x

Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол

Хэдийгээр, “Монголын амралтын өдөр олон уу, ажлын өдөр нь олон уу” гэдэг сэдэв маргаантай боловч, нэдэр дээрээ нийтээр тэмдэглэдэг гурван том баяр л бий. Наадам, цагаансар, шинэ жил буюу “Ёолк” баяр. Гурван баярын эхлэх, өрнөх, дуусах хугацаа ондоо. Зарим нь эртээ эхлээд оргил цэг дээрээ дуусч байхад, нөгөөх нь тэмдэглэлт өдрөөсөө эхлээд мөддөө дуусахгүй явчих жишээний.


Гурван баяр, нэг Монгол

    Хэдийгээр, “Монголын амралтын өдөр олон уу, ажлын өдөр нь олон уу” гэдэг сэдэв маргаантай боловч, нэдэр дээрээ нийтээр тэмдэглэдэг гурван том баяр л бий. Наадам, цагаансар, шинэ жил буюу “Ёолк” баяр. Гурван баярын эхлэх, өрнөх, дуусах хугацаа ондоо. Зарим нь эртээ эхлээд оргил цэг дээрээ дуусч байхад, нөгөөх нь тэмдэглэлт өдрөөсөө эхлээд мөддөө дуусахгүй явчих жишээний. 

     Жишээлэхэд, Ёолк буюу шинэ жилийн баяр байна. Сар гарангийн өмнөөс байгууллага, хамт олны баярын үдэшлэг нийллэгээр эхэлнэ. Тэгээд, арванхоёр сарын 31-ний шөнө оргилдоо хүрээд өндөрлөнө. Маргаашаас нь шинэ жил бол “аль хэзээний, ноднингийн явдал” болж хоцроно.

   Гэтэл наадам бусдаасаа өөр. Уяа сойлго, үсэргээ, бөхийн бэлтгэл нэртэй гээд угтвар наадмууд нэлээд эрт эхэлж, баярын уур амьсгал сарын өмнөөс бүрэлдэнэ. Өмнөх наадмуудын хууч, уран барилдааны түүх, хурдан хүлгийн домог амилан хээр тал баяр хөөрт умбана. 

   Ямар ч чухал, ажил хэрэгч яриа, албаны уур амьсгал энэхүү баяр найрын үерт автана. Ажил албаны тулгамдсан чухал асуудал хэлэлцсэн хүмүүс яриагаа үргэлжлүүлж үл хүчрэн, морь бөх, аялал амралтын сэдэвт бууж өгнө. 

    Мэндчилгээ хүртэл өөрчлөгдөж “Амарсан уу”, “Нутаг явах уу”, “Хэдийгээр амрах гэж байна” гэсэн асуулт нэмэгдэнэ. Ээлжийн амралтаа авсан эсэхийг асуухын цаана уугуул нутаг руу аялсан, найр наадам хэсэхээс эхлээд “Монголоороо зуныг өнгөрөөх эсэх” асуулт. Цаана нь: чи Монгол хүн шүү, Монгол хэвээрээ байгаа биз дээ гэх маягийн тандалт.

   Долдугаар сарын 11-нд улсын баяраар наадам оргилдоо хүрнэ. Улсын баяр нь Монгол наадмын эхлэл ч биш, төгсгөл ч биш, харин оргил үе байна. Улсын баяр өнгөрсөн ч гэсэн баяр наадмын уур амьсгал хэвээрээ үлдэж, бөхийн барилдаан, морьдын хурдныг шүүн ярилцана. Араас нь орон нутгийн бэсрэг наадам, найр хурим залгаад “Намрын дунд сарын 17” хэмээх билигт сайн өдөр хүртэл үргэлжилнэ. Сүүлийн үед уул овооны тахилга, аймаг сум, байгуулагын ой хэмээх дэд наадмууд энэ орон зайг дүүргэх болов. Наадам нь зургадугаар сарын дундаас эхлээд 10 сарын эхээр дуусдаг,  үндсэндээ дөрөв, таван сар үргэлжилдэг баяр юм даг уу?

   Харин цагаан сарын баяр нь энэ хоёроосоо өөр. Сар шинийн баяр нь наадам, шинэ жил шиг урьдаас эхлэхгүй. Шинийн өглөөний золголтоор эхэлсэн энэ баяр тодорхой утгаараа бүтэн жил үргэлжилж, дараа жил гарахын өмнөх битүүндээ өндөрлөнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, ийм юм. Монголчууд хоорондоо нэг л удаа золгон ёсолдог. Удаан уулзаагүй хүнтэйгээ таарвал

-Та бид хоёр золгол уу, яал аа гэж асуугаад үгүй бол хоёр гараа зөрүүлэн ёслоно. Золгож амжаагүй хүнтэйгээ битүүний өдөр таарвал золгож ёсолно. Энэ утгаараа цагаан сарын золголт бүтэн жил үргэлжилнэ. 

     Хэрвээ “Шинэ жилийн мэнд хүргэе” гэдэг мэндчилгээ он солигдох хэдхэн хоногт л үйлчилдэг бол, 

-Амар байна уу, Та хэмээх цагаан сарын мэндчилгээ бүтэн жил хүчин төгөлдөр авай.

     ХХ зууны дундаас Зөвлөлт маягийн соёлын нөлөөгөөр гар зөрүүлэхийн оронд заримдаа гар барин ёслох болсноос үүдсэн явдлыг хуучилъя. Оюутны амралтаар нутагтаа очсон өдрөө тааралдсан хүнтэйгээ сарын дараа дахин уулзаад:

-За сайн уу хэмээн гар барих гэтэл

-Чи бид хоёр золгочихсон шүү дээ гээд гараа өгөөгүй юм даг. Нэгэнт мэндлэх гээд сунгасан гар маань хэсэгтээ хөшөөстэй байсан нь санаанд үджээ. 

     Саяхан манай парламентад Цагаан сарын амралтыг 10 хоног болгох санал яригдсан нь эл өгүүллийг бичих сэдэл өгсөн юм. Эрхэм гишүүд, Монголчууд золгож гүйцэхгүй байгаа учраас цагаан сарын амралтыг сунгах ёстой гэсэн аргумент гаргасан аж.

    Хэрвээ, жинхэнэ утгаараа золгож дуустал амраана гэвэл ирэх жилийн цагаан сарын өмнөх битүүнийг хүртэл ажлаас чөлөөлөх нигууртай болоод ирнэ.

Яг шинийн нэгний өглөө бол малчид хот айлаараа золгоно. Мал төллөөд эхлэх үе таарах тул айл амьтан хэсээд явчих завтай амьтан ховор. 

   Шинийн гурванд Бурханы таваг идээг буулган, гэр бүлийн гишүүд, хүүхэд багачуудад хувь хүртээснээр цагаан сарын эхний оргил үе өндөрлөдөг бололтой. Цагаан сараар гурав хоног амардаг уламжлал энд яг тохироод байх шиг. 

    Цагаан сарын дараагийн үе нь мал төллөж дуусаад хаваржаандаа буух үед өрнөнө. Тус тусын өвөлжөөнд бүгэх маягтай байсан айлууд хаваржаандаа ойртож буугаад уулзалдах, бие биенийхээрээ орж гарах боломжтой болох тул өргөнөөр золгоно. 

    Ах дүү садан, ойрын хөршүүдээ гэртээ залж “цай уулгах” нь цагаан сарын нэг чухал зан үйл юм. Нүүдэлч малчид зусландаа буусан хойноо энэ ёслолыг голлон хийнэ. Зуны цагт өдөр уртсан цаг завтай болохын дээр, зусландаа олуул айлсдагтай холбоотой. 

Зусланд буусан хойно гэрт,

-Маргааш тэднийхийг цай уулгана

-Миний хүү, Тэр гуайг цай уу гээд залаад ир гэхчлэнгийн яриа өрнөдөгсөн. 

Хүндтэй ахмадыг ирэхэд уяан дээр тосон авч морийг нь аргалах ба үүдээ сөхөн оруулаад, хоймортоо гудас (олбог орлуулж) дэвсээд суулгадаг байсан нь санаанд үлджээ.

    Нүүдэлчин, малчдын гол золголт хийдэг үеийг амралтын өдрүүд болгох гэвэл зундаа нэг сарыг бүтнээр нь “зарлагадах” хэрэгтэй болно. Хотынхон ч гэсэн ээлжийн амралтаа аваад нутаг орондоо аялан очдог үе таарна. 

    Гэтэл, ээлжийн амралтаа авсан аялагчид хийгээд малаа маллан эрх дураараа яваа хүмүүс бие биенээ цайлахад амралтын өдөр, хагас бүтэн сайн юун хамаа билээ?

    Хот сууриныхны хувьд, нэгэнт л цагаан сарын золголт нь жилийн турш хүчинтэй тул шинэдээс хойшхи олон тооны хагас бүтэн сайн болоод Маарт, цэргийн баярыг ашиглан айлчин хийх, цай уулгахаа үргэлжлүүлээд явж болно. 

    Ингээд бодохоор “Цагаан сарын золголтоо хийж дуустал амраах” асуудал нэн ярвигтай ажгуу. Нэг бодохоор, жилд хэд хэдэн удаа “Золгох амралт” гаргаж хуульчилмаар ч юм шиг. Нөгөө бодлын, өөрөө аяндаа болоод ирсэн юмыг зөнгөөр орхивол онох ч юм шиг.

    Харин энэ бүхний оронд “Нийтээр амрах баяр ёслолын өдрүүд календарийн амралтын өдөр буюу хагас бүтэн сайнтай давхцвал хэрхэх”-ийг шийдмээр байдаг.

   Баярын амралт хагас бүтэн сайн таарчихаар нэг л азгүйтээд, хохироод үлдэх шиг санагддаг даа. Шулуухан хэлэхэд, хагас бүтэн сайнтай давхцсан баярын амралтыг нөхөөд нэмдэг болчихвол зүгээр юм. Тэгвэл, наадам цагаан сараар тэртэй тэргүй, хагас бүтэн сайнтайгаа нийлээд 7-10 хоног амардаг болчихно.

 

Эх сурвалж: Baabar.mn /Цэнддоо/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 2 цаг 2 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 2 цаг 3 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 2 цаг 4 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 2 цаг 7 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 2 цаг 8 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 2 цаг 10 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 3 цаг 52 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 4 цаг 41 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 4 цаг 45 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 4 цаг 46 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 4 цаг 47 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 4 цаг 51 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 4 цаг 52 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 4 цаг 53 мин "Нутагтаа эзэн 100:1000" төслийг 16 аймагт хэрэгжүүлж, ногоон тэжээл тариална 4 цаг 53 мин Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй 6 цаг 34 мин А.Ганбаатар: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 85-рт жагсаж байгаа нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаруулж байна 6 цаг 44 мин Баянзүрх дүүрэгт 1.2 км авто зам шинээр барина 7 цаг 12 мин Ихэнх нутгаар хуурайшилт нэн их байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 7 цаг 13 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1896 дуудлага иржээ 7 цаг 13 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top