөрсдөө өмнөх ажлаа хийгээд тайван амьдрах боломжийг нь бид олгох ёстой. Тийм боломж байхгүйгээс болоод энэ танхимд болж байгаа хэрүүл айл өрх бүрийн үүдээр орж байна.

Би Ш.Раднаасэд гишүүний үгийг дэмжиж байна. УИХ-д шинээр орж ирсэн 41 гишүүн бүгдээрээ хэн нэгний үгээр биш, хэн нэгний нохойд барьдаг мод биш, өөр өөрийн толгойгоор ажиллацгаая. 2019 оны төсөвт суусан мөнгүүдээ яг тэр гэр хороолол руу нь, зам гүүр, орон сууц руугаа оруулья л даа. Монголбанктайгаа ярьж байгаад зээлийн хүүг бууруулья, хэрэглээний зээлийг багасгая гэсэн. Үүнийгээ л хийе л дээ, нэг зүйлийг ч гэсэн шийдье. Тэрийгээ ярихгүй хэн нь илүү их идэж ууснаа л ярих юм. Тэр олон жил суусан гээд бахархаад байгаа гишүүд тэгвэл энэ олон асуудлаасаа нэгийг нь ч гэсэн шийдчихгүй яасан юм. Харин би  өмнөөс нь ичиж байна.

Хэрвээ би 2-3 удаа дараалж сонгогдсон бол ядаж нэгийг нь шийдчих бололцоо байсан гэдгийг хараад хэлж байна. Ингэж хэлсэн хүмүүсээ шахах гээд байгаа нь анзаарагдаад байгаа шүү. Би зарим нэг хүмүүст жичид нь хэлнэ. Үг хэлсэн нэгийгээ шахаж гадуурхах гээд байгаа нь харагдаад байгаа шүү. Хэвлэлээр айлгаад, нэр ус дурдаад ам барих гээд байгаа шүү. Өөрсдөө болохоор зөрчлийн хууль яриад хэвлэл мэдээллийн амыг барих гээд явдаг. Энэ арга барил чинь хэзээ нэг цагт хана мөргөнө шүү. Ард түмэн ухаантай. Сонгосон хүмүүсээ хэн нь хэн бэ гэдгийг аль хэдийн мэдчихэн, таньчихсан л байгаа. Тийм учраас бие биенээ муулж, хэвлэлээр бие биенийхээ эсрэг дайралт хийхээ болиод өмнөх ажлаал хийцгээе. УИХ нь ч, Засгийн газар нь ч тэр.

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (172.56.12.143)
    Zi enhbold uanga hero baatar gesen suljeegeer 150 gariu tulsnii bicheechid olon setguulchid bugd jenko sahal mafia aas hulsuu avdag
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Оюунчимэг (64.119.21.172)
    Ход ход
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Хорол (66.181.184.79)
    Зайл зайл
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • р (66.181.184.79)
    Боов Оюунчимэг зайл
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй саяхан Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 8 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 13 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 18 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 45 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 1 цаг 43 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 16 цаг 12 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 16 цаг 20 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 16 цаг 30 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 36 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 16 цаг 40 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 16 цаг 44 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 цаг 37 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 19 цаг 11 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 19 цаг 40 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 19 цаг 45 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 19 цаг 48 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 цаг 52 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 20 цаг 57 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 21 цаг 6 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top