Швейцарийн алдарт Swatch цаг үйлдвэрлэгч компани нүдээ онилгон татсан моделийн зураг ашигласан рекламын баннераасаа болж Хятадын сошиал сүлжээнд шүүмжлэлд өртөн, улмаар уучлалт гуйжээ гэж The Guardian мэдээлэв.
Хятадын хэрэглэгчид энэ зургийг арьс өнгөөр гадуурхсан, доромж утгатай гэж үзэн Weibo дээр бойкот зарлах уриалга гаргасан байна. Үүний дараа Swatch компани уг рекламын материалыг дэлхий даяар татан авч, албан ёсоор уучлалт хүсжээ.
Swatch Group-д Blancpain, Longines, Tissot зэрэг нэр хүндтэй брендүүд багтдаг. Өнгөрсөн онд тус компанийн нийт борлуулалтын 27 хувийг Хятадын зах зээл бүрдүүлж байсан ч энэ онд эрэлт буурснаас болж борлуулалт нь 11,2 хувиар унасан байна.
Эх сурвалж: The Guardian