x

Д.Тэрбишдагва: Намын дарга яг ямар эрх мэдэл хүсээд байгааг нь ойлгохгүй байна

Засгийн газрыг огцруулах эсэх асаадлаар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бүгдээрээ Улаанбаатарын утаатай ч тэмцэнэ. Шударга бусын утаатай ч тэмцэх гээд үзээд байгаа. МАН-ын 65-ыг би хагаралдуулсан юм байхгүй. Шударга бустай тэмцэхээр хагарч байгаа юм. МАН-ын их хурлаар сонгогдсон даргын хувьд жирийн гишүүд надад ганц юмыг л захиж байгаа. Намаа авраарай, МАНАН-гийн бүлэглэлтэй тэмцээрэй, шударга ёсыг тогтоож, хууль бусаар баяжсан олигархуудтай амь насаа үл хайхран тэмцээрэй гэж л захисан. Энэ захиасыг л биелүүлэх гэж байна. 

Би ганц юмнаас л айж байгаа. Ард түмэн итгэл алдах вий гэхээс айж байгаа. Тийм ч учраас сүүлийн хэдэн жилд болоогүй чуулганы хуралдаан болж байх шиг байна. Нам дамжсан бүлэглэлийг задлах, шударга бусын хонгилыг эвдэх, олон жилийн угшилтай пирамидыг эвдэх гэж хичээж байна. Хоёр, гуравхан тоосго сугалахад л Засгийн газар унах асуудал босож ирж байна. 

Ард түмэн намайг дэмжиж байгааг би бие сэтгэлээрээ мэдэрч байгаа. Ганцхан өдөрт 2,500 мессеж ирж байна. Энэ парламентыг шударга байгаасай гэж бодож байгаа. Харин ч намайг та бүхэн уухайлан дэмжих ёстой. Цөмөөрөө нэг зүг рүү харж алхъя. Болохгүй зүйлээ засъя. Тиймээс л төрөө цэвэрлье гээд байна. 

Би хилээ ч манаж явсан хүн. Эх орон ямар үнэ цэнтэй гэдгийг арми надад цусаар, хөлсөөр, нулимсаар ойлгуулсан. Тийм учраас би зориг гаргаж энд сууж байгаа юм. Нам дамжсан бүлэглэлийг нураахын төлөө чанга дуугарч байгаа юм. Түүнээс биш би хэн нэгнийг доромжлоогүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Чи яахав, би ч яахав гэдэг шиг юм болоод байна. Бид эзэн Чингис хаанаар бахархаад л байдаг. Чингис хаан дэлхийг эзлэхдээ уучилж, бас хариуцлага тооцож манлайлсан. Шударга ёс, хариуцлага гээд яриад л байна. Дайснаа хүртэл өршөөж болж байхад намын дарга өөрт нь үг хэлэхээр л өрвөлзөөд байх юм. Би чуулганд орж ирээд Ерөнхий сайдын "Ард түмэнтэйгээ босно, шүдгүй арслан" энэ тэр гээд яриад байхаар үүнээс илүү ямар эрх мэдэл, юу хүсээд байгааг нь ойлгохгүй байна. 

Намд зааг ялгаа гараад байна. Уг нь эвлэлдэн нийлүүлэх ёстой. Үүн дээр бодож, ухаараач ээ гэж янз янзаар хэлэх гэж оролдоод байна. 60 тэрбумын асуудал болон Ерөнхий сайдын хэрэгт аль алинд нь хариуцлага тооцмоор байгаа юм. Хүрэлсүх сайд үлдэж болно. Үлдэхгүй байж болно. Ер нь заналхийлэлгүйгээр хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Ерөнхий сайд хуртээмжийн талаар биш, "шударга үнэн, цавчаад өгнө, шаагаад өгнө" гээд байх юм. Буруу зөрүү байсан ч гэсэн ална, хядна, цэвэрлэнэ гээд байх юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.115)
    Тэрбишдагва бол бугшсан новш. Төрд нэмэр болохгүй мөртлөө шавар бурхан шиг шигдээд, энд тэндхийн жижиг тендерүүдэд хүртэл нөлөөлөх гэж чичрээд... ёстой муухай. Ичдэггүй өвгөн
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 7 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 12 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 17 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 44 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 1 цаг 42 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 16 цаг 11 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 16 цаг 19 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 16 цаг 29 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 16 цаг 39 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 16 цаг 43 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 цаг 36 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 19 цаг 10 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 19 цаг 39 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 19 цаг 44 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 19 цаг 47 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 цаг 51 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 20 цаг 56 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 21 цаг 5 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 21 цаг 27 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top