x

“Сайн ажилласан” гээд огцруулах нь манай ёс уу?

Өнөөдөр НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Гэвч өнөөдөр өглөө 09.30 цагаас товлогдсон НИТХ одоо болтол эхлээгүй байна. Асуудлыг тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлэг байр сууриа нэгтгээгүй байгаа гэнэ. Одоогоор намын бүлгийн хурал үргэлжилж байна.

МАН НИТХ-д 34 суудалтай. “Нийслэлийн” болон “У.Хүрэлсүхийн” гэж хоёр фракцид хуваагддаг. Тус бүр 17 хүнтэй. Үүн дээр АН-ын бүлгийн 13 гишүүн нэмэгдэж хотын даргын огцруулах эсэхийг шийднэ.

Хэдийгээр АН-ын бүлэг сөрөг хүчин гэдэг утгаараа огцруулах асуудлыг шууд дэмжээд явах боломжтой ч асуудлыг хэлэлцэхийн тулд эхлээд огцруулахаар тавьсан үндэслэлүүдийг харах ёстой л доо. МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тавьсан үндэслэл нь товчхондоо “Ажлаа хийж чадаагүй” гэсэн байгаа. Гэтэл ердөө хориодхон хоногийн НИТХ хотын даргын ажлыг үнэлж цэгнээд 80 гаруй хүвийн үзүүлэлтээр “Сайн” гэж дүгнэсэн байна. 100-аас 80 оноо гэсэн үг. Хотын дарга хоёр жил дараалан 80+ үнэлгээг авч ирсэн байна. Мөн саяхан Засгийн газар төрийн байгууллагуудын ажлыг шалгаад нийслэл болон таван аймгийг “шилдэг хамт олон”-оор шалгаруулсан билээ. Хотын дарга ч гэсэн нийслэлд төсвийн хөрөнгө оруулалтаар барих ёстой ч зураг төсөвгүйгээс ажил нь зогсоод байсан 100 гаруй обьектийн /сургууль, цэцэрлэг, эмнэлэг/ зураг төсвийг батлуулж, газрыг чөлөөлсөн гээд өөдөөс нь хэлбэл хэлэх үгтэй л байгаа.

Тиймээс өнөөдөр НИТХ өнөөдөр тун “ойлгомжгүй” нөхцөл байдлаас сонголт хийх болж байна. Сайн ажиллаж байна гэж дүгнэчихээд Засаг даргаа огцруулах уу, эсвэл “муу ажиллаа, огцруул” гээд байгаа намын даргаа ганцаардуулах уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Монгол (66.181.160.8)
    С.Батболдыг богино хугацаанд тодорхой хэмжээний юм хийж байгаа гэж боддог.Урд нь хот эзэнгүй дураараа дургидаг байсан бол одоо бас ч гэж эзэнтэй юм шиг болж байхад огцруулна гэж юу яриад байгаа юмбэ? Хүрэлсүхээ хувийн шоу тоглолт хийхээ болиод хамтраад ажиллаачээ.Хамтарч чадахгүй бол өөрөө огцор.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Монгол (66.181.160.8)
    С.Батболдыг богино хугацаанд тодорхой хэмжээний юм хийж байгаа гэж боддог.Урд нь хот эзэнгүй дураараа дургидаг байсан бол одоо бас ч гэж эзэнтэй юм шиг болж байхад огцруулна гэж юу яриад байгаа юмбэ? Хүрэлсүхээ хувийн шоу тоглолт хийхээ болиод хамтраад ажиллаачээ.Хамтарч чадахгүй бол өөрөө огцор.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.160.8)
    С.Батболдыг богино хугацаанд тодорхой хэмжээний юм хийж байгаа гэж боддог.Урд нь хот эзэнгүй дураараа дургидаг байсан бол одоо бас ч гэж эзэнтэй юм шиг болж байхад огцруулна гэж юу яриад байгаа юмбэ? Хүрэлсүхээ хувийн шоу тоглолт хийхээ болиод хамтраад ажиллаачээ.Хамтарч чадахгүй бол өөрөө огцор
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.235)
    Хүрэлсүхийн хөлсний улаан хамгаалагчидаа, та нар одоо боль. Идэх бүх юмыг нииож идээд дууслаа.хариуцлага ярихаар бид ард түмний төлөө тэмцэж бна гэхийн. Хулгайлж тэмцээд бгаа юмуу хаашаа юм бэ. Үүгээр ажлаа хииж байгаа хүнийг зүгээр л байлгаарай хулгайчуудах
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.36.98)
    НИТХ ын шийдвэрт итгэх бэрх.Бас л хоёр хуваагдсан байдалтай байгаа учир үнэлгээ өгөхөд тэр хүний талынхан илүүрхвэл муу ч ажилласан сайн үнэлгээ авч болох талтай.Юуны түрүүнд иргэдийн саналыг харгазах нь зүйн хэрэг.Иргэн миний хувьд маш шүүмжлэлтэй хандаж байгаа.Түмний нүдэн дээр байдаг зүйлээс жишээ авъялдаа.Хотоо их сайхан ногоон болголоо гээд уулын модыг хэдхэн төгрөгөөр аваад хэдэн зуу дахин шахаж мөнгө завшсан.Юм хийе гэж үзвэл урд хормойгоороо хойт хормойгоо нөхөх нь маш арга ядарсан арга.Бадболдын дээд командлагч М.Энхболдын заавраар ямарч зөвшөөрөлгүйгээг төрийн төв талбайг олз ашгийн газар болгосон.Хийсэн бүхэн нь нүд хуурч мөнгө олох гэсэн зорьлоготой.Бас нэг жишээ Чингэлтэй ууланд аялал зугаалгын газар байгууллаа гээд сүржигнэсэн.Хайс хэдэн сандал ширээнээс хэтрээгүй. Тэнд хүрэх зам ч үгүй ,очоод тохигүй ийм зүйл хийгээд хичнээн зүйл гаргаж авсан болоо.Ихэнх иргэдъам муутай л байгаа шүү дээ.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 44 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top