x

М.Энхболд: Монголын төр ард түмэнтэйгээ ямагт хамт байх болно

Эрхэм хүндэт иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан бахархалт өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 94 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталжээ. Энэ хуулиар угсаа залгамжилдаг Хаант засгаас Бүгд найрамдах засаглал буюу ард иргэд нь төр засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гаргасан түүхтэй.

Төв Азид Монгол угсааны нүүдэлчдийн байгуулсан төр улс, Хүннүгийн түүх 2227 жилийн тэртээгээс тоологддог. Монголчуудын хоёр мянганаар өртөөлсөн Их түүхийн хуудсанд засгийн эрхийг ард түмэнд өгч, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн энэ алхам онцгой тод бичигдэн үлдсэн юм.

Энэ үйл явдал нь туурга тусгаар улсаа байгуулж, улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөөх 1911, 1921 оны үндэсний хувьсгалын ялалтын шууд тусгал байсан гэж хэлж болно.

Өнгөрсөн 90 гаруй жилийн хугацаанд монгол түмний олсон ололт, хүрсэн амжилт, хөгжил дэвшил чухамхүү энэ түүхэн сонголтоос эхтэй билээ.

Тиймээс энэ өдрийг Монголоор овоглодог, Монголоороо омогшдог иргэн бүхэн дээдлэн хүндэлж, бахархан тэмдэглэж байх учиртай.

Анхдугаар Үндсэн хуулиар хамжлагат ёсыг халж, газрын дээрх, доорх бүх баялаг ард түмний өмч болохыг зарлаж, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхийг олгох зэрэг нийгмийг ардчилах нэн чухал асуудлуудыг хуульчлан тогтоосон билээ.

Түүний дотор “БНМАУ-ын дээд эрхийг УИХ-д хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, орчин үеийн парламентын засаглалын эхлэлийг тавьсан бөгөөд төрийн эрх барих, хууль тогтоох дээд эрх өнөөгийн байнгын ажиллагаатай парламент - Улсын Их Хуралд уламжлан хадгалагдаж байна.

Цаашид хэн нэг хүний дур зоргоор биш, олноороо хэлэлцэн зөвшилцөж, шүүн тунгааж шийдвэр гаргадаг төлөөллийн ардчиллын сонгодог хэлбэр болох парламентын засаглалаа улам боловсронгуй болгон бэхжүүлэх нь ардчилсан ололтоо хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, аливаа дарангуйлал, цөөнхийн засаглалаас ангид байж, иргэний ардчилсан нийгэм байгуулах Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй ээдрээтэй байна. Гэвч аливаа бэрхшээл саадыг даван туулж чаддаг, үүссэн асуудлыг саруул ухаан, мэргэн оюунаар зөв оновчтой шийддэг ард түмэн бол монголчууд билээ. 

Бидний энэ онцгой чанар, хүч чадлын эх сурвалж нь ЭВ НЭГДЭЛ, Монголоо гэсэн зүрх сэтгэлд оршиж байдаг.

Тиймээс гагцхүү ухаарлыг эрхэмлэж, талцал хуваагдал, эмх замбараагүй байдалд уриалсан, явцуу зорилготой аливаа үйлдэлд авталгүй, улс орныхоо эрхэм дээд эрх ашгийг эн тэргүүнээ дээдлэн хүндэтгэхийг баярын энэ өдөр нийт иргэддээ хандан уриалж байна.

Монголын төр засаг ард түмэнтэйгээ ямагт хамт байж, өөдрөг гэгээн ирээдүй, нийгмийн хөгжил дэвшилд хүрэх хүндэт үүргээ гүнээ ухамсарлаж, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.

Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2018 оны арваннэгдүгээр сарын 26
Улаанбаатар хот

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • ЗАЙЛ (64.119.26.243)
    АЛААЧ ЭНЭ МУУ ШААХАЙГ ҮХЭЖ ДАЛД ОРДОГГҮЙ МЭЛХИЙ ВЭ
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.212.119.196)
    ЮУ ВЭ... Энэ Ми овогт Монголчууд биднийг "ЭЛЭГ НЭГТ" гэнэ үү... Ихээхэн андуурч, "ОЙ САНАМЖАА АЛДАЖ" байгаа юм биш үү... Хажууд нь байгаа хүнэнцэрүүд сануулаасай.. Бүү андуур... Түргэн ЗАЙЛ... Чамаар МОНГОЛ ТӨР ДУТАХГҮЙ...
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зайл муу мэлрээ (58.64.45.2)
    Монгол Төрийн нурууг хугалк Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлж Монголын ард түмний хэвийн амьралыг түйвээж Монгол Улсын газар шороог бүлэглэн дээрэмдсэн чи МОНГОЛ ЭХ ОРНООС МИНЬ ЗАЙЛААД ӨГӨӨЧ ЭЭ!!!
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Монгол Төрийн нурууг хугалж (58.64.45.2)
    Зайл
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зангарагтай эр хүн (172.12.8.7)
    Хулгай, хээл хахууль, хууль бус залилан хэрээс хэтэрлээ. Үүний нэг том сонгодог төлөөлөгч бол чи. Газрын наймаагаар эхэлсэн чиний увайгүй улс төрийн үйлдэл улам бүр цэцэглэж, бүр сүүлдээ төр засгийн эрх мэдлийг наймаалцах гэсэн хэрэг чинь олны жигшил зэвүүцлийг туйлд нь хүргэсэн. Монголын ард түмэнд дахин гай болохгүйн тулд чи сайн дураараа огцорч буян болооч. Чи Монголд сайн зүйл хийгүйг цаг хугацаа хангалттай харуулсан. Гоншигноод, сайн удирдагчийн дүрд тоглож жүжиглээд ч ард иргэд хүлээж авахаа өнгөрсөн. Тийм л үнэн юм бол огцроод, хууль шүүхийн өмнө гуттаперчевый өмсөөд, зангиагаа засаад оч. Өөр зам үгүй болсон, Онхолд оо
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Юра (66.181.160.31)
    Монголын тор монгол хунээ Яаж дээдэлдэг юм бол . Суулийн 30 жилд монгол хуний унэлэмж оорсодийх нь оо -ын унэнээс хэд дахин хямд болсон бус уу
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Уншигч (122.201.24.27)
    Төрийн нурууг хуглаж түмэн олны сэтгэлрүү шороо цацчихаад яаж ингэж худлаа ярьж өдөр бүр зурагтаар гарч түмний нүүр өөд харж чаддаг байна! Ядаж УИХ-н даргын ажлаа цаг алдахгүй өг!
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.143.125)
    Улс төрчид эх орны эрхэм дээд ашгийг хүндлэж ирсэн юм бол яагаад өдий хүртэл хар амиа бодож, хамаг баялгийг тонож ирсэн юм бэ?Яагаад мухардалд орсон монголчуудын амьдрал сүйрч байхад хамаг боломжийг зөвхөн та нар ашиглаж ирсэн юм бэ?
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Naiz ni (66.181.161.123)
    CHINII MENDCHLEEGEER MONGOLIIN ARD TUMEN DUTAHGUIEEE.CHI KHARIN KHURDAN ZAILAAD UGVUL BAYRLAKH BAIKH.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • MGL (103.229.123.123)
    Chi xujaatai urgelj xam bx bolno geech. Anduurchlaa lalraa
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • altanshagai (66.181.186.67)
    Chi l zailchihwal mongol hogjino
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • hijihi (203.91.115.45)
    Чамтай цуг ард түмнээсээ хулгай хийхгүй шүүү.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zail (103.80.210.9)
    Buzraa zailoooooo chmg bhgui bol mongol amarba
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Иргэн (73.15.84.142)
    Энэ эвлvvлэг байна!!!!
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (59.153.113.228)
    УИХ-н дарга хийж үзэх гэж л ялсан намын дарга М.Энхболд ерөнхий сайдын суудлыг голсон. Цаашлаад Ерөнхийлөгч болохыг санаархсан байх. Сонгогчид боломж олгоогүй. Тэгээд төрийн,уос төрийн хямралтай тусгаар тогтнолын баяраа угтаж байна. Мордохын хазгай гэгч болжээ. Дүрмээ дагаад Ерөнхий сайдаа, намын даргаа хийж байсан бол аштай юу! Ийм байдалд ч орохгүй байлаа. Ц.Элбэгдоржийн заавраар М.Энхболд ажиллаж байгаагаас гарцаагүй дээ!
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Zochin (106.102.128.140)
    Mongoliin ard tumen chamaar dutahgui
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • BAATAR XOT (103.229.123.243)
    bid ex ornoo xamgaalax estoi.tiim uchraas zer zewseg xeregtei . mori unaad, tashuur bariad tanknii uuduus dairax bish.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • монгол (64.119.27.114)
    сэтгэлд буухгүй бна аа мэндчилгээ чинь
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Монгол иргэн (103.212.119.196)
    ТАНЫ МЭНДЧИЛГЭЭ ХУУЛЬ БУС...
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.122.235)
    Hereggvi dee tanii mendchilgee
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 41 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top