x

-Дундчууд! Чи хаана вэ?

-Дундчууд! Чи хаана вэ?

эхлэл. Санал нэгтэй санал зөрөлдөөн

Саявтархан манай дээр нэг маргаан болов оо. Уг нь зуны эхээр Монгол хэвлэлийн нээлтээ хийсэн “Аргентины шинэ зэм: Х.Милейн эрин” номыг тойрсон яриа, мэтгэлцээн, санал солилцоо, за даа хууч хөөрөөн гэж нэрлэсэн болохоор яриа хөөрөө өрнүүлье гэж О.Цогтгэрэл гишүүн сэдсэн юм. Уг нь бол, “Баабар.мн” буюу Монголын шилдэг нийтлэлчдийн клуб дээр, эсвэл НЭПКО-гийн шинэ номын нээлтийг ашигласан өрнүүлдэг, улс төрчид, судлаачид оролцсон ийм яриа хөөрөө байнга л болдгийг нэг юм.

       Сонирхолтой нь, бүгдээрээ санал зөрөлдөх мөртлөө, “санал зөрөлдөөнтэй” гэдэг дээр санал нэгдсэн. Яриа маань “Манай нийгмийн хамгийн эмзэг хэсэг нь дундаж давхага өөрөө болоод болоод байгаа” сэдвээр эхэлсэн юм. Tхэндээ манай нийгмийн гишүүдийн дундаж, голч хэсгийг орлогоор нь, үл хөдлөх хөрөнгөөр баримжаалах хийгээд бусад аргачлалаар тодорхойлсон сонирхолтой судалгаанууд яригдсан юм. 

    -Дуламсүрэн, Думаа хоёроо ч нэг муухан ялгахтайгаа байгаа юмаа гэгчээр манайхан “дундаж давхрага” гэдгийнхээ утга учрыг нийтээрээ ойлгохтойгоо болоод байгаа. Энэ бол үнэндээ “Дунд зэргийн амьдралтай ” айлуудын тухай яриа төдий биш. Харин, эрсдэлд хамгийн бага өртөх хэсгийг тодорхойлох оролдлого. Том бизнесгүй учраас том уналтад нэрвэгдэх эрсдлээс хол, бас гэнэт ядууран унахаас зохих ёсоор хамгаалагдсан тэр бүлэг. Дундаж давхрагын нийгэмд эзлэх хувийг нэмэх замаар хөгжинө гэдэг нь иймэрхүү найдвартай, айдгийгаа авдартаа хийсэн хүмүүс хүн амын дийлэнхи байхаар улсаа хөгжүүлэх санаа л даа. Иймээс ч зарим илтгэгч дундаж гэдгийн оронд “Зонхилох” гэдэг нэр хэрэглэж байсан. 

    Яг энэ утгаараа бол өнөөгийн Монголын нийгмийн хамгийн эмзэг хэсэг бол “дундаж” буюу “зонхилох нигууртай” гэгдэх тэр даврага болоод байгаа нь үнэн. 

Нэг. Ашиг өндөртэй ядуурал

Гэвч яг жинхэнэ дундажаа яаж тодорхойлох вэ?

    Монголын дундаж хэсэг хаана аа вэ, тэд хэдүүлээ бол гэдэг асуултын хариу тун бүрхэг. Бараг л,

-Чи дундаж давхрага мөн үү гэж асуугаад, цаадахь жаахан бодож байгаад

-За, мөн юм шиг байна гэвэл нэмээд явчих талдаа.

  Гэхдээ, олонхи нь өөрийгээ “ядуу” гэж тодорхойлох болов уу? Энэ нь хоёр талтай. Нэг нь өмнөх нийгэмд өөрийгөө гарал үүсэл хийгээд нийгмийн байдлаар ядуу гэж тодорхойлох тусам нийгмийн үнэлэмж нэмэгддэг байсны ул мөр. “Ядуу пролетари шүү, би” гэдэг үг бол Пролетарийн диктатур тогтсон учраас “ надад хууль үйлчлэхгүй” гэсэн утгатай байв.

    Өнөөдөр энэ илэрхийллийн зохиомж жаахан өөрчлөгдөөд “Баячууд бол гэмт хэрэгтэн” гэх маягтай үзэн ядалт болж. Цаана нь “Би баян биш.Иймээс би гэмт хэрэгтэн биш” гэсэн хэллэг уншигдаад байдаг. 

   Нөгөө талаас өнөөдөр, хэдийгээр Пролетарийн диктатур түүх болоод үлдсэн ч гэсэн “нийгмийн бүх баялгийг ядууст” гэсэн далд уриатай “Халамжийг бодлого” төрөөс хэрэгжүүлдгээс олон юм эхтэй. Үүнээс болоод иргэд нь амжиргааны түвшингээрээ “дундажаас доогуур”, харин прэстижээрээ “дундажаас дээгүүр” байх сонирхолтой. Тэрүүгээрээ ч байгаа юм байна. (Престиж буюу өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, нэр нөлөөгөө бататгах утгатай хэллэгийг гадаад чигээр нь хэрэглэв)

хоёр. Юугаар ч юуг хэмжинэ

  Гэхдээ, нийгмийн дундаж хэсгийг тодорхойлох аргачлал төгс биш, маргаантай байгаа нь асуудлын гол нь биш. 

   Хэмжих үзүүлэлтийг төгс болгоод авлаа ч гэсэн тогтсон үр дүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл нийгмийнхээ араншин, хөрөнгө баялаг хийгээд амжиргаандаа хандах хандлагыг авч үзэх учиртай болоод байгааг ярилцлаа. 

   Хэрвээ, дундаж давхрагыг тогтооход амаргүй байгаа бол “ядуу” гэдэг ойлголтоо тодорхой болгоод түүнээсээ дээш хэмжиж болно. Тэгвэл, “Монгол ядуу хүн” гэж хэн бэ?Дэлхий нийтээрээ ядуурлын гол үзүүлэлтэд “хоол тэжээлийн дутагдал” орсоор байгаа. Гэтэл манай хүн амын насанд хүрсэн хэсгийн бараг талд дөхөх хувь нь жингийн хэтрэлттэй. Түүнийгээ бодит жин биш, “усан тарга”, “хаван” мэтээр өөртөө итгүүлж болох ч хүн төрөлхтөнд бол үгүй. Үлдсэн туранхай хэсгийн үлэмж хувь нь фитнесчин,  цагаан хоолтон, мацагтан, өөрсдийгөө бараг л өвсөн тэжээлтэн гэж сурталдагсад байгаа. Үлдсэн жоохны үлэмж хэсэг нь генетик талаасаа туранхай удамтан, бэлтгэл ангийн таргачууд. Тэгээд үлдснийг цуглуулаад харлаа гэхэд хэчнээн нь пүүс компанийн эзэд байхыг таашгүй.

Дээр нь, Монголчууд бид аливаа аргачлалыг юунд ч тааруулан хэрэглэж мэдэх, шингэнийг метрээр, уртыг литрээр хэмжсэн ч чадах авъяастай улс. Хэмжүүрийн СИ системийн метр гэдэг ойлголтыг манай гариг дээр уртыг хэмжихэд ашигладаг. Харин бид метрийн хэмжүүрийг зоологи, генетикийн судалгааны гол багаж болгон ашиглаж болоод байна. Худлаа гэхгүй биз дээ, наадамд уралдах морь цэвэр Монгол үүлдэр мөн эсэхийг метр бариад л шинжилж байхад. 

    Цаашлаад, манай оронд дундаж давхрагаас эрсдэлтэй хэсэг рүү, улмаар ядуурал руу шилжих эрсдэл хаанаас эхтэй вэ. Мөнгөний ханш уналт, төрийн бодлогоос илүүтэйгээр иргэдийн амьдралд нөлөөлдөг, тэднийг дундажаас эмзэг рүү шидэж чадах зүйл бол аймаг сумын ой. Хавар нь хийсэн судалгаагаар, гурван өрөө орон сууц, 100 сая төгрөгийн хадгаламжаараа дундаж давхрагад баттай орж байсан айлууд бөөн бөөнөөрөө байраа зарж жип аваад сумынхаа ойд явчихсан, намар түрээсийн байр эсвэл гэр хороололд шилжсэн байвал яах вэ? Мөнгөний ханш огт унаагүй, эдийн засаг хэвийн байхад шүү дээ. Эсвэл 100 сая дээрээ нэмж 100 саяыг “Банк бус”-аас өндөр хүүтэй зээлээд шинэ Ланд авчихсан, зээлийнхээ хүүг цалингаараа төлж барахгүй болчихсон нь Монгол банкны Мөнгөний бодлогын алдаа яг мөн үү?

Ингэхэд бид амьдралынхаа чанарыг юугаар хэмждэг вэ? 

гурав. Жигшүүрт дундаж- “Хоёрын хооронд”

Нүүдэлчний хэмжүүр туйлшрангүй, сайн эсвэл муу л гэж байхаас дундаж чанар үгүй. Хүн хоорондын харилцаа “нөхөр, эсвэл дайсан” гэдэг угаасаа марксист зарчимтай явж ирсэн. Чингис хааныг дайн хийхэд нь төвийг сахивал дуусдаг байж. Өвөлд өн биш бол зуд л тохиох номтой. Хайр хүндлэлийн багаж дээр нь “бишрэн шүтэх”, “үзэн ядах" хоёрхон хэрчлээс буй.

     Дундаж байхыг үзэн ядна. Дундаж, төвийг сахисан зүйлсийг “Хоёрын хооронд гурвын дунд”, “өөх ч биш булчирхай ч биш”, “авъя аа, авч болохгүй. Хая яа, хаяж болохгүй” гэхчлэн үзнэ. ХХ зууны сургуулийн “дунд сурлагатнууд” бол зонхилогчид бус ер найдваргүй талдаа, ирээдүй нь ихээхэн эмзэг хэсгийнхэн.

   Иймээс “дундаж” хэсгийг тодорхойлох уламжлал байхгүй ч ядуу, эмзэг даврхагын хэсгийг хэмжих нэгжтэй. Тухайлбал, “Хөл дүүжлэх унаагүй”, “Нохой явган, гахай нүцгэн” гэхчлэнгийн цэцэн үгнээс морьгүй хүн бол ядуудаа орно гэдгийг ойлгоод авч болж байна. Ядуу хүний зовлонг “Морьгүй хүн мохоо, хоньгүй хүн ховдог” , “хөл залгах юм хүнээс гуйх” гэхчлэн тодорхойлно. Энэ хоёрт багтахгүй бол “баян” буюу “зонхилогч” талдаа. Давхрага хооронд шилжих ганц хүчин зүйл нь эдийн засаг бус, харин цаг агаар. “Баян хүн нэг зуданд, баатар хүн нэг суманд” хэмээх эдийн засгийн ганц онолтой. 

  Харин “Таргийн таван ямаатай”, “чөдрийн ганц морьтой”, “Саалийн ганц үнээтэй” гэдэг нь амжиргааны баталгаажих доод түвшинг зааж байна. Энэ үеийнхэн а.“ядуу”, б.Амжиргааны баталгаажих доод түвшинд, в. Баян. Иймэрхүү шаталбартай.

  Сонирхолтой нь “хөл дүүжлэх унаагүй” этгээд хэдэн үнээтэй, цөөнгүй богтой, тэрийгээ явган хариулдаг байж болно. “Явган нүүж, нүцгэн жаргаж, ямаа сааж, яс зооглох” гэдэг доромж цэцэн үгнээс харвал явган ч гэсэн саах ямаатай, чанаад мөлчих ястай нэгэн гарч байна. Гэхдээ л морь байхгүй. 

    Нүүдэлчид амжиргааны түвшингөө хөрөнгө орлогоороо биш, харин илэрхийлэл, прэстижээрээ харуулах эрмэлзэлтэй. Түүгээрээ ч хүлээн зөвшөөрөгдөж, нийгэмдээ байр суурь эзэлнэ. Хамгийн түрүүнд унаж яваа морь чухал. Тэр нь чөдрийн ганц биш болох нь тарга хүчнээсээ мэдэгдэх учиртай. Алдартай дуунд “Энх талдаа дураараа өссөн ТАРГАН зээрд морь чинь хө...” зүгээр ч нэг гардаг юм биш. Тарган гэдэг нь зөвхөн адууны биед харимтлагдсан холестринийг заагаад зогсохгүй, эзэн нь олон морио ээлжилж унадаг учраас энэ этгээд жингээ барьж чадаагүй гэж хэлээд байна. Цаашлаад, тухайн мөчид эдэлж хэрэглэж буй зүйлс болох гаанс хөөрөг, сайн морь, эмээл хазаараар дамжиж мэдэгдэнэ. 

    Өнөөдөр энэ хэмжүүр жаахан өнгөө хувиргаад л яг өчигдрийнхөөрөө явж байна. Орон сууцанд амьдардаг ч гэсэн хувьдаа машингүй бол “Хөл дүүжлэх унаагүй” үзүүлэлтээрээ улсынхаа ядуу давхрагын төлөөлөгч болно. (Болсон эсэхээс үл хамаараад тэгж бодно. Монголд хүний үнэний гол шалгуур нь баримтаар нотлогдох биш, харин “тэгж бодогдох” гэдгийг судлаачид ямагт тооцож байгууштай)

   Харин “Приус” зэрэг хямд хайбрид машин авчихвал ядуугаасаа өгсөөд “эмзэг давхрагад” гараад ирж байгаа боловч “чөдрийн ганц морьтой” л төдий үнэлэгдэнэ. Иймээс “тарган зээрд морьтой” харагдахын тулд яаж ийгээд арай том машин авахаар тэмүүлнэ. Монгол хүн “нийгмийн давхрага”-аа биедээ авч явдаг учраас түүний сайхан орон сууц, хадгаламжийг хэн ч үнэлэхгүй. Иймд, таксинд явж олсон мөнгөө унаагаа юүлэхэд зориулна.     (Монгол хүн хуримтлалаа унаад давхичихдаг л болохоос, хуримтлал үүсгэдэггүй ч юм биш)

  Нэгэнт, тарган зээрд морьтой болсон бол эмээл хазаар, гаанс хөөргөө бодох ёстой. Мөнгөн эмээл, хазаарын оронд машиныхаа логог лексус, бенц болгож дээшлүүлнэ. Гаанс, хөөргийг гар утасны брэнд орлох болоо шив дээ. (өдгөө эмэгтэй хүнийг кофенд урьчихаад, хуучны Нокиа гаргаад ирэх, эрт цагт хоньчин бүсгүйтэй танилцахдаа илжиг мордоод савчуулж хүрэх агаар нэг юм)

    Учир иймээс, Монгол хүн тэнэг учраас орон байраа зарж, эсвэл хадгаламжаасаа давсан өр тавьж жийп аваад байгаа юм биш. Бидний амьдралын чанарыг илэрхийлэх нэгж, нийгмийн байр сууриа олох арга нүүдэлчин хэвээрээ л байгаа болоод тэр. 

    Манайхны амьдралын чанар, амжиргааны түвшин бол өөрөө ашиглахад бус бусдад илэрхийлэхэд зориулсан зүйл. Тийм учраас үзүүлэлт нь суурин иргэншлийн эдийн засагч, судлаачдийн хэрэглүүрээс эрс тэс. 

 Түүнийг сарын орлого, хадгаламж, үл хөдлөх хөрөнгөөр баталдаггүй, харин харагдах байдлаа ашиглан бусдаар хүлээн зөвшөөрүүлдөг үзүүлэлт. Баталдаг биш зөвшөөрүүлдэг үзүүлэлт. Үзүүлэлт гэхээсээ илүү үзэгдэл талдаа. 

   Гэхдээ, монголчуудын амжиргааны түвшин төрөөс огт хамаардаггүй ч юм биш. Жишээлэхэд төрийн тэргүүнээс хамаардаг юм бол байна. Айлд “Алтангадас” ч юмуу, одонтой хүн нэг байхад прэстижээрээ нэг шат ахиад явчих жишээний. Төрийн одон, шагналд заавал ч үгүй ажил эрхлээд л, амжилт гаргах гэж ядаад ч байхгүйгээр, амьдралынхаа чанар, түвшингээс хамаарахгүйгээр хүрдэг нь сайхан. "Алдарт эх" гээд л айлыг өөд татаад явдаг сайхан одон байна. 

    Уг нь болдог бол эдийн засагчид “престиж” гэдэг нэгж гаргаад “гурван престижээс доош бол ядуу” гэхчлэн дүгнэж болохоор... 

    Бид хандлагаа өөрчлөхгүй бол улс төр-нийгмийн үзүүлэлтийг бодитой харуулах нийтлэг ямар ч хэмжүүр, хэмжих нэгжтэй болж чадахгүйнэ ээ.

Эцэст нь: Энэ хэлэлцүүлэгт оролцсон олон хүн зөвхөн “Санал нэгдэх боломжгүй гэдэг дээр санал нэгдсэн” ч юм биш. Огт өөр нэг дүгнэлтийг уухайн тас дэмжсэн нь: “Өнөөгийн Монголын нийгмийн дундаж давхрага гэдэг бол татвар, нийгмийн даатгалаа шударга төлж байгаа тэр хэсэг л юм байна даа, эцсийн эцэст”

Б.Цэнддоо, Baabar.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Derrick Leonard (149.34.252.35)
    THE HACK ANGELS RECOVERY EXPERT // A LEGITIMATE CRYPTO BITCOIN / USDT RECOVERY EXPERT I came across a company website that promised a big return on investment. I put 790k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. I was very disappointed with myself. When I went online, I found testimony about this hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT collective with a reputation for recovering cryptocurrency, i decided to get in touch with them and submitted my case to the expert. After a few hours of work with them, I was shocked to learn that they had recovered all of my stolen USDT in just 24 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet hack, recovery of lost funds from fake investors or any online scam. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. You can have a chat with him through. EMAIL Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I am so happy and in tears of joy to get back my funds.
    2025 оны 08 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолыг гуйвуулах ёсгүй, “Нэг Хятад” зарчим сорилттой нүүр тулах ёсгүй Уржигдар 20 цаг 25 мин Энэ амралтын өдрүүдэд зүүн нутгаар цас орж, салхи ширүүснэ Уржигдар 16 цаг 51 мин Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Уржигдар 16 цаг 49 мин Төрийн дээд цол, одон, медаль хүртээв Уржигдар 16 цаг 48 мин “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 16 цаг 47 мин Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох санал УИХ-д өргөн баригдлаа Уржигдар 16 цаг 46 мин Туулын усанд бохирдол нэмэгдэж, халдварт нян илэрлээ Уржигдар 16 цаг 45 мин Дорноговьд намрын мод тарих ажил эрчимтэй үргэлжилж байна Уржигдар 16 цаг 32 мин Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит болголоо Уржигдар 16 цаг 31 мин Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдээ боллоо Уржигдар 16 цаг 30 мин Улаанбаатар хот тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авч байна Уржигдар 13 цаг 34 мин Монголд нарийн ноост хонины чанарыг сэргээх дурангийн хээлтүүлгийн ажил үргэлжилж байна Уржигдар 13 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд цол, одон гардууллаа Уржигдар 13 цаг 31 мин Дархан-Уул аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 84.3 хувьтай хангажээ Уржигдар 13 цаг 28 мин Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр ирэх гуравдугаар сард жуулчдаа угтана Уржигдар 13 цаг 27 мин Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд гэмт хэрэг бууруулах хамтын ажиллагааг эхлүүллээ Уржигдар 13 цаг 26 мин Ж.Дэлгэрсайхан: Иргэдийн төлж буй шимтгэл ирээдүйн амьдралынх нь баталгаа болох ёстой Уржигдар 13 цаг 10 мин Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Уржигдар 12 цаг 56 мин Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль зөрчсөн бэ? Уржигдар 12 цаг 40 мин 1981 оноос хойших хамгийн хүйтэн аравдугаар сар бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 01 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Иосиф Бродскийг шүүсэн хурал Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэ... О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурлаа Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлө... Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ...
Top