x

Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй

Улсын Их хурлын дарга асан Д.Лүндээжанцантай есдүгээр сарын 2-нд болох 1945 оны Чөлөөлөх дайны 80 жилийн ойг тохиолдуулан ярилцлаа.

-Удахгүй 1945 оны Чөлөөлөх дайны 80 жилийн ой тохиох гэж байна. Та энэ талаар ярихгүй юу?

-Бидний мартах ёсгүй нэг ой бол 1945 оны Чөлөөлөх дайны 80 жил юм. Саяхан надаас хүмүүс Чөлөөлөх дайны 80 жилийн ойг хэрхэн тэмдэглэх гэж байгаа талаар асуусан. Миний хувьд бусадтай л адил энгийн хүн. Төрд ямар нэгэн албан тушаал хашаагүй учраас мэдэх зүйл алга. Гэхдээ холбогдох байгууллагууд нь үүнд анхаарч ажиллаж байгаа байх. Мэдээж, найр наадам хийхгүй. Хамгийн гол нь ялалтын 80 жилийн ойг монгол хүн бүр мартах ёсгүй юм. Харин ч ирээдүй хойч үедээ маш сайн сурталчлах ёстой. Эх оронч үзлийг залуучуудад төлөвшүүлнэ гэж ярьдаг. Түүн дотор 1945 оны Чөлөөлөх дайн гарцаагүй том байр суурь эзэлнэ.

Өнөөдөр энэ ойтой холбоогүй хүн Монголд нэг ч байхгүй. Бидэнтэй ойрхон цагийн түүх, ердөө 80 жил өнгөрсөн байна.1945 он Монгол Улсын болоод дэлхийн түүхэнд хамгийн тодоор бичигдэж үлдсэн. Тэр тусмаа Монгол Улсын түүхэн хувь заяанд эргэлтийн шинжтэй он болсон. Үүгээрээ маш ач холбогдолтой, бид яасан ч мартах ёсгүй он юм.

-Та сая 1945 онтой холбоогүй нэг ч хүн Монголд байхгүй гэж хэллээ. Яагаад вэ?

-Айл өрх бүр 1945 онтой холбоотой. Энэ дайнд бидний өвөө, аав, ах, авга ах, нагац ах гээд 500 гаруй мянган хүн оролцсон. Тухайн үед 20-45 насныхан цэргийн алба хаах хууль гарснаар бэлтгэл үүрэгтэн болж татагдсан юм. Тэр жил халагдах ёстой байсан цэргүүдийг ч халаагүй. Мөн энэ дайны ард Монголын ард түмэн баттай ар тал болж ажилласан. Нэг ёсондоо улс орныг бүхэлд нь дайны байдалд оруулсан юм. Тиймээс үүнд оролцоогүй монгол хүн гэж байхгүй. Бид чинь энэ дайнд оролцсон болон амьд буцаж ирсэн хүмүүсийн үр сад. Маш олон хүн тухайн үед залуугаараа амь насаа эрсдүүлсэн. Намайг хүүхэд байхад Аюуш баатрын талаар их ярьдаг байлаа.

Мөн фронтын холбоог шүдээрээ зууж амьд холбоо болсон холбоочин Жанчив тэргүүтэй баатрууд амь насаа өргөсөн. Миний хадам аав Р.Дамбадаржаа Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин. 1945 оны Чөлөөлөх дайны үед элсэн цөл, усан бороог туулахаас гадна худгийн усыг хүртэл хордуулсан байх магадлалтай маш хүнд цаг үе байсан гэдэг. Тиймээс энэ түүхийг монгол хүн бүр мартах ёсгүй. Манай нутгийн Хишигт хэмээх ахмад настан орой бүр дүнгэнэтэл амандаа Дарь эх, Жанлавцогзол номыг уншаад айргаа бүлдэг байлаа. Хоёр хүү нь хоёулаа Чөлөөлөх дайнд явчихсан учраас энэ хүнийг айл саахалтынхан их өрөвддөг байсан. Гэхдээ хоёр хүү нь хоёулаа эсэн мэнд эргэн ирсэн. Харин 1939 оны дайнд миний ээжийн гурван ах яваад нэг нь шархдаж, хоёр нь амьд ирсэн боловч дорхноо нас барсан. Нэг айлаас гэхэд дор хаяж гурван хүн энэ дайнд явсан байх жишээтэй. Тиймээс эдгээр хүмүүсээ санан дурсаж, хүндэтгэх ёстой.

-Та саяхан академич Ц.Батбаяртай хамтран “1945 оны Чөлөөлөх дайн, Монгол ба дэлхий” нэртэй номоо гаргасан. Яагаад энэ номыг бүтээх болсон бэ?

-Ерөөсөө л залуу үеийнхэндээ үнэн бодит түүхийг эзэн биетэйгээр, хэт туйлшралгүйгээр хүргэхийг зорьсон юм. Нэгэнт болоод өнгөрсөн дайн байлдаан одоогийн бидэнд ямар хамаатай юм бэ гэх хүмүүс байж магадгүй. Гэхдээ Монгол Улсын иргэн бүр улсынхаа тусгаар тогтнолыг хайрладаг, хүндэлдэг байх ёстой. Ахмад үеийнхэн маань бидэнд тусгаар тогтнолыг ямар их үнэ цэнээр үлдээсэн билээ. Тиймээс 1945 он бол эргэлтийн шинжтэй он байсан гэдгийг дахин хэлье. ХХ зуунд дэлхий дахин хоёр дайны нүүр үзсэн. 1914-1918 оны дэлхийн нэгдүгээр болон 1939-1945 оны хоёрдугаар дайнд 61 улс ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Дэлхийн хүн амын 80 хувь нь оролцсоноос 60 сая хүн амь насаа алдаж, 35 сая хүн шархдаж, гурван сая хүн сураггүй алга болсон гэх мэдээ бий. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл, нэгдүгээр дайны хор хөнөөлөөс хэд дахин илүү. Эдийн засгийн хохирлын хувьд тухайн үеийн ханшаар 1.5 триллион америк доллар. Тэгэхээр энэ их гай гамшиг, зовлон зүдгүүр, өнчрөл хагацлыг туулж, энх тайван цаг иржээ. Энэ дайны төгсгөлд тухайн үеийн БНМАУ, гадаадынхны нэрлэдгээр гадаад монгол үүнд оролцсон. Зарим хүн маш богинохон дайн болсон гэж ярьдаг. Гэхдээ дайн богино, удаан эсвэл хүний амь олон, цөөн үрэгдсэндээ байдаггүй. Энэ дайнд Монгол Улс оролцсон гэдэг чинь өөрөө маш том үйл явдал.

-Яагаад Монгол Улс энэ дайнд оролцох болсон бэ?

-Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой. Манай улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиараа бүгд найрамдах засаглал бүхий ардын эрхтэй Монгол Улсыг тунхаглан зарласан. Дараа нь үүнийгээ баталгаажуулж олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасан боловч хоёр хөрш ямар нэгэн байдлаар саад тотгор хийдэг байлаа. Америк, Солонгос, Японтой харилцах гэж үзсэн ч оролдлого бүрийг хувьсгалын эсэргүү хэмээн үзэж их хэлмэгдүүлэлтийн шуурганд олон хүн өртсөн. Ингээд 1941 онд эх орны дайн буюу Герман болон ЗХУ хоёрын хооронд дайн эхэлсэн. Энэ дайн эхэлсэн цагаас дуусан дуустал нь Монголын ард түмэн ЗХУ-ын дайчдад туслах хөдөлгөөнийг фронтод тасралтгүй өрнүүлсэн. Улс орон даяараа дайны байдалтайгаар бүх хүчээ зориулсан. Мөн бид бүхэн үүний өмнө 1939 оны Халх голын дайнд оролцсон байв. Энэ ч гэсэн маш чухал дайн байсан. Зарим хүн энэ дайныг зөвхөн тулалдаан гэдэг. Гэхдээ үүнийг дайн гэж үздэг. Учир нь хоёрдугаар дайны эхлэл байсан юм. Герман Польш руу довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн албан ёсоор эхэлсэн түүхтэй шүү дээ. Энэ үед олон улсын хэмжээнд хоёр том уулзалт болсон юм. 1944 оны арваннэгдүгээр сард болсон Кайрын бага хуралд АНУ, Их британи, Дундад иргэн улс буюу Хятад оролцсон бөгөөд энэ үеэр Монголын тусгаар тогтнолын асуудал их сөхөгдсөн. Дундад иргэн улсын ерөнхийлөгч Чан Кайши, АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельтэд дайн дууссаны дараа БНМАУ буюу гадаад Монголыг Хятадын бүрэлдэхүүнд оруулах асуудалд дэмжлэг үзүүлээч хэмээн хүсэлт тавьсан. Харин АНУ-ын ерөнхийлөгч үүнийг ЗХУ-тай ярих ёстой гэж хариулсан.

-Хоёр дахь том уулзалт нь Ялтын бага хурал уу?

-Тийм. Үүний дараа 1945 оны хоёрдугаар сард Ялтад болсон бага хуралд АНУ, ЗХУ, Их Британи оролцсон. Энэ хурлын үеэр тавигдсан гол асуудал нь эвслийн орнуудтай дайн хийж, Азид олон орныг эрхшээлдээ оруулаад байгаа Японы эсрэг дайнд ЗХУ-ын улаан армийг оролцуулах асуудлыг Их Британи, АНУ-ын талаас хүчтэй тавьсан. ЗХУ-аас шийдлийн хүрээнд тавигдсан хамгийн гол дөрөв, таван болзол дотор БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудал байснаараа онцлогтой. Харин АНУ-аас БНМАУ-ыг хоёр хөрш болох ЗХУ, Хятад хоёр асуудлаа хоорондоо шийд гэх байр суурийг гаргасан. Монголын тусгаар тогтнолд Сталин гэдэг хүний үүрэг оролцоо маш их байсан. Манай монголчууд Сталинд гомддог. Гэхдээ манай улсын тусгаар тогтнолын асуудалд чанга хатуу байр суурьтай байж Дундад иргэн улс болон бусад том улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлсэн. Тиймээс Сталины ял, гавьяа хоёр зэрэгцэж явдаг.

-Тэгвэл Дундад иргэн улс буюу Хятад энэхүү болзлыг хэрхэн хүлээн авсан бэ?

-Дундад иргэн улсын сайд нарын зөвлөлийн дарга, гадаад яамны дарга Сун Зивэн гэдэг хүн ЗХУ-тай хамтын ажиллагааны асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулж эхэлсэн. Уг хэлэлцээрийг эхэлсэн цагаас хойш ар Монгол буюу гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр гэдэг асуудлыг хөндөж тавьсан. Харин Дундад иргэн улсын зүгээс энэ асуудалд цааргалж, хойшлуулж, арга саам хайж, гадаад Монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзнэ гэж байлаа. Удалгүй наймдугаар сард Японтой дайн зарлаж, 14-ний өдөр тухайн үеийн Хятадын ерөнхийлөгч Чан Кайшигээс монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрье, гэхдээ Монголын ард түмний санал асуулгыг явуул гэсэн цахилгаан утас ирсэн. ЗХУ-ын зүгээс хэрвээ Монголын ард түмэн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрөхгүй бол бид Японтой дайн зарлах албагүй.Дөрвөн жил дайнд орсон байж Япон манайх руу довтлоогүй байхад дайтах өөр шалтгаан байхгүй гэх байр суурьтай байсан. Харин Хятадын зүгээс бид бас ард түмэндээ, уугуул нутгийнхандаа юу гэж хэлэх вэ хэмээн түүхийг мушгин гуйвуулж байлаа. Гэсэн хэдий ч манай монголчууд тасралтгүй тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдсон. Төвөд, Тува хоёрыг эс тооцвол хүлээн зөвшөөрөх орон байгаагүй шүү дээ. Оросын зүгээс танай тусгаар тогтнолыг яваандаа Дундад иргэн улс хүлээн зөвшөөрнө. Дараагийн асуудал нь Японы эсрэг дайнд Монгол Улс оролцох нь зүйтэй гэж үзсэн. Тухайн үед Дундад иргэн улсаас Монголыг гадаад харилцаа, батлан хамгаалахаа өөрсдөө мэдэх эрх буюу илүү өргөн автономи өгье. Гэхдээ Хятадын бүрэлдэхүүн хэвээрээ байна гэх мэтчилэн бас л янз бүрийн санал тавьж, арга саам хайсаар байсан. Харин Сталин хэзээ ч ийм зүйл байхгүй. Хэрэв Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол Зүүн хойд Хятадыг Чөлөөлөх дайнд ЗХУ оролцохгүй гэх байр суурьтай байсан юм.

-Яагаад ЗХУ-ын зүгээс Монголын тусгаар тогтнолд ийм хатуу зогссон юм бол?

-Хятадын тал ЗХУ-аас ингэж асуухад Монголын газарзүйн байрлал манай улсын стратегийн эрх ашигт онцгой байр суурь эзэлнэ. Бид дайсантайгаа тулж болохгүй. Тэгвэл байгаль Сибирийг алдаж улсаа сүйрүүлэх аюултай. Тиймээс БНМАУ-ыг тусгаар тогтносон бүрэн эрхтэй улс байлгах ёстой гэсэн байдаг. Ингээд яриад байвал олон зүйл байна. Өнөөдөр энх тайван цаг ирж, техник технологи, нийгэм хурдтай өөрчлөгдсөн гээд 1945 оны түүхэн үйл явдлыг бүдгэрүүлж, мартаж болохгүй. Бид 80-хан жилийн өмнө тусгаар тогтнолоо баталгаажуулж чадаагүй, хүлээн зөвшөөрөх орон ч байхгүй явсан байна шүү дээ. Өнөөдрийн бидний тусгаар улс ямар үнэ цэнтэй вэ гэдэг дээр дурдсан түүхийн он жилүүдээс харагдах байх.

Сая би манай улсыг тусгаар тогтнолоо ард түмнийхээ санал асуулгаар шийд гэсэн талаар цухас дурдсан. Энэ санал асуулга 1945 оны аравдугаар сарын 20-нд явагдсан түүхтэй. Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр ахлуулсан баг хөдөө орон нутагт явж ажиллаж, ард түмэн ч чин сэтгэлээсээ хүлээн авч хандаж байсан юм. Ингээд бүх ард түмний санал асуулгаар 100 хувийн саналтайгаар БНМАУ тусгаар тогтносон бүрэн эрхтэй улс байх ёстой гэх үр дүн гарч өнөөг хүртэл тусгаар улс хэвээр дэлхий дахинд оршиж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • MARAGAD (197.211.59.65)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2026 оны 03 сарын 03 | Хариулах
  • MARAGAD (197.211.59.65)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2026 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.190.46)
    Оросоос буриадаа тувагаа авяа хятадаас өвөр монголоо авяа дуугараач
    2025 оны 08 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 18 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 55 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 21 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 32 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 38 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 44 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 49 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 53 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 24 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 28 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 29 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 34 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 37 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 40 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 51 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 45 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 29 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 41 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 5 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top