x

ОУВС-гийн ажлын хэсэг Монгол улсад үнэлгээгээ өгчээ​​​​​​​

Монгол улсад ажилласан ОУВС-гийн ажлын хэсгийн үнэлгээний тухай мэдээлэл гарчээ. Тус ажлын хэсгийн дүгнэлтэд, “Эдийн засгийн өсөлт хүчтэй хэвээр байгаа бөгөөд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийнхээс гадаад нөхцөл байдал сайжирсан байна. Төсвийн алдагдал хүлээж байснаас хамаагүй хурдан сайжирч, Засгийн газрын жилийн эцэст макро - эдийн засгийн зорилтуудаа хангахаар ажиллаж байна.

Харин гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийн өсөлтийг бууруулах шаардлагатай гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ, арилжааны банкууд 2017 оноос эхэлсэн дахин санхүүжилт хийх хүчин чармайлтаа биелүүлэх нь нэн чухал юм” гэжээ.

ОУВС-гийн 2019 оны хөтөлбөрийн зорилго нь улсын өрийг багасгах, олон улсын нөөцийн хуримтлалыг сэргээх, банкны системийг сайтар төлөвлөх боломжийг олгох явдал юм.

Монгол улсын урт хугацааны өсөлтөд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын орчинг бэхжүүлэх нь чухал байгааг мөн дурджээ.

Монгол улсад ажилласан ажлын хэсгийнхэн, Хөтөлбөрийн хүрээнд, эдийн засгийн хямралыг даван туулах талаар эрх баригчдын зүгээс ихээхэн ахиц дэвшил гаргасан байна. Эдийн засаг 6 хувиар өсч, төсвийн ерөнхий тэнцэл их хэмжээний алдагдалтай байснаа бодвол бага зэрэг ашигтай гарсан ба Засгийн газрын өр нь огцом буурсан хэмээн онцолжээ.

Цаашид чанаргүй зээлийн асуудлыг илүү хурдан шийдэх, мөнгө угаахын эсрэг тогтолцоог бэхжүүлж, улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгон шалгаруулах, үнэлэх боломжийг сайжруулах шинэчлэлээ түргэвчлэх шаардлагатай.Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын ач холбогдлыг үнэлж бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд анхаарах ёстой гэдгийг уг тайланд өгүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Z (64.119.23.253)
    Uul uurhai gesnees heden uildver barival ulsad ard olond ashigtai
    2018 оны 11 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top