x

Ёс зүйн дэд хороог хуралдуулахаар УИХ-ын чуулганыг завсарлууллаа

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.29) нэгдсэн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 18 минутад эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт санал танилцуулав.

Тэрээр “УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах хэд хэдэн шаардлага үүсээд байна. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудал үүссэн бөгөөд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал, хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндсөн өргөдлийг иргэн н.Алтангэрэл манай дэд хороонд хаяглан ирүүлсэн. Мөн нэр бүхий хуулийн фирмээс дээрхтэй агуулгын хувьд яг адил саналыг ирүүлж, уг асуудлыг хэлэлцсэн талаарх Ёс зүйн дэд хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтийг ирүүлээд байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас нэр холбогдсон гишүүд, сайд нарын асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага ирүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Оюунчимэг нар утга ижил мэдэгдэл хийлээ. Ерөнхийдөө ЖДҮ-ийн зээлийн асуудалтай нэр холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүдийн асуудлыг авч хэлэлцэнэ үү гэдэг хүсэлт, шаардлага, өргөдөл, мэдэгдэл Ёс зүйн дэд хороонд ирсээр байна.

Дэд хороо хуралдахдаа хууль сахиулах байгууллагын шалгаж буй хэргийг давхар хянан шалгах ажиллагаа явуулахгүй гэж холбогдох хуульд заасан байдаг. Үүний дагуу прокурорын байгууллага руу албан бичиг илгээж, холбогдох хариуг хүлээн авсан. Иймд дээрх асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх шаардлага байна. “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас ЖДҮ-ийн зээлийн асуудалтай нэр холбогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ашиг сонирхолын зөрчил үүсч байгааг цохон, хэлэлцэж өгнө үү гэдэг бичиг ирүүлсэн. УИХ-ын 27 гишүүнээс уг асуудлыг хэлэлцэх үеэр ашиг сонирхолын зөрчил үүсэх тул нэр холбогдсон гишүүдийг санал хураалтад оролцуулах эсэхээр шийдвэр гаргана уу гэдэг шаардлагыг ирүүлээд байна. Эдгээр асуудлыг хэлэлцэх шаардлагатай учир Ёс зүйн дэд хороог хуралдуулах зайлшгүй нөхцөл үүсээд байна. Ёс зүйн дэд хороог хуралдтал чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж өгнө үү. Олон нийтийн шаардлага, хүлээлт байна. Тиймээс эдгээрийг шийдэж байж, дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх нь зөв гэж үзэж байна” гэв. 

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахаар шийдвэрлэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 21 цаг 16 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 22 цаг 49 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 23 цаг 0 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 23 цаг 18 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 23 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top