x

БХБ-ын дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

ЖДҮХС-гаас зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг албан тушаалаас нь чөлөөлөв.

Товч мэдээ: 

Үргэлжлүүлэн  үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 2009 онд батлагдсан хуулийн дагуу Засгийн газар таван хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон боловч ажил нь эхлэл төдий, хөрөнгө оруулалт татаж чадаагүй байна.

-  2018-2019 оны өвөл, хаврыг өнтэй давахын тулд аймаг, сум, дүүрэг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө энэ сард багтаан нөхөн бүрдүүлэхийг үүрэг болгов. Өвөлжилт хүндрэх магадлалтай нутагт отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, бэлэн байдлаа хангах, явуулын үзлэг хийх, хүн, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгав.

-  Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байранд байрлуулах, нийгэмшүүлэх, амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, бичиг баримтжуулахад шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаргахаар болов. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1375 хүн орон гэргүй, тэнэмэл амьдралтай гэсэн бүртгэл гарсан байна. Үүний 270 нь орон нутгийн, 1105 нь нийслэлийн харьяалалтай бөгөөд 1083 нь эрэгтэй, 276 нь эмэгтэй юм.

-  “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Манай улсын 7814 иргэн БНЧУ-д албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • о (103.87.255.66)
    Барилгын яамны хэлтсийн дарга Улааны авгайгийн дүү гэж нам хэссэн өвөр хэссэн хүүхэн байгаа тэрийг зайлуулаач
    2018 оны 11 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 44 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top