x

Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй"

 Карл Брюллов. «Морьтой эмэгтэй». 1832
Эх сурвалж: Getty Images

Хэрэв  зураач хөрөг дэх эмэгтэйгээ  төгс  бүтээмж гэж үзэж буй бол  үнэн зөвөөс хазайж болох юм
«Сэтгэлээ тайлахаас илүүтэйгээр чамд би хайртай. Үхэн үхтлээ  чамд сэтгэлээ алдлаа, чамайг тэврэе» гэж «Морь унасан эмэгтэй» зургийг  захиалан зуруулсан  эмэгтэй Карл Брюлловт  бисэн байдаг. Гүнгийн ахайтан Юлия Самойловатай  уран зураач 1827 онд Италид танилцжээ. Нөхрөөсөө салсны дараа, ихээхэн хөрөнгийг өвлөгч, урлагийг ивээн тэтгэгч, дээд хүрээний од эмэгтэй Италид очжээ. Хэдэн жил дотноссон зураач, гүнгийн ахайтан хоёр Брюлловын амьсгаа хураатал ойрхон дотны найз  нөхөд байлаа.

«Морьтой эмэгтэй»
Зотон, тос 293 х 209,8 см. 1832
Москвагийн  Третьяковын улсын галарейд  хадгалагддаг.

Өөрийн хүүхэдгүй байсан Самойлова Италид нутгийн Жованнина, Амацилия гэсэн хоёр охины үрчлэн хүмүүжүүлжээ. Захиалгаар зурсан зурагтаа Брюллов тэднийг зурсан юм. “Ердийн язгууртан  бүсгүйг хаад, цэргийн жанжнуудын морьтой парадын хөрөг шигээр дүрслэсэнд Брюлловын шинэлэг санаа нь  гарсан бөгөөд тухайн цагтаа  нэлээдгүй зоригтой алхам байв. Романтик баатар эмэгтэйн  төгсжүүлсэн  дүрийг бүтээхийн тулд Брюллов санаатайгаар физикийн хуулиудаас татгалзжээ. 
Зураг зурагдаж дуусаад  түүнийг Миланы Брерийн  гэх дэгжин урлагийн Академид  тавин үзүүлэв. Морь унасан бүсгүйн  хэт өргөгдсөн гоо үзэсгэлэнг биширсэн үзэгчид  бүсгүйг нисэж буй сахиусан тэнгэр гэж нэрлэсэн юм. Үзэгчдийн зарим нь   бүсгүйн  зовлонгүй нүүр царай, түүний сууж буй нь  энэ зургийн нөхцөл байдалд  таарахгүйг бас хэлж байв.
Цулбуураа  хурууны үзүүрээр бариад  бараг  цоройн босохдоо тулсан догшин морин дээгүүр бүсгүй нисэн хөөрч буй мэт. Гэхдээ энэ бүгдийг зураач  санаатайгаар  хийсэн ба түүндээ охин тэнгэр мэт гоо үзэсгэлэнт бүсгүй хүрээлэн буй орчноосоо нэн дээгүүр гэдгийг харуулж өгчээ.

Нереальная «Всадница»: вы много раз видели эту картину Брюллова, но наверняка не знаете, почему она противоречит законам физики
1. Амацилия. Бага охины сэтгэлийн хөөрлийг дамжуулахаар зураач албаар  хүчлүүлжээ. Амацилия бараг 70 гаруй дуурийг зохиогч Жовани Пачинийн охин. Зохиогчийн  «Помпейн сүүлчийн өдөр» дуурь нь Брюлловын тийм нэртэй гол зургаа бүтээх онгодыг нь өгчээ.


2. Жованнина. «Нүүр царайг илүү хүчтэйгээр барин  түүнийг  буянлагаар зурах нь хөрөг зураачийн жинхэнэ чанар» гэж Брюллов ярьдаг байжээ. Зураач хэт сайшаасан дүрээр  эмэгтэйн суулт, үзэгчдэд дэглэсэн харцыг зуржээ. Үнэн хэрэгтээ бол бодит байдалд  морь унахад хүн бөхийсөн, цулбуурыг  татан барьсан байна.

Нереальная «Всадница»: вы много раз видели эту картину Брюллова, но наверняка не знаете, почему она противоречит законам физики

3. Морь. Догшин хүчинд захирагдсан хэтрүүлэгтэй гоо үзэсгэлэн нь романтизмын алдартай сэдэв бөгөөд түүний сод төлөөлөгч нь Брюллов юм. Зураач энд морь унасан бүсгүйн  эмзэг морины хүч хоёрын  эрс тэсийг онцлон гаргаж чаджээ.


4. Салхи. Янз бүрийн биетийг тодруулах зураачийн хүсэлд салхины чиглэл захирагджээ. Хэрэв малгайн гивлүүрийн хөдөлгөөнөөр салхи нэг чигт байгаа бол моднуудыг харахад эсрэгээр үлээнэ. Морьтон бүсгүйн туг үс нь хөдөлгөөнгүй огт салхигүй мэт. 

5. Гэрэлтүүлэг. «Манаргасан гэрэл  бодит гэрлийн  зөвхөн  ерөнхий төсөөллийг өгөн дүрслэлийг илбэдүүлэлтийн сэтгэгдэл төрүүлнэ. Зурагт  гэрлийн рефлекс ба тэдний эх үүсврийн холбоо  байхгүй» хэмээн урлаг судлаач Наталья Калугина тэмдэглэжээ. Парадын хөрөгт  үр дүн гь үнэнээс дээгүүр чухалчлагддаг. 

6. Пейзаж. Дээр нь аадрын үүл хуримтлагдсан цэцэрлэгийн  дүрслэл нь романтик эмэгтэйн маш тайван  төрхийн шилдэг дэвсгэр нь болж байна.
  

7. Морьний хөлөнд зурагдсан нохой. Хүзүүвчинд нь байгаа Samoylo  бичиг  нь энэ хөрөг гүнтний ахайтан Самойловагийн хөрөг биш гэмээр гэтэл уг бичлэг зургийг захиалагчийн нэрийг  дурьдсан хэрэг бололтой.

8. Левретка. Энэ үүлдрийн нохой нь  язгууртан эмэгтэйн атрибутын нэг болдог.

Нереальная «Всадница»: вы много раз видели эту картину Брюллова, но наверняка не знаете, почему она противоречит законам физики

Зураач Карл Брюллов /Эх сурвалж: Wikimedia Commons

1799 —Санкт-Петербургт Уран зургийн академийн чимэглэлийн баримлын  багшийн гэрбүлд төржээ.
1809–1821 — Урлагийн академид суралцаад төгсөхдөө «Мамврийн царсны дэргэд гурван сахиусан тэнгэрт Авраамд  буун ирсэн нь» зургаар том алтан медаль авчээ.
1822–1835 — гадаадад голчлон Италид ажиллав.
1828–1833 — Брюлловыг Европт алдаршуулсан өөрийг гол бүтээл  «Помпейн сүүлчийн өдөр» зургаа зуржээ. 
1832–1834 —«Жованнина Пачини, арабчонок (араын хүүхэд гэсэн оросын хуучирсан үг)  нарын хамт байгаа  Юлия Павловна Самойловагийн хөрөг» зургаа зурлаа.
1839 — Рига хотын захирагч Эмиль Тиммын охин, авъяаслаг төгөлдөр хуурчийн охинтой гэрлэв. Гэсэн ч 41 хоногийн дараа  түүнээс салжээ. Эхнэр нь үнэнч биш байснаас болсон байж магадгүй. 
1849 – Гадаадад  гарч эхлээд Мадейро-д дараа нь Италид амьдрав. 
1852 – Зүрхний өвчнөөр Манциана  сууринд нас бараад Ром хотын Тестаччо оршуулгын газар нутаглуулагджээ.
Материал 2021 оны зургаадугаар сард “Вокруг света” сэтгүүлийн зургаан сарын дугаарт хэвлэгдээд 2024 оны зургаан сард шинэчлэгдэн засагдаад дахин нийтлэгджээ

Эх сурвалж: vokrugsveta.ru/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь 23 цаг 31 мин Олон талт хамтын ажиллагаа жигд хэмнэлээр урагшилж байна Өчигдөр 10 цаг 53 мин Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй Өчигдөр 10 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан Өчигдөр 10 цаг 38 мин Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж багасав Уржигдар 13 цаг 40 мин Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 13 цаг 18 мин Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж байна Уржигдар 13 цаг 17 мин Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт өргөжиж байна Уржигдар 13 цаг 07 мин Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хийж байна Уржигдар 13 цаг 04 мин Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгдлээ Уржигдар 13 цаг 01 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 11 цаг 47 мин Аврагчид Хабаровск хотод хамтарсан дадлага сургуульд оролцлоо Уржигдар 11 цаг 43 мин ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч Уржигдар 10 цаг 36 мин Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна Уржигдар 09 цаг 58 мин Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг болгож хязгаарлана Уржигдар 09 цаг 23 мин Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагыг онцлов Уржигдар 09 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм Уржигдар 09 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан бараалхлаа. Уржигдар 09 цаг 19 мин Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давтав Уржигдар 09 цаг 18 мин Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла...
Top