x

Fitch: Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд 3,1 хувь хүртэл буурна

Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх 2019 онд 0,1 хувийн пунктээр буурч 3,1 хувьд хүрнэ гэж Олон улсын үнэлгээний агентлаг Fitch төлөв гаргасан байна. “АНУ болон Хятадын худалдааны дайн нь ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулахад хүргэж байна” гэж агентлагийн тоймд дурдсан байна.

Хятадын эдийн засгийн өсөлт ч мөн ялгаагүй 0,2 пунктээр буурч 6,1 хувь болох тухай энд дурджээ.

Харин дэлхийн Дотоодын нийт бүтээгдхүүн 2017 онд 3,2 хувийн өсөлттэй байсан бол 2018 онд 3,3 хувь болж өсч байна гэдгийг баталсан байна. Өсөлтийн хурд олон жилийн дунджаар 2,6 хувь байсныг бодвол арай өндөр байгааг бас энэ тоймд тэмдэглэжээ.

Худалдааны дайн аль хэдийнээ бодит зүйл болчихлоо гэж Fitch –ийн ерөнхий эдийн засагч Брайан Култон хэлээд “АНУ саяхан Хятадын экспортын зарим бараанд жилдээ нийт 200 тэрбум ам.долларын татвар ногдуулахаа зарлачихлаа. Энэ нь дэлхийн эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө” гэжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлт үл ялиг тэнцвэртэй болсон гэж тэмдэглэсэн байна. “Нийт эрэлт хэрэгцээ өсөх нь АНУ-ын хамгийн бага чадавхи бүхий эдийн засгийн хурдцыг нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь мөнгөний бодлого алдагдаж, ханшийн хэлбэлзлийг нэмэгдүүлж байна гэж "Fitch" тэмдэглэсэн байна.

"Дэлхий дахинаа ойртож байгаа энэ уналт нь ирэх жилд АНУ-ын санхүүжилтийн өртгийн өсөлт нь зээлдэгчдэд дарамт болон үргэлжилсээр олон улсын санхүүгийн зах зээлд долларын ач холбогдлыг ихэсгэх юм.  Энэ бүхэн л emerging markets буюу шинээр гарч ирэх зах зээлд нөлөөлөх болохоор ирэх жилийн өсөлт өнөөгийнхөөс буурахаар гараад байгаа юм" гэж энэ тоймд бичжээ.

"Ирээдүйн төлөв ингэж буурах шалтгааны нэг нь АНУ-ын хүчээр түлхэж байгаа төсвийн бодлого, мөн Евро бүсэд илүү ойр байгаа явдал" гэж шинжээч тэмдэглэж байна.

Америкийн эдийн засгийн өсөлт 2018 онд 0,1 пунктээр өсч 2,9 хувьд хүрэх төлөв байгаа нь энэ улсын ойрын төлөв сайжирч байгаагийн илрэл. Харин евро бүсийн Дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт энэ онд 0,3 дунктээр буурч 2,0 хувь болох төлөв байгаа юм байна.

Хятадын эдийн засагт ч нэг их ахиц дэвшил гарахгүй болохыг шинжээчид хэлж байна. БНХАУ-ын эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа зээлийн өсөлтийг хязгаарлах бодлого нь дотоодын эрэлтийг сулруулахад хүргэнэ гэж байна. “АНУ-аас Хятадын эсрэг явуулж байгаа бодлогыг зөөлрүүлэхээр БНХАУ-ын эрх баригчдаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь нэг их үр дүнд хүрч саармагжуулж бас л чадахгүй. Ингэхээр Хятадын Дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт энэ онд 6,6 хувьтай гарах бол ирэх 2019 онд 6,1 хувь болж буурах төлөвтэй байгаа юм.

Ийн ирэх 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт буурах нь дэлхийн мөнгөний бодлого, ялангуяа дэлхийн дөрвөн том /Холбооны нөөцийн сан, Европын төв банк, Японы болон Английн банк/ төв банкны  нөөцөд  өөрчлөлт оруулахад хүргэнэ.

Дэлхийн эдийн засгийн өсөлт буурах нь гэсэн таамгийг Олон улсын валютын сан ч бас гаргаад байгаа юм. Энэ 2018, 2019 онд манай гаригийн Дотоодын нийт бүтээгдхүүн 0,2 хувиар буурч 3,7 хувьтай гарна гэж ОУВС үзэж байна.

“Уг нь өнгөрсөн онд таамаглахдаа 2018 онд дэлхийн эдийн засаг 3,9 орчим хувиар өсөхөөр тооцоолж байсан юм. Гэтэл өнөө хүртэл болж байгаа үйл явцаас болоод энэ тоо, бүр өөдрөгөөр харах юм бол 3,7 хувь болж буурах нь” гэж ОУВС-гийн ерөнхий эдийн засагч Морис Обстфельд энэ таамгийг тайлбарлаж байна.

Азид

Азийн хөгжлийн банк ч энэ тивийн ирэх оны эдийн засгийн өсөлтийг өнөөгийн нөхцөл байдлаас болоод бас л бууруулан хэлж байна. Өнөөгийн нөхцөл байдал гэдэгтээ олон улсын худалдааны энэ хурцадмал байдлыг дурдаад бүс нутгийн эдийн засагт худалдааны сүлжээг бэхжүүлэх нь хамгийн чухал нөлөөтэй гэсэн байна.

Азийн хөгжлийн банкны гаргаж байгаа таамгаар бол Азийн эдийн засаг энэ 2018 онд 6,0 хувиар өсөх бол ирэх 2019 онд 5,8 хувиар өсөх гэнэ. Энэ оны төлөв өөрчлөгдөөгүй болов ч ирэх оны төлөв нь өмнө дурдаж байсан 5,9 хувиасаа ийн буурч байгаа юм байна. “Олон улсын үйлдвэрлэлийн сүлжээтэй холбоотойгоор эдийн засгийн цаашдын өсөлтөд эрсдэл учирч мэдэх юм. Гэхдээ өнөөдөр авч хэрэгжүүлж байгаа худалдааны арга хэмжээний үрээр тогтовортой байдал үргэлжилнэ” гэж Азийн хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлжээ.

Азийн хөгжлийн банк Хятадын эдийн засгийг энэ жил 6,6 хувиар өсөх бол энэ үзүүлэлт ирэх 2019 онд 6,3 хувь болж буурна, энэ нь мэдээж эрэлт ихэссэн, хоёрдугаарт “худалдааны дайн”-тай холбоотой гэж тайлбарлажээ.

Азийн бас нэг том гүрэн Энэтхэгийн эдийн засаг ч нэг их өөрчлөгдөхгүй энэ онд 7,3 хувь гарах бол ирэх 2019 онд 7,6 хувь байх төлөвтэй гэнэ. Зүүн өмнөд Азийн орнуудад ч үл ялиг ахиц гарч энэ онд 5,1 хувийн өсөлт гарах бол ирэх онд 5,2 хувь болно, үндсэндээ тогтвортой байна гэж АХБ таамаг гаргажээ.

Нефть, байгалийн хийн үнэ өссөн, үүнтэй зэрэгцээд экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь Төв Азийн орнуудын эдийн засаг өсөхөд нөлөөлж энэ онд 4,1 хувийн өсөлттэй гарахаар байна гэж банкны мэдээлэлд дурдсан байна.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top