x

М.Оюунчимэг гишүүний санал болгосончлон их хэмжээний хохиролтой хэргүүдийг шалгаж эхэллээ

-Ажлын хэсэг богино хугацаанд уртасгасан цагаар ажиллана-

Хууль хяналтын байгууллагууд нэгдэн хамтарсан ажлын хэсэг байгуулж, олны анхаарал татсан томоохон асуудлуудыг шалгах ажлыг эхлүүлжээ.

Ажлын хэсэгт Авилгатай Тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагчид, мөн Нийслэлийн прокурорын газрын прокурорууд дээр нэмэгдэн Улсын ерөнхийпрокурорын газрын хяналтын прокурорууд ажиллах болжээ.  

Түр хугацаагаар томилогдсон дээрх ажлын хэсэг уртасгасан цагаар ажиллах юм байна.

Шалгах асуудлуудад,

  1. “Жаст” групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох,

  2. Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох,

  3. Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой,

  4. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой,

  5. Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой,

  6. Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй,

  7. 60 тэрбумын асуудал,

  8. АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй,

  9. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд, хамаарал бүхий этгээд зээл авсантай холбоотой,

  10. Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан асуудал гэх зэрэг  төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн албан хаагчид албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлуудыг багтаажээ.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг сайд асан Б.Батзоригийг чөлөөлөх асуудлаар хуралдсан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын ерөнхий прокурорт хандан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, хөрөнгө завшсан байх магадлалтай анхаарал татсан асуудлуудыг шалгаж, шийдвэрлэж байж шударга ёс тогтохыг сануулан, шаардлагатай бол холбогдох хууль дүрмэнд өөрчлөлт оруулж ирэх саналыг тавьсан.

Тэгвэл энэ асуудал өнөөдөр биеллээ олж, хууль хяналтын байгууллагууд хамтран ажлын хэсэг гаргаж, шалгах шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлжээ.

Нийгэмд дуулиан болсон асуудлуудыг шалгаж шийдвэрлэн, шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулж чадах эсэхийг цаг хугацаа харуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zochin (103.212.117.28)
    Garnaanii hulgaach boov Oyunchimeg helsen geleegui shalgagdaj baisan hereg. bad uurtuu naachih sanaatai hudalch awgai ve
    2018 оны 11 сарын 19 | Хариулах
  • Zochin (139.5.216.191)
    Oroitson boroo shig vum bolohneee
    2018 оны 11 сарын 19 | Хариулах
  • Олноо (64.119.25.236)
    Жирийн сэтгүүлчбайсан хүн хэдхэн жилийн дотор тэрбум шахам хадгаламжтай болдогийг шалгуулмаар байна
    2018 оны 11 сарын 17 | Хариулах
  • Zochin (112.187.191.237)
    Tur zuur l tuimer namdaah bizdee.luiwarchid hen ni henige buruutgahwedee
    2018 оны 11 сарын 17 | Хариулах
  • Иргэн (202.9.42.227)
    Мэдсэн ч мэдээгүй царайлж юу таарсанаа идэж,хулгайлж байснаа,суурь ганхаад ирэхээр юун их сандрах юм.Урьд хийж байх чинь яасан юм.
    2018 оны 11 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 8 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 14 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 46 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 48 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 52 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 52 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 59 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 1 цаг 7 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 1 цаг 12 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 1 цаг 17 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 44 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 2 цаг 12 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 2 цаг 42 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 17 цаг 11 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 17 цаг 19 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 17 цаг 29 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 17 цаг 39 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 17 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top