x

МАН-ын 37 гишүүн Засгийн газрыг огцруулахгүй гэв

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан, М.Оюунчимэг, Ц.Гарамжав нарын гишүүн МАН-ын 37 гишүүн Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж үзэж, 35 гишүүн гарын үсгээ зурсан талаар өнөөдөр мэдээлэв. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ талаар:

-МАН-ын дарга, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх амлалтаа биелүүлэх, шударга ёсыг тогтоож, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх үйл явцад хамтарч ажиллах боломжгүй, саад тотгор учруулж байна гэдэг үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага тавьсан. Үүний хариуд УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Энэ үйл явдал нь улс орны нийгэм, эдийн засагт тогтворгүй байдал үүсгэж болзошгүй гэж үзэж байгаа учраас Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэж үзэж байна. Тиймээс МАН-ын бүлгийн 64 гишүүний 37 нь У.Хүрэлсүхийг цаашдаа үргэлжлүүлж ажиллаж, амлалтаа хэрэгжүүлэх боломжоор нь хангах ёстой гэж үзэн мэдэгдэл гаргаж, гарын үсэг зурлаа. Энэхүү мэдэгдэлд өнөөдрийн байдлаар 35 гишүүн гарын үсэг зураад байна гэв.

УИХ-ын гишүүн Т.Аюуртсайхан өмнө нь Ж.Эрдэнбатын Засгийн газрыг огцруулах шаардлагыг мөн өөрийн албан бланк дээр үйлдэж, 33 гишүүний гарын үсгийг цуглуулан УИХ-аар хэлэлцүүлж байсан. Засгийн газар огцорсны дараа шинээр томилогдсон У.Хүрэлсүх Ерөнхий сайд хамгийн түрүүнд кабинетдаа ажиллуулах санал тавьсан ч тэр ороогүй. Харин Засгийн газрын алдаатай бодлогыг засч залруулахын төлөө ажиллана гэжээ. 

Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэж үзсэн 37 гишүүнээс одоогоор 35 нь гарын үсэг зурсан байна. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "сонирхлын зөрчилтэй" харагдах учраас, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учир гарын үсэг зурах нь ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзжээ. Гэвч асуудал чуулганаар хэлэлцэгдэх үед хэн хэн нь Засгийн газрын талд кноп дарна гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Монгол Иргэн (103.212.119.196)
    МАН-ЫГ ТАЛЦУУЛЖ ХОЁР ХУВААЖ, УЛМААР МУ-ЫН НРХ АШГИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ НОВШ БОЛ МИ ОВОГТ, ЦИАНИТ ХАЯН-ЯРВАА, ХУЖАА Л.ЭНХ-А ГАЛАН, Ж.МӨНХБАТ ШҮҮ ДЭЭ... ЭНЭ ХҮНЭНЦЭРҮҮД МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ....
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • иргэн (202.179.25.170)
    МАН жирийн гишүүдийн эрх ашгийг үл тоож сүүлийн үед талцал хагарал бий болгосон, Засгийн газар сайд нар бүгд өөрөө ижил тэнцүү хэмжээгээр ЖДҮ зээлээ нууцаар хуваагаад авч ичиж зовохгүй ёс зүйн алдаа гаргасан, хамгийн гол нь УИХ гишүүдээс шалгаад гаргасан том том мөнгөний хэргүүдийг яаралтай чадвартай тогтоож эздээр нь хүлээлгэж чадаагүй , эрдэнэт 51 ба 49 хэрэг , төмөр замын мөнгө, Асем, бондын мөнгөнүүд, монгол банк, хөгжлийн банк ....... энэ бол маш хариуцлагагүй ажил , улсынхаа алдагдсан мөнгийг авч чадаагүй , хий ярьж хийрхсээр цаг хугацааг алдсан,
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.26.222)
    Хаха баахан ЖДҮ чид байна штээ. Эд нарыг ялаас мултрахаас ѳмнѳ танай сайтын мундаг хамт олон сурвалжилж ѳгвѳл сайн байна
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Дорж (103.26.193.180)
    Худлаа
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 44 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top