x

Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагыг онцлов

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай уулзаж, тус салбарт эдийн засгийн эрх чөлөөг бий болгох талаар ярилцав. 

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд үйлдвэрлэхэд бэлэн болсон 55 төсөл байна. Эдгээрт малын вакцин, эм бэлдмэл, оношлуур зэрэг багтаж байгаа бөгөөд чанарын баталгаа, үнийн хувьд импортын бүтээгдэхүүнээс давуу талтайг уулзалтын үеэр танилцууллаа.

Эрдэмтдийн оюуны бүтээлд инновац шингээж, материаллаг баялаг бүтээхэд тулгарч буй бэрхшээлийг шийдэх талаар Тэргүүн шадар сайд "Хуульд малын эм бэлдмэл үйлдвэрлэхэд хэт өндөр стандарт тусгасныг эргэж харах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дотоодын аж ахуйн нэгж, гарааны бизнес эрхлэгчдийг боомилж буй хуулийн заалтуудыг өөрчлөх, судлаачид шинжлэх ухааны бүтээлээс олсон орлогыг судалгаандаа буцааж зарцуулдаг систем нэвтрүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжсэн эдийн засгийн эрх чөлөөг хангах хууль батлуулах шаардлагатай"-г танилцуулсан юм. 

Тэрбээр таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхэд мал эмнэлгийн эрдэм шинжилгээний судлаачид санал оруулж идэвхтэй ажиллах нь хөгжлийн дунд, урт хугацаанд шинжлэх ухааны салбар түүчээлэх боломжийг нээнэ гэдгийг онцолж байв.

Мал аж ахуй нь ДНБ-ний 10 гаруй хувийг эзэлдэг, монгол хүн эрүүл хүнс хэрэглэх эрүүл амьдрах үндэс болсон стратегийн чухал салбар билээ. 


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top