x

Өнөөдөр болох үйл явдлын тойм

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

11:00 цагт: “ABU Robocon 2025” олон улсын тэмцээний хэвлэлийн бага хурал “Улаанбаатар" зочид буудалд болно. 

-Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөл (ЧМБЗ), Монгол Америк Бизнэс эрхлэгчдийн Очир Төв хамтран МХАҮТ-ийн Төв байранд Монгол иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад АНУ-д бизнесийн мөн соёлын зэрэг бусад төрлийн үйл ажиллагаа явуулах арга зам болон боломжуудыг танилцуулан хэлэлцүүлэх Бизнесийн хамтарсан хурал, дугуй ширээний уулзалт болно. Уулзалт хэлэлцүүлэгт Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайд О.Батбаяр, Чикагогийн Монголын бизнесийн зөвлөл-МВСС Ерөнхийлөгч Б.Энхбат, МҮХАҮТ, AmCham Mongolia, Монголын Бизнес Зөвлөл болон АНУ-д хууль ёсны дагуу бизнес эрхлэгчид, татвар, хуулийн зөвлөхүүд, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцож илтгэл, зөвлөлгөө танилцуулна. Анх удаагаа АНУ-д хууль ёсны бизнес эрхлэгчид, татвар, эрх зүйн салбарын  мэргэжилтэн монголчууд, Бизнесийн олон нийтийн монгол иргэдийн байгууллагуудын хамтын санаачлагаар зохион байгуулагдаж байгаа  уг дугуй ширээний ярилцлагаар Монгол улсын иргэд хэрхэн АНУ-д бизнесийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулах, үл хөдлөх худалдан авах мөн хууль эрх зүй, татварын зохицуулалтын талаар мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлж байгаагаараа онцлог юм.

 

 

-“Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэн "NM tower" В блок, 2 давхарт гарч байна.

 

-“Улаанбаатар явган алхалтын фестиваль 2025” энэ сарын 22-24-нд Тэрэлжид болно. 

-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.

-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

-Дэлхийн соёлын “Нүүдэлчин” фестиваль Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд энэ сарын 22-24-нд болно. 

-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарыг дуустал үргэлжилнэ. 

-2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн I ангийн элсэлтийг энэ сарын 26-ныг дуустал цахимаар бүртгэж байна. 

-Морины "Legend of Chingis Khaan" шоу тоглолт "Бөмбөрцөг" театрт, “Nomadic legend” ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулга “Ган зам” паласт, “Hun totem” үндэсний урлагийн тоглолт "Хүн" театрт, “Land of the Sky” үндэсний урлагийн тоглолт Үндэсний урлагийн их театрт, "Монголын гайхамшигт урлагийн тоглолт" Монголын Хүүхдийн ордонд наймдугаар сарын 31-нийг дуустал үзэгчдийн хүртээл болно. 

-"Япон будааны баяр-2025" Сүхбаатарын талбайд болж байна. 

-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 3 цаг 22 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 3 цаг 30 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 3 цаг 40 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 3 цаг 46 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 3 цаг 50 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 3 цаг 54 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 4 цаг 48 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 6 цаг 21 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 6 цаг 50 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 6 цаг 55 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 6 цаг 58 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 7 цаг 2 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 8 цаг 7 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 8 цаг 16 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 8 цаг 38 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 9 цаг 10 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 9 цаг 32 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 9 цаг 38 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 9 цаг 52 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 10 цаг 3 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ...
Top