x

У.Хүрэлсүх: Багаа удирдаж чадаагүй С.Батболд огцрох ёстой

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр албан өрөөндөө сэтгүүлчдийг урьж мэдэгдэл хийлээ.

Тэр мэдэгдэлдээ, 

-Засгийн газрыг байгуулаад жилийн хугацаа өнгөрлөө. Би хэлсэн үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байна. Нийгмийн уур амьсгал их бухимдалтай байна. Өнгөрсөн хугацаанд 13 аймгаар явж, иргэдийн ахуй амьдралтай танилцаж, хүүхэд хөгшидтэй уулзлаа. Тэгэхэд ард түмэн надаас хоёр зүйл хүссэн. Нэгдүгээрт, шударга ёсыг тогтоох, хоёрдугаарт эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлэх, ажлын байр бий болгох тухай хүссэн.

Иргэд хамгийн түрүүнд шударга ёсыг хүсч байна. Ядуу зүдүүгээ ярихаас илүү шударга ёсыг шаардаж байна. Надад хоёр зам байна. Нэгдүгээрт шударга ёсыг бэхжүүлэхийн тулд амь насаа үл хайхран ажиллах, эсвэл зарим хүнийг ажилтай байлгахын тулд буулт хийх. Харин би эхний замыг сонгосон. Ерөнхий сайд болоод хэлсэн. Ард түмний итгэл найдвар алдрах вий гэдгээс айж байна гэдгээ өмнө нь хэлсэн. Төр засагт итгэх итгэл алдарч байгааг би өмнө нь олон удаа сануулсан. Зарим албан тушаалтныг ажлаа өгөхийг нь шаардсан.

МАНАН-г зайлуулах шаардлага байгааг би сүүлийн нэг жилд үнэхээр мэдэрлээ. Нам дагаж баяжсан, таргалсан, цадсан, үр хүүхэд нь хүртэл төрийн албанд шургалжээ. Би тэдэнтэй тэмцэхэд миний хүч үнэндээ хүрэхгүй байна. Гэхдээ сэтгэл санаагаар огт унаагүй. УИХ-ын даргаас огцрохыг шаардсаны учир нь 60 тэрбумын асуудалтай нэр холбогдсон. Тэр бичлэг үнэн шүү. Эвлүүлэг биш юм. Монгол төрийн албан тушаалыг хууль бусаар зарах гэж оролдсон уу гэвэл үнэн. Хэрэгжүүлсэн эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Иймд М.Энхболд дарга албан тушаалааа өгөх нь зөв. Мөн энэ хүн газрын наймаа хийж байсан нь үнэн шүү дээ.

Газрын наймаачнаар дууддаг. Газрын наймаа хийж байсан нь үнэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг санал хураалтаар огцруулсан. Учир нь энэ хүн 60 тэрбусын асуудлыг хайцаалсан. Хотын дарга С.Батболд сэтгэл гаргаж ажиллаж чадаагүй. Утаатай, замын түгжрэлтэй тэмцэж чадаагүй. Сургууль, цэцэрлэгийг цагт нь бариагүй. Өнөөдөр НИТХ хуралдаад, энэ хүнийг явуулах байх. Багаа удирдаж чадаагүй тул С.Батболд огцрох ёстой. Энэ бүхний дараа намайг ч мөн огцруулах ёстой гэж зарим гишүүн үзлээ. М.Энхболд дарга бид хоёр олон жил хамт улс төрд явсан. Энэ бүхний эцэст Засгийн газрыг огцруулах санал тавилаа. М.Энхболд бид хоёр багын найзууд. Олон жил улс төрд хамт явсан. Гэхдээ би өнөөдөр найзаа бодох уу, намын гишүүнээ гэж бодох уу, нөхрөө бодох уу, улсаа бодох уу гэдэг сонголт миний өмнө тулгарч байна. Би өнөөдөр улсаа бодно гэж шийдсэн.60 тэрбум, Эрдэнэт, Оюу Толгой, Хөгжлийн банк тойрсон асуудалд хариуцлага тооцох ёстой. Үүнийг үндсээр нь өөрчлөх ёстой. Тос дотроосоо өтдөг. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Төрөө цэвэрлэх ёстой хүн нь би. Намаа ч цэвэрлэнэ. Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан 27 хүний зургийг хараарай. Өнгө төрх царай зүсээрээ өөрсдөө харуулна... гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хүрэлсүх-г дэмжиж байна (202.9.43.159)
    Хүрэлсүх-г дэмжиж байна
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 6 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 11 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 17 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 43 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 1 цаг 41 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 16 цаг 10 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 16 цаг 18 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 16 цаг 28 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 34 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 16 цаг 38 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 16 цаг 42 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 цаг 36 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 19 цаг 9 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 19 цаг 38 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 19 цаг 43 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 19 цаг 46 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 цаг 50 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 20 цаг 55 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 21 цаг 4 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 21 цаг 26 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top