x

БНСУ-ын алдарт дуучин Хё Мин Монголд иржээ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. БНСУ-ын алдарт “Т-Ара” хамтлагийн дуучин Хё Мин Монголд иржээ.

Түүнтэй хамт Солонгосын мисс Шин А Ра, инфлүүзер Жин Ий Ёон нар ирсэн бөгөөд “Make9” брэнд ВИП эвентэд оролцох юм. Мөн өнөөдөр тус брэндийн Монгол дахь салбар дэлгүүрт зочлох ажээ. Өдгөө 35 настай Хё Мин хамтлагийнхаа уран бүтээлээс гадна “Миний найз охин есөн сүүлт үнэг”, “Гибек”, “1000 дахь хүн”, “Гисаен Рюнг” зэрэг телевизийн олон ангит кинонд дүрээ мөнхөлсөн юм. 

2009 онд байгуулагдсан “Т-Ара” хамтлагийн 15 жилийн ой тохиож байна. Тэд ирэх есдүгээр сард Хонконгт фэнүүдтэйгээ уулзаж, баяраа тэмдэглэхээр төлөвлөжээ.
Харин 2013 онд тус хамтлагийнхан Монголд ирж тоглолтоо xийснээс гадна “Number nine” дууныхаа клипний зураг авалтыг xийж байсан билээ. Тэгвэл 11 жилийн дараа Хё Мин дахин Монголд ирж байгаа нь энэ юм. Тус хамтлагийг монголчууд “Roly poly”, “Number nine”, “Day by day” зэрэг олон алдартай дуугаар нь мэддэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top