x

Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу?

Дотоодын хөрөнгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн ”Монголын хөрөнгийн бирж” ХК 2025 оны нэгдүгээр сард Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч шинэ удирдлагатай болсон. Тэр бол өмнөх Засгийн газрын үед “Хурдасгуур төв”-ийн удирдлагаар ажилласан Хөгжлийн эдийн засагч гэх Б.Дөлгөөн юм.

Гэвч мань хүн биржийн удирдлагын ажлыг авсан цагаасаа хойш хувийн амбиц, алдар нэрийн араас улайран хөөцөлдөж, хаана л олон хүн цугласан газар байна тэр бүгдэд шургалан хурал, илтгэл, форум юу л таарна сэдэв голохгүй нэр, зургаа хавчуулан энд тэнд цохиж явж харагддаг.

Түүгээр ч зогсохгүй хөрөнгийн биржийн байрыг хувийнхаа өмч мэт ашиглан бирж дотор “студи”, хуулийн компани байршуулж, ажил хүлээн авахдаа дагуулж ирсэн эмэгтэйгээ биржээс цалинждаг хувийн туслах болгон, албаны туслахтайгаа зэрэгцүүлээд суулгаж байдаг гэнэ. Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмаа зөрчин сонгон шалгаруулалт зарлахгүйгээр олон хүнийг ажилд авсан бөгөөд өдгөө нийт ажилтнуудын 50 хувийг чөлөөлөх, оронд нь ирэх сонгуульд өөрт нь ажиллах хүмүүсээ компанийн мөнгөөр тэжээх далд санаархлаа ил хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тухайлбал, МХБ-ийн үндсэн дөрвөн хуульч өдөр тутмын  ажлаа хэвийн явуулж байхад биржийн дотоодод гаднаас хуулийн фирм байршуулсан, байгууллагын дотоод мэдээллийг ашиглуулан МХБ-ээр дамжуулан IPO хийсэн системийн нөлөө бүхий банкуудад тус хуулийн фирмээр дамжуулж тусгай үйлчилгээ үзүүлж буй ноцтой үйлдэл үргэлжилж байгаа юм байна.

Түүнчлэн Б.Дөлгөөн НИТХ-ын сонгуульд өөрийнх нь сошиал сувагт видео, текст оруулж ажилласан багийнхнаасаа биржид орон тоогоор ажиллуулан цалинжуулж, ажилд орж амжаагүй нь биржийн ажилтан мэт дуртай цагтаа орж гардаг бүрэн эрхтэй болжээ. Мөн тэдгээр нөхдийн контент үйлдвэрлэхэд ашиглах, компьютер, тоног төхөөрөмжийг байгууллагын төсвөөр худалдан авсан гэх мэтчилэн...

Захирлуудын зөвлөлтэйгөө зөвшилцөлгүй шийдвэр гаргаж, хууль бус шийдвэрүүдээ хэрэгжүүлэхийг шаарддаг шинэ захирлын ашиг сонирхлын зөрчил үүгээр хязгаарлагдахгүй. Товчхондоо “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг улс төрийн карьер ахих шат дамжлага, улс төрийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгон ашиглах болжээ.

Тухайлбал, МХБ-ийн Сургалт, үйлчилгээ мэдээллийн танхимд НИТХ-ын ээлжит хурлыг хуралдуулахаар сэтгэжээ. Яармаг руу нүүсэн тус байгууллагын холбогдох ажилтнуудад яршиг төвөг удан, тоног төхөөрөмжийг нь зөөлгөн авчруулж, нэг өдрийн хурлыг биржид явуулсан байдаг ба энэ тухай мэдээ нь НИТХ-ын пэйж хуудас болон, өөрийнх нь сошиал сувагт “бахархалтайгаар” нийтлэгдсэн байна...

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top