x

Ж.Мөнхбат уучлалт гуйв

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойш 15.00 цагаас Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг  үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Үдээс өмнөх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ам зөрөв. Ж.Мөнхбат нь намын даргаасаа "Өчигдөр намайг болон нэр бүхий гишүүдийг намаас хөөсөн байна лээ. Намаас хөөхөөс би айхгүй. Үгээ хэлж байгаад дуусна. "Миний дүү энэ хүмүүсийг шүүрдэх жагсаал зохион байгуулж өгөөч" гэж байсан чинь саяхан. Таны захиалгаар би энэ хүмүүсий зургийг шатааж, шүүрдэж байсан. Тэрнийхээ төлөө энэ хүмүүсээс уучлал гуйя. Энэ үйл явдлаас болж МАН хоёр хуваагдсан юм. 2016 оны сонгуульд нам У.Хүрэлсүхийг Хэнтийд нэр дэвш гэхэд татгалзаж, гардан тулаанаас зугтаасан. Орондоо Д.Гантулгыг дэвшүүлсэн. Одоо нөхөн сонгууль болбол та нэр дэвших үү? 2020 онд нам ялагдвал Австрали руу дахиад зугтаах уу" хэмээн шалав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуд нь "1990 оноос хойш би энэ намд зүтгэж байна. Тэр үед миний дүү сураггүй байсан шүү. Би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү, миний дүү. Би чиний талаар зөндөө зүйл мэднэ, хүний тусыг битгий мартаж байгаарай. Намаас хөөх асуудлыг би шийдэхгүй, намын Хяналтын хороо шийднэ. Гэхдээ хасах хүмүүсийн жагсаалтыг би гаргана. Би төрдөө ч, намдаа ч цэвэрлэгээ хийнэ. 2020 онд ялагдвал ялагдана л биз. Ялагдлаас айдаг жижигхэн хүн би биш. Чи бол их баялаг түүхтэй хүн шүү. Чамайг бодсондоо ард түмний өмнө дуугүй байгаа шүү" хэмээн сануулав.

Солонгосоос авчирсан гэдэг нь НАМЗХ-ынхан Хадгаламж банкны мөнгөөр казинодсон эртний хэргийг сануулав бололтой. Энэ хэргийн улмаас бол улсад 14 тэрбум төгрөгийн хохирол учирсан ч банкны захирал, нягтлан хоёр шоронд сууж, УИХ-ын гурван гишүүний /Т.Бадамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсүх/ бүрэн эрхийн асуудал Халдашгүй байдлын дэд хороогоор орж байлаа. Харин тэр үед НАМЗХ-ы ерөнхийлөгч асан Ж.Мөнхбатыг экс ерөнхийлөгч У.Хүрэлсүх биеэрээ хаагаад өнгөрсөн нь үнэн байх. Энэ мэтчилэн “тэргэний дугуй шиг” хөтлөлцөж явсан ах, дүүс түмний өмнө булайгаа дуудалцаж байна даа.

Б.Гал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (180.149.93.98)
    ер нь хадгаламж банкны 14 тэрбумыг дахиж задалбал үнэн мөнөө олоход зөв байх шүү
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
  • Zochin (64.119.22.28)
    Ene baitugai l duudaltsah bh daa.haanaas yu ch garch irj boloh bolohoor beltgeltei bsan ni deer bh daa ard tumen mini
    2018 оны 11 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 21 цаг 17 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 22 цаг 50 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 23 цаг 0 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 23 цаг 19 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 23 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top