x

Шанхайд Ерөнхий консулын газар нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэв.

Гадаад харилцаа өргөжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулын газар нээхийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Ерөнхий консулын газартай болсноор энэ хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж амьдарч, суралцаж байгаа манай иргэд эрх ашгаа хамгаалуулах, консулын үйлчилгээ авах, манай улсад аялах, жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон гадаадын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэх зэрэг боломж бүрдэнэ.

25 сая хүнтэй Шанхай нь хүн амынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.5 их наяд юань буюу 230 тэрбум ам долларт хүрсэн байна.

БНХАУ болон бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв Шанхайд жилд дунджаар 1000 шахам үзэсгэлэн яармаг, түүний дотор олон улсын чанартай 300 гаруй томоохон арга хэмжээ болдог. Шанхайд гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар байдаг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 3 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 9 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 15 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 48 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 50 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 53 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 54 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 1 цаг 1 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 1 цаг 8 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 1 цаг 13 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 1 цаг 19 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 45 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 2 цаг 13 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 2 цаг 43 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 17 цаг 12 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 17 цаг 20 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 17 цаг 30 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 36 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 17 цаг 40 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 17 цаг 44 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top