x

“Нэхүүл” хөдөлгөөнийхөнд УИХ-ын дарга хариу өгөв

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус хөдөлгөөний зохицуулагч, хувиараа бизнес эрхлэгч иргэн Л.Отгонбат, Сэлэнгэ аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч Д.Баянмөнх, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгч О.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

“Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэх ёстой гэсэн шаардлага ирүүлсэн билээ.

Уулзалтын үеэр иргэн Л.Отгонбат, Д.Баянмөнх, О.Мөнх-Эрдэнэ нар нийгэмд шударга бус байдал газар авсны нэгэн жишээ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих зориулалттай зээлийг УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан авсан нь увайгүй хэрэг мөн. Үүнийг бид иргэдийнхээ эрхэнд, нийгмийн баялагт халдсан нэг ёсны дээрэм, хулгай, эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна. Тиймээс хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Сайдаас огцруулаад юм уу, уучлалт гуйсан төдийгөөр өнгөрөх ёсгүй. Төрийн өндөр албан тушаалтан, жирийн иргэд ялгаагүй хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Иргэн О.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын тусгай сангуудыг шалгахдаа иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн төлөөллийг оролцуулах, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн Төсөл шалгаруулалтын хороонд баялаг бүтээгчдийн оролцоог хангах  ёстой гэж үзэж байгаагаа хэллээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон:

-Та бүхний шаардлагад УИХ-ын дарга М.Энхболд хариу өгч байна. Үүнийг өөрийн биеэр гардуулан өгч, санал бодлоо солилцъё хэмээн урьсан юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, зуучилсан үйлдэлд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсоныг буруушаасан Та бүхний шаардлагыг хүндэтгэж  байна. Өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шаардлагыг тавих үеэрээ энэ талаарх байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас ирүүлсэн шаардлагын дагуу нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсэг байгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд чиглэл болгосон гээд, УИХ-ын дарга М.Энхболдын “Хариу өгөх тухай” албан бичгийг гардуулж өглөө.

Уг албан бичигт:

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлд гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д оруулж, УИХ шийдвэрлэхээр заасныг дурдаад, нэр бүхий гишүүдийн ёс зүйн асуудлаар дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлыг хуулийн дагуу яаралтай зохион байгуулах чиглэлийг Төсвийн байнгын хороо, Ёс зүйн дэд хороонд өгснийг тэмдэглэсэн байна.

Төр засаг, олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллага, иргэд харилцан ярилцаж, ойлголцон зөвшилцөх, хууль зөрчсөн шударга бус үйлдэлтэй хамтран тэмцэх нь чухал гэж үзэж байгаагаа “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнийг төлөөлж ирсэн иргэд уулзалтын төгсгөлд илэрхийлэв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • БАТБАЯР (202.126.89.9)
    АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТАНСАГЛАДАГ ЭЛДЭВ САНГУУДААС ЗЭЭЛ АВЧ ЛОМБАРД БАНКУУДААР ХҮҮЛДЭГ МАНЫ УИХ ЫН ГИШҮҮДИЙГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ!!! АРД ТҮМЭН ТА НАРЫН ТОГЛООМ БУС ШҮҮ ДЭЭ!! МАНГАРТУУЛАХАА ЗОГСОО! УИХ ЫН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ГИШҮҮД ОГЦРОХ ЁСТОЙ! ЭСВЭЛ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЦГОО!!! 76 БАЙСАН Ч 20-30 БАЙСАН Ч НЭГ БАЙСАН Ч МОНГОЛ УЛС ХӨГЖИХ Л ЁСТОЙ! ХАРИЙНХАНЫ ӨМНӨ СӨГДӨЖ УЛС ЭХ ОРНОО СҮЙРҮҮЛЭХЭЭ БОЛЬЦГОО!
    2018 оны 11 сарын 16 | Хариулах
  • ЭМГЭНЭЛ (202.9.43.101)
    "ЭРХЭМ ГИШҮҮН" НЭР ЗҮҮСЭН ИДЭЖ ХАНАДАГГҮЙ ЛУЙВАРЧДАД "ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ТООЦОХ" ХОШИН ЖҮЖИГ ТАВИАД Л ЭНЭ ДУУЛИАНЛТ ХЭРЭГ ЗАМРАХ БОЛОЛТОЙ. МАН -ч 2020 -Д МӨХЛИЙН БОСГООРОО МӨЛХӨЖ ГАРАХ НЬ ДЭЭ.
    2018 оны 11 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 45 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top