x

Н.Номтойбаяр ЖДҮ-тэй тэмцэх түр хороо байгууллаа

ЖДҮДС-аас хамаарал бүхий компанидаа зээл авсан Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцуулах зорилгоор Н.Номтойбаяраар ахлуулсан түр хороо байгууллаа. Албан бус Бүлэг хэмээн тодотгосон нь Н.Номтойбаяр бүхий найман гишүүн ЖДҮ тойрсон асуудлыг шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслөө УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Энэ түр хороог байгуулах хэд хэдэн шалтгаан бий. УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын сайд нар  нь албан тушаал болон эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд хариуцлага тооцохгүй байна. Гэтэл уг асуудлыг Сангийн яам шалгах нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа. 

Монголчууд ярьдаг.  Хулгайч хулгайчаа барьдаггүй гэж. Тиймээс энэ хулгайчдыг шалгах зорилгоор Түр хороо байгуулагдаж байна. Мөн дээрх асуудалтай холбоотойгоор нийгэмд шударга ёсыг шаардаж байна. Тиймээс УИХ-дахь манай намын нэр бүхий гишүүд мөн АН-д санал хүргүүлсэн. Дэмжинэ гэдгээ АН-ынхан илэрхийлсэн. Хамтарсан хянан шалгах Түр хороо гэж ойлгож болно" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Түр хороо яг ямар үйл ажиллагаагаар хяналт тавих вэ?

-Тусгай хяналтын дэд хороо дэмжиж хамтарч ажиллах асуудлыг тогтоолын төсөлд тодорхой оруулчихсан байгаа. 

-Түр хороонд ямар гишүүд орох вэ. Хэрэв ЖДҮ-чин гишүүд нь орчихвол асуудал сарних тал руугаа орох болов уу?

-Мэдээж ЖДҮ-чин гишүүдийг оруулахгүй. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Ганболд, О.Содбилэг, А.Ундраа, Н.Амарзаяа нар, АН-ын бүлгээс Б.Пүрэвдорж гэсэн гишүүд Түр хороонд нэгдээд байна. 

-ЖДҮ-гээс зээл авсан гишүүдээс гадна нэр нь нийтэд ил болоогүй гишүүд байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ талаар танд мэдээлэл байна уу? 

-Хэрэв дээрх асуудалд холбогдвол тухайн гишүүнийг Түр хорооноос гарахыг шаардана. ЖДҮ-тэй холбоогүй гишүүд ам тангарагаа өгч Түр хороонд орж байгаа нь ойлгомжтой. 

-Хууль хяналтын байгууллага нэлээд өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулж шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хууль хяналтын шалгах ёстой ажлыг УИХ-ын гишүүд Түр хороо байгуулж шалгах нь хэр зохистой вэ?

-Хуульд эрх нь бий. Дэд ажлын хэсэгт хуулийн байгууллагуудын төлөөлөл орно. 

-Та бүхэн ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нөлөөлөлд автахгүй байх ямар баталгаа байгаа юм бэ?

-Ерөнхий сайд нь өөрөө нөлөөнд автаад байна. Өнөөдрийн хуралдаанаар ЖДҮ-чин болсон ЗГХЭГ-ын дэд дарга, агентлагийн дарга гэх мэт жижиг нөхдүүдтэйгээ л хариуцлагын асуудал яриад байна. Яагаад Я.Содбаатар, Н.Цэрэнбаттай хариуцлагын асуудал ярихгүй байгаа юм. 

Энэ түр хороо санал дүгнэлт боловсруулах бүрэн эрхтэй, тийм ч үүрэгтэй. Үүнийгээ Их хурал дээр тавина. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хариуцлага тооцож чадахгүй байна. Бид хариуцлагын асуудлыг хөндөнө. 

-Энэ хэргийг хууль хяналтын байгууллага замхруулж магадгүй гэж үзсэний үндсэн дээр энэ ажлыг хийж байна гэж ойлгож болох уу? 

-Энэ нь нэг үндэслэл. Дээрээс нь Сангийн яам шалгаж байгаа нь ашиг сонирхлыг зөрчилтэй асуудал юм. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Түр хороог хуулийн дагуу байгуулж байгаа. Хуулийн байгууллагатай хамтарч ажиллана. Хамгийн гол нь нэгэнт бид урсгалаараа явж байгаад хүнд байдалд орчихсон, хуулийн гажуудал, эрх мэдлээ ашиглаж байгаа үйлдэлд дүгнэлт гаргах ёстой. Цааш цаашдаа үүнийг шилэн болгох ёстой. Мөн одоо мөрдөгдөж байгаа хуулинд өөрчлөлт оруулах ёстой. Цаашдаа ЖДҮ-ийн сангийн зээл очих ёстой хүнд хүрдэг байх ёстой. Ийм болгох нь түр хорооны бас нэг үүрэг" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • kkk (203.91.115.46)
    Arisaa hamgaalah gd uilee uzej bh shiv.Yostoi hutsdag.haltruud ve.Mongoliin gazar doorh bayalgiig zarj idej hanahgui bgaa humuus .
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (202.126.89.135)
    Н.НОМТОЙБАЯР ӨӨРӨӨ ХУУЛЬ БИЕЛҮҮЛДЭГ ХҮН МӨН ҮҮ??? БУЛГАНД ХҮН ДАЙРСАН ГЭЖ ШУУГИАД БАЙСАН ЯАСАН ГЭЛЭЭ???
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 35 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top