x

Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай холбоотой

Афганистаны баруун нутгийн Герат мужид мягмар гарагт автобус, мотоцикл, шатахуун тээвэрлэгч ачааны машин мөргөлдөж ноцтой осол гарлаа. Энэ ослын улмаас 71 хүн, тэдний дотор 17 хүүхэд амиа алдсан гэж DW мэдээллээ.

Al Jazeera-гийн мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн олонх нь Кабул руу зорчиж явсан автобусанд байсан бөгөөд тэдний дотор Иранаас албадан гаргасан афганчууд олноороо байжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр автобус эхлээд мотоциклтой, дараа нь шатахуун тээвэрлэгч машинтай мөргөж, улмаар автобус шатсан байна. Жолооч хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь ослын гол шалтгаан болжээ.

НҮБ-ын тооцооллоор зөвхөн 2025 оны эхний хагаст 1,2 сая орчим афганчууд Иран, Пакистанаас нутаг буцсан байна. Харин Ираны Дотоод хэргийн сайдын мэдэгдлээр 2026 оны гуравдугаар сар хүртэл 800 мянга орчим афган иргэн тус улсыг орхин явах ёстой аж. Энэ оны гуравдугаар сард Ираны Засгийн газар хууль ёсны зөвшөөрөлгүйгээр амьдарч буй афганчуудыг долоодугаар сарын 6-наас өмнө сайн дураараа нутаг буцахыг шаардсан юм.

Афганистанд олон хүний аминд хүрсэн зам тээврийн осол байнга тохиолддог бөгөөд энэ нь дайнаас болж замууд эвдэрсэн, замын хөдөлгөөнд хяналт сул, жолооч нар хурд хэтрүүлдэгтэй холбоотой гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: DW, Al Jazeera

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Derrick Leonard (149.34.252.35)
    THE HACK ANGELS RECOVERY EXPERT // A LEGITIMATE CRYPTO BITCOIN / USDT RECOVERY EXPERT I came across a company website that promised a big return on investment. I put 790k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. I was very disappointed with myself. When I went online, I found testimony about this hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT collective with a reputation for recovering cryptocurrency, i decided to get in touch with them and submitted my case to the expert. After a few hours of work with them, I was shocked to learn that they had recovered all of my stolen USDT in just 24 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet hack, recovery of lost funds from fake investors or any online scam. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. You can have a chat with him through. EMAIL Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I am so happy and in tears of joy to get back my funds.
    2025 оны 08 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 19 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 25 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 29 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 33 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 27 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 0 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 29 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 3 цаг 34 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 37 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 3 цаг 41 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 4 цаг 46 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 55 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 17 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 5 цаг 49 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 10 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 16 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 6 цаг 31 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 6 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top