x

Хятадын “Нүүрсний бодлого” Монголын эдийн засагт дархлаа хэрэгтэйг санууллаа

БНХАУ энэ оныг дуустал Монголоос хилийн бүх боомтоор ямар ч төрлийн нүүрс импортоор авахгүй байх шийдвэр гаргасан тухай мэдээллийг эдийн засагч Л.Наранбаатар тус улсын Фэнвэй (sxcoal.com) судалгааны байгууллагын дэд захирал Сара Лиутай утсаар ярьж авсан гэдгээ мэдэгдээд байна. Харин манай холбогдох төрийн байгууллагууд, компаниудын зүгээс яг энэ шийдвэртэй холбоотой тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. “Эрдэнэс Монгол” компанид энэ талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Нэг зүйлийг тодотгоход, БНХАУ зөвхөн манайд хатуурхаагүй. Нүүрс худалдаж авдаг бусад улс орнуудаас ч он дуустал худалдан авалт хийхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Учир нь тус улс энэ онд худалдан авах нүүрсний хэмжээгээ 14 сая тонноор хэтрүүлчихээд байгаа аж. 

Монгол Улсын тухайд энэ оны аравдугаар сарын байдлаар 31 сая тонн нүүрсийг БНХАУ руу экспортолжээ. Оны төгсгөл гэхэд экспортын хэмжээ дахин нэмэгдэнэ гэсэн гэгээн төсөөлөл бийг УУХҮЯ-наас мэдэгдэж байсан. Тэгвэл хөрш улсын бодлого бидэнд тийм боломж олгохгүй янзтай байна. Цаашлаад ирэх оны төсөвт ч эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдал үүслээ. Ойрын өдрүүдэд өрнөсөн энэ мэдээлэл МОНГОЛД эдийн засгийн ШИНЭ ДАРХЛАА хэрэгтэйг сануулж байгаа үйл явдал гэдэг нь харагдаж байна. 

Уг нь Хятадын нүүрс, тээвэр түгээлтийн холбооны ерөнхийлөгч, Хятадын үндэсний нүүрс ассоциацийн Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг “Coal Mongolia 2018” чуулга уулзалтад оролцох үеэрээ “Хятадын эрчим хүчний бүтцэд өөрчлөлт орж буй ч нүүрсний хэрэглээ байсаар байна. Хятадын Засгийн газар нүүрсний импортыг эрчимжүүлэх, нүүрсний бүтцийн чанарыг сайжруулахад анхаарч байгаа. Хоёр улс нүүрсний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах боломж бий” гэсэн агуулгатай байр суурийг илэрхийлээд буцсан ч одоо бол БНХАУ дээрх шийдвэрийг гаргаад байна. 

Гашуунсухайт-Ганцмод боомтоор өнгөрсөн бямба гарагт 99 автомашин нэвтэрсэн бол өчигдөр /2018.11.18/ 50 автомашин нэвтэрчээ. Боомт хүртэлх дараалал 100 км-ээс илүү гараад буйг эх сурвалжууд мэдэгдэж байгаа юм. БНХАУ-ын талаас хилээр нэвтрэх автомашиныг бүгдийг нь бүртгэлжүүлж, “Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж байгаа гэсэн үндэслэл хэлж байгаа аж.

Авто тээврийн үндэсний төвийн /АТҮТ/ мэдээллээр бол цаашид нүүрс тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх боломж бүрдсэн гэж буй нь анхаарал татаж байгаа юм. Гэхдээ Гашуун сухайт-Цагаан хад боомттой холбоотой тайлбар гэдгийг хэлэх хэрэгтэй. Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон, Өмнөговь аймагт ажиллаж байгаа аж. Зам, тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төвөөс уурхайн ачилтуудыг түр зогсоож, хил, гаалийн байгууллагуудтай хамтран, нүүрс тээвэрлэлтийг хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар дээрх чиглэлийн замд 91 км-ийн дараалал үүссэн байна. Зохицуулалт хийснээр нүүрс тээврийн дараалал нэмэгдэхгүй. Дараалалд буй жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол, амрах байраар хангах үүргийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгчээ.

Өнөөдрийн байдлаар /2018.11.19/ Монголын хилээр 83 тээврийн хэрэгсэл гарсан боловч Хятадын талаас татаагүй тул хилийн дундын бүсэд байрлаж байгаа аж. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 12.000 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг байна.

Автотээврийн үндэсний төвөөс хил нэвтрэх С төрлийн зөвшөөрлийн бичгийг 6200 тээврийн хэрэгсэлд олгосон байдаг. Үлдсэн 6000 гаруй тээврийн хэрэгсэл уурхайгаас хил хүртэл уртын тээвэрлэлт гүйцэтгэж байна. Хил нэвтрэх С зөвшөөрлийн хугацаа дууссан асуудлаар өмнө нь Хятадын талтай уулзаж тохиролцсоны дагуу хугацаа дууссан зөвшөөрлийн бичгүүдийг сунгасан гэсэн мэдээллийг АТҮТ-өөс өгч байгаа. 

Үүссэн нөхцөл байдлаас харахад, манай нүүрсний салбар он дуустал  тогтворгүй байдалд орсон нь нэгэнт тодорхой боллоо. Тэгэхээр цаашид холбогдох байгууллагуудад арга хэмжээ авах боломж бий юу, эсвэл хүлээлгийн байдалд шилжсэн хэвээрээ байх уу гэдэг нь анхаарал татаж байна. 

Нүүрсний зах зээлд сэргэлт ноёлж буй үед Монгол Улс боломжийг бодит үр ашиг болгож хувиргах хэрэгтэй гэж байнга ярьдаг. Гэтэл бидний яриаг тас цохьсон үйл явдлууд өрнөж эхэллээ. Ирэх оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортолж, орлого оруулахаар төлөвлөөд байгаа. Яг энэ жишгээр бол 2019 оны төсөвт нүүрснээс орох орлогыг БНХАУ тэг дундуур нь таслаад хаячих чадамжтай нь бүрэн тодорхой харагдаж байна.

Улстөрчдийн хэрүүл ид үргэлжилж байхтай зэрэгцэн Монгол Улс эдийн засгийн дархлаагүй гэдгийг сануулсан үйл явдлууд ийнхүү өрнөж эхэллээ.

Эх сурвалж: ZINDAA.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 12 цаг 15 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 12 цаг 20 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 12 цаг 23 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 12 цаг 26 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 12 цаг 30 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 12 цаг 35 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 12 цаг 45 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 12 цаг 54 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 16 цаг 23 мин Месси 80 мянган евро хандивлажээ 16 цаг 55 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 17 цаг 5 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 17 цаг 5 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 17 цаг 10 мин Дайн өөрчлөгдсөөр байна 17 цаг 25 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 17 цаг 31 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 18 цаг 19 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Уржигдар 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Уржигдар 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Уржигдар 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Уржигдар 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top