x

Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь

Хавчигдсан дундаж (зонхилох) давхарга… Ийм нэртэй хэлэлцүүлэг саяхны нэг өдөр NEPKO компани дээр өрнөв. Эдийн засагчид, судлаачид голцуу оролцсон, нийтлэлчид, сэтгүүлчид цөөнх болсон хэлэлцүүлгийг санаачлагч нь УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл...

Нийтлэлч Б.Цэнддоо хэлэлцүүлэг болоод уг сэдвийн тухай тун “гоё” бичсэн байна лээ. Санал зөрөлдөөнтэй гэдэг дээр санал нэгдэв... гэж байгаад. Зөрөлдөөд байгаа асуудал нь дундаж давхарга гэж хэнийг хэлэх вэ, манайд байна уу үгүй юу гэдгээс илүү энэ давхарга зонхилж чадаж байгаа юм уу, амьдралын чанар нь ямар вэ? гэдэгт байсан байх. Асуудлыг дэвшүүлсэн хүний зүгээс арай өөр тайлбар хийсэн л дээ. "Зонхилох" гэдэг нь тоондоо биш чанартаа юмаа, нийгмийн хамгийн идэвхитэй, нийгэмдээ хамгийн их оролцоотой бүлэг юмаа гэж. “Хавчигдсан” гэж тодотгосон нь мэдээж манай дундаж давхаргын амьдралын чанар өдрөөс өдөрт унаад, эмзэг бүлэг рүү шилжих магадлал өндөр байгаа учраас.

Эдийн засагч Б.Батпүрэв нэг статистик танилцуулсан. Нийслэлийн нэг өрхийн ам бүлийн тоо дунджаар дөрөв байна гэж тооцоод, түүнийгээ амьдралын баталгаажих доод түвшинтэй харьцуулаад /2025 онд шинэчилснээр өрхийн нэг гишүүнд ноогдох орлого Улаанбаатарт 495 мянга, орон нутагт 482-490 мянга/ 1,6 саяас доош орлоготой өрхийг ядуу, 1,6-3,0 сая бол эмзэг дундаж, 3,0-4,0 сая бол цөм дундаж гээд дээшилсэн байх жишээтэй.

Амьдралын чанараар нь 50-80кв орон сууцтай, автомашинтай, 3 сарынхаа хэрэглээг хангахуйц халгаламжтай, ЭМД, НДШ төлдөг, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжтой гэх мэт. Гэвч энэ бүлэг маш эмзэг. Гэр бүлийн нэг гишүүн нь удаан хугацаагаар өвдсөн тохиолдолд /эсвэл өндөр өртөгтэй хагалгаа хийлгэх гэх мэт/ шууд гулсаад эмзэг бүлэг рүү орох боломжтой.

Тиймээс энэ давхаргыг хэрхэн хадгалах, хүн амд эзлэх хувийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх вэ, ямар дэмжлэг хэрэгтэй вэ? гэдэг дээр гол яриа өрнөсөн. Дэмжлэг үзүүлэх гэхээсээ илүү төр, шийдвэр гаргагч нар тэдэнд яавал саад болохгүй байх вэ? гэдэг дээр төвлөрсөн.

Жишээлбэл, өнгөрсөн зун хотын дарга захирамж гаргаад Улаанбаатарын бүх ТҮЦ-ийг нүүлгэсэн, 1000 гаруй хүн ажлын байргүй болсон, өмч хөрөнгөөрөө хохирсон. Үүний ард 1000 гаруй өрхийн орлого тасалдаж, 4000 гаруй хүний амьдрал эрсдэлтэй үлдлээ гэсэн үг. Ийм зүйл олон давтагдахгүй байх нь дээрх “дундчууд”-ыг хорогдуулахгүй байх баталгаа юм.

Бас хөдөөд мал аж ахуй эрхэлж байгаа 200 мянган өрхийн асуудал байна. Танхимын тэргүүн асан С.Дэмбэрэл "Монголын нийт малыг хонин толгойд шилжүүлээд тооцоход 29 их наяд төгрөгийн хөрөнгө байна. Малчин өрхийн 44 хувь нь нийт малын 80 хувийг эзэмшиж байна" гэж ярьсан. Тэгэхээр үлдсэн 56 хувийн асуудал бас эмзэг болж ирнэ. Нэг үеэ бодвол малчид малжаад, хотоороо дүүрэн хоньтой, гаднаа заавал ч үгүй нэг “приус”-тэй, мотоциклтой болсон, “морь унаж, мод тохож” явах нь моодноос гарсан ч амьдралын чанар нь дээшилсэнгүй. Яагаад гэвэл тогтвортой орлого байхгүй. Хавар ноолуурын үеэр хэдэн төгрөг олно, намар нь малаа нядална. Өөр орлогын эх үүсвэр байхгүй. Ямар сайндаа ЭМД, НДШ-ээ төрөөс төлүүлж байх вэ. Учир нь малын түүхий эд гэдэг зүйл хог дээр гарсан.

2000-аад онд бол малын түүхий эдээс хаях юм үлддэггүй байлаа. Ноос, ноолуур, хөөвөр, арьс, шир, адуу, үхрийн дэл, сүүл гээд яснаас бусдыг зарна. Хонины өлөнг хүртэл метрлэдэг байлаа шүү дээ. Тэрийг нь “ченж” нэртэй муу нэртэй хэсэг нөхөд хөдөөгөөс хот руу, хотоос Хятад руу зөөнө. Хичнээн ч олон хүнийг ажилтай, орлоготой болгож байсан юм. Хөдөөгийн залуус бол амсхийх завгүй  ажилладаг байлаа.

Одоо бол “түүхий эдийг түүхийгээр нь гаргахгүй, дотооддоо үйлдвэрлэнэ” гэсэн төрийн мэргэн шийдвэрээс болоод малчдын орлого нам зогссон. Ноос, ноолуур, арьс ширний үнэ навс унасан. Тэглээ гээд Монголд нэг ч үйлдвэр боссонгүй. Дарханд Үйлдвэрлэл технологийн парк байгуулна гээд бүхэл бүтэн яам нүүлгээд аваачсан. Гялтайж байгаа юм л алга. Ямар аргатайдаа малчдынхаа ЭМД-ийг төрөөс төлөөд явж байх вэ дээ. Ядаж вакциныхаа тендерийг луйваргүй явуулдаг болчихвол хэдэн мал нь эрүүлжээд, экспортод мал махаа гаргачих гээд байдаг. Тэгвэл нөгөө бэлчээрийн даац хэтрэлт, цөлжилт энэ тэр чинь дорхноо шийдэгдээд, мал, махаа эргэлтэнд оруулаад /жилийн дөрвөн улирал эргэнэ/, малчдын ахуй амьдрал ч гэсэн сайжраад ирнэ л дээ. Одоо бол малчид нь малаа маллаад байна уу, мал нь хүнээ маллаад байна уу, тодорхойгүй. Нэг л их малдаа түүртсэн, үр ашиггүй хөдөлмөр эрхэлсэн, ядарсан, зүлдэрсэн малчин удам. 20 сая малыг 90 сая болтол нь хадгална гэдэг бас л “мэргэн ухаан” шүү. Уг нь Монголын бэлчээрийн даац хамгийн ихдээ 30-40 сая ям гэнэ лээ. Үлдсэн 50 сая нь жил бүр “заазанд” явж байх ёстой л байхгүй юу.    

Нийтлэлч Б.Баабар бас нэг тоо хэлсэн. 2009 онд манайд ядуурлын түвшин 33 хувьтай байжээ. 2012 онд уул уурхай хөгжөөд ядуурлын түвшин 12 хувьд хүрч байсан юм. Тиймээс дундаж давхаргаа өсгөе гэвэл эдийн засгаа л өсгөчих, төрд үүнээс өөр хийж чадах зүйл байхгүй гэж. Манай статистик ер нь бол жаахан дэгсдүүхэн гардаг л даа. Гэхдээ л ханатай тоо.

Тэгвэл эдийн засгаа өсгөхийн тулд юу хийх вэ? Дахиад л нөгөө уул уурхай руугаа орно. Экспортын орлогоо нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх /ядаж л экспортынхоо нэр төрлийг олшруулах/. Тэгэхгүй зөвхөн нүүрсээ л ухаад байвал тэр чинь хэзээ нэг өдөр барагдана. Барагдахаасаа ч өмнө “шороо” болоод хаягдаж магадгүй. Уул уурхай ярихаар дахиад нөгөө “төрийн хүнд суртал” гэдэг хашааг мөргөдөг юм.

Хэлэлцүүлэгт оролцсон нэг залуу /уул уурхайн хөрөнгө оруулалтаар мэргэшсэн, энэ чиглэлээр бизнес эрхэлдэг/ “Монголд 2000 “А” зөвшөөрөл /ашиглалтын тусгай зөвшөөрөл/ байна, 200-хан уурхай ажиллаж байна” гэж ярьсан. Бусад нь ашиглагдахгүй байгаа шалтгаан нь нөөцөө бүрэн тогтоогоогүй, эсвэл ашиглалтын зардал өндөр учраас эдийн засгийн үр ашиггүй. Мөн дээр хэлсэн төрийн хүнд суртал. Төр өөрөө бизнес эрхлээд хувийн хэвшилд боломж олгохгүй байна. Хувийн хэвшлийн явуулж байгаа бизнест хэтэрхий их оролцож, хаалт, хориг тавьж байна, хууль нь байнга өөрчлөгдөж, хөрөнгө оруулагч нарыг үргээж байна гэж.

Ганц “Оюутолгой” ордыг ашиглаж эхэлснээр Монголын 400 компани ажилтай болсон байдаг юм, зөвхөн ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа нь шүү дээ. Тэнд ажиллаж байгаа 20 мянган хүний хоол, хувцас, ширээ, сандал, ажлын нөхцөл, амьдралын тав тухыг хангахад. Атал манайд Оюутолгой шиг дахиад 10 уурхай ашиглах боломж бий. Уул уурхайгаа дагаад үйлчилгээний бизнес нь тэлээд, ажлын байр шинээр нэмэгдээд явдаг. Тэнд ажиллаж байгаа 20 мянган хүн, 400 компани ардаа хэдэн хүний амьдралыг авч явдаг байх вэ? Энэ чинь л Монголын дундаж давхарга. Оюутолгой шиг дахиад нэг уурхай эргэлтэнд ороход Монголын бүх багш, эмч нарын цалинг хоёр дахин өсгөх боломжтой. Одоо бол нэгээс нь хасаад нөгөөд нь өгөх тухай л ярьж байна. Сая наадмын өмнө хийсэн төсвийн тодотголоор 2,3 их наядын хэмнэлт гаргалаа гэсэн. Хөрөнгө оруулалтаа л танаад явсан. Тэгвэл тэр хөрөнгө оруулалтын чинь цаана дахиад хэдэн хүний ажлын байр хумигдаж, орлого нь танагдаж байгаа вэ?

Нэг зүйлийг хэлэхэд сонгууль болгоноор манай улстөрчдийн барьж авдаг сэдэв нь ядуурал. Ядуурлын түвшин тэдэн хувь байна, тэд болгож бууруулна гэдэг. Тэр утгаараа хамгийн их судлагдсан сэдэв нь манай ядуучууд. Яагаад гэвэл ядуу хүнийг худалдаж авах амархан. Гэтэл "дундчууд" гээд байгаа энэ бүлгийг огт хэн ч сонирхдоггүй. Яагаад гэвэл тэдэнд нөлөөлөхөд хэцүү. Зардал нь арай өндөр гэх үү дээ. Гэтэл энэ нийгэмд хамгийн их баялаг бүтээдэг, татвараа төлдөг хэсэг нь манай дундчууд. Энэ дундчуудын бүлгийг жаахан "таргалуулах" нь уг нь төрийн бодлого, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр байх ёстой мэт. Пирамидын хамгийн бүдүүн хэсэгт аль бүлэг байгааг анхааралтай хараарай...    

Б.СЭМҮҮН

      

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Jamesliam (89.187.165.170)
    My name is James Liam and I want to share my experience of how I recovered my stolen Bitcoin with the help of Smithwhitehackservice. A few months ago, I lost a significant amount of cryptocurrency to scammers, and I felt completely hopeless. After doing some research and coming across Smithwhitehackservice, I decided to give it a try. Their team was incredibly professional and supportive, guiding me step by step through the recovery process. To my surprise, they were able to recover my funds successfully. I’m truly grateful for their service and highly recommend them to anyone who has lost their cryptocurrency to fraud or hacking. Contact info :: Email :: SMITHWHITEHACKSERVICE@GMAIL COM WHATSAPP +1 (559) 508 (2403)
    2025 оны 08 сарын 27 | Хариулах
  • Derrick Leonard (149.34.252.35)
    THE HACK ANGELS RECOVERY EXPERT // A LEGITIMATE CRYPTO BITCOIN / USDT RECOVERY EXPERT I came across a company website that promised a big return on investment. I put 790k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. I was very disappointed with myself. When I went online, I found testimony about this hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT collective with a reputation for recovering cryptocurrency, i decided to get in touch with them and submitted my case to the expert. After a few hours of work with them, I was shocked to learn that they had recovered all of my stolen USDT in just 24 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet hack, recovery of lost funds from fake investors or any online scam. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. You can have a chat with him through. EMAIL Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I am so happy and in tears of joy to get back my funds.
    2025 оны 08 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин Ухаалаг камерын систем нэвтрүүлснээр замын оргил ачаалал нэг цагаар буурчээ Өчигдөр 13 цаг 27 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто...
Top