x

Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна

Уул нь: Монголын улс төр нь парламентын засаглалтай. Олон намын төлөөллийн ардчиллын хүрээнд явагддаг. Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайдаар ахлуулдаг Засгийн газар хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгч төрийн тэргүүн боловч хязгаарлагдмал эрх мэдэлтэй. Хууль тогтоох эрх мэдлийг УИХ хэрэгжүүлдэг.

Гэвчиг улс төрийн зөрчилдөөн тасралтгүй үргэлжилсээр байна. Энэ бол 90-ээд оны өөрчлөлтөөс хойших шинэ тогтолцооны дархлаа тогтоогүй үеийн сул дорой байдал, эрх зүйн орчны төгс гүйцэд бус байдлыг явцуу бүлэг, хувъ хүний ашиг сонирхол, амбицид ашиглах хандлага юм.

Энийг судлаачид:

Тогтолцоотой холбоотой гэж тайлбарлах нь элбэг. Үнэндээ улс төр дээд түвшиндээ мөнхийн зөрчилдөөнтэй байгаа нь Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжуудаар эрх мэдлийн давхардал үүсгэсэн зөрчил их. Мөнхүү: Улс төрийн намууд хуулиар хүлээдэг хариуцлага байдаггүй хэрнээ тогтолцоог савлуулах том шийдвэрүүдийг гаргадаг. Зарим үед улс төрийн намын менежерийн олсон санаагаар л УИХ, Орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан шат шатны бүтэц өөрчлөгддөг. Энэ нь мөнөөх тогтворгүй байдлыг бий болгодог. Тиймийн учраас хэн нэгэн эрх мэдэлд хүрэхийг хүсэгч нь улс төрийн нам дээр сайн менежмент хийж чадвал төрийн эрх мэдлийг шууд дахин хуваарилж чадаж байна.

Базах нь ээ: Улс төрийн намуудын шийдвэр Монголын төр засагт шууд нөлөөлдөг системтэй.

Ойрын хоногуудад АН, МАН-ын Их хурлын тухай их яригдаж байна. Эдгээр нам шинэ удирдах багаа сонгоно. Иймийн учраас чухал. Өөрчилж хэлэх юм бол улс төрийн шинэ нөхцөл байдал үүсгэх, дахиад тогтолцооны савлагаа үүсгэж ч болзошгүй. Тийм дүр байдал ажиглагдаж, сонстож байна.

АН-ынхан: Их хурлаас намын дарга хэн болох вэ гэдэг дээр илүүтэй анхаарч байгаа. Магадлал гурван хүн дээр төвлөрч байна. Өөрсдөө ч төрөл бүрээр ажиллаад эхэлж.

УИХ-д байгаа АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг Говь-Алтайн О.Амгаланбаатарын улс төрийн холболт бүхий улс төрийн томоохон дэмжлэгтэй. УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг МоАХ-ынхан, намынх нь үеийнхэн дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг АН-ын одооны дарга Лу.Гантөмөр нар, үеийнх нь гишүүд зүтгүүлнэ.

Энэ гурвын нэг нь АН-ын дарга болохоор байна. Хэн нь АН-ын дарга байвал АН-д, Монголд хэрэгтэйг АН-ынхны сонголт шийдсү. Далимд хэлэхэд: Уул нь АН-д 27, 28 онд амжилт гаргаж, төрийн эрхийг атгах боломж нээгдсэн. Улс төрийн яг тэр өрөг дээр зогсож байна. Тэгэхлээр АН-ынхан зөвхөн нам доторх, мөнхүү төрийн өндөр дээрээс ирэх үүрэг даалгаврыг биш, намын даргад нэр дэвших хүмүүсийн хэн нь хол явахыг иргэд олон нийтийн дэмжлэгээс харж сонговол ононо. Тэгж сонгож чадааж ч АН онож хол явна. Энүүгээрээ АН-ын дараагийн дарга хэн байх нь чухал.

МАН-ынхан: Их хурлаас нь мөн л намын дарга сонгогдоно. Уул нь Ерөнхий сайд Г.Занданшатар намын дарга болох ёстой. Гэвчиг Засгийн газрынх нь үйл ажиллагаанд намынхан нь, иргэд олон нийт өдрөөс өдөрт таагүй сэтгэгдэлтэй болж байгаа. Хажуугаар нь 27, 28 оны сонгуулиуд ойртчихсон. Тийм байхад ийм даргатай сонгуульд орох нь зөв үү, буруу юу гээд намаар нь дүүрэн хэлэлцэж байна. Тэгэхлээр МАН-ын Их хурлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөж магадгүй. Тийм цуу тараад хөөрхөн удлаа. Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшвэл гараад л ирнэ. Гэвчиг МАН дахь үе хоорондын зөрчлөөс болоод тэрбээр өнөөдөр ч улс төрийн шахаа хавчаанд орчихсон яваа. Ойрын хоногуудад Д.Амарбаясгаланг оролдсон дайралт идэвхжсэн нь үүний нотолгоо.

Гэлээ гэхнээ МАН-ынхны сонголтыг нэг талд нь гаргахуйц нэг үйл явдал ойрд шаргуухан өрнөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын орон нутгийн намын гишүүд, УИХ-ын гишүүд, сайд нарыг хэсэг хэсгээр нь хүлээж авч уулзаж байгаа юм байна. Ерөнхийлөгч: 27 оны сонгуулийг би хүчээ өгнө. Тэгээд намаа авч 28 оны сонгуульд орно гэж хэлсэн тухай ойрын өдрүүдэд МАН-ынхан нэлээн ярьж байна. МАН-ын зарим нь: Нам бус Ерөнхийлөгч намын дотоод асуудал руу хэтэрхий орж байна гэж байгаа ч сүүлийн үеийн судалгаанууд, МАН-ынхан, иргэд олон нийтийн эргэлзээг тайлахад Ерөнхийлөгчийн дэмжлэг хэрэг болох магадалтай байна. Ерөнхийлөгч ийм байр суурь хэлж байгаа бол Г.Занданшатар торолгүйгээр МАН-ын дарга болно. Мөнхүү тэрбээр 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой гэсэн үг. Басхүү эндээс харахад Г.Занданшатар ойрын үед хоёр ч сонгуульд өрсөлдөх ажилтай болох нь. 26 онд багтаад Даваагийн Цогтбаатарын орон гарах хангайн тойрогт өрсөлдөнө. Ардаас нь 27 онд Ерөнхийлөгчийн сонгууль залгах нь.

Базах нь ээ: Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох тухай МАН-д яригдаж байгаа нь харагдана. Энэ нь Путин, Медведевийн хоршил янзын сонгуульт хугацааны солилцоо Монголд тогтох хувилбар юм.

Ойрын хоногуудыг том зургаар нь дүгнэвэл: АН-ынхан намаа, МАН-ынхан Монголыг хэн авах вэ гэдэг дээр төвлөрч байна.

Ө.Билэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Derrick Leonard (149.34.252.35)
    THE HACK ANGELS RECOVERY EXPERT // A LEGITIMATE CRYPTO BITCOIN / USDT RECOVERY EXPERT I came across a company website that promised a big return on investment. I put 790k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. I was very disappointed with myself. When I went online, I found testimony about this hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT collective with a reputation for recovering cryptocurrency, i decided to get in touch with them and submitted my case to the expert. After a few hours of work with them, I was shocked to learn that they had recovered all of my stolen USDT in just 24 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet hack, recovery of lost funds from fake investors or any online scam. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. You can have a chat with him through. EMAIL Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I am so happy and in tears of joy to get back my funds.
    2025 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.92.83)
    ухна одоо. боливол таарна
    2025 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.182.164)
    Ерөнхийлөгч ер нь нам бус болсон биз дээ Нам бусаар л бай даа Ээ Занданшатар даргыг дэмжих үү Ер Оюун Эрдэнэ нэр дэвших хүртэл МАН ыг дэмжих үү бид
    2025 оны 08 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 6 цаг 32 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 6 цаг 38 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 6 цаг 40 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 6 цаг 42 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 6 цаг 43 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 6 цаг 44 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 6 цаг 46 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 10 цаг 34 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 10 цаг 35 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 10 цаг 36 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 10 цаг 36 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 10 цаг 36 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 10 цаг 37 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 10 цаг 38 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 12 цаг 32 мин Аюулгүй байдал эхний дүрэм 13 цаг 20 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 14 цаг 11 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 14 цаг 14 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 14 цаг 15 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 14 цаг 15 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top