x

ХӨВСГӨЛ: Төв музейгээс 10 гаруй бөө, удганы ховор эд зүйлсийг үзэх боломжтой

Хөвсгөл аймгийн Төв музейд аймгийн алдартай 10 гаруй бөө, удган нарын хэрэглэж байсан хувцас хэрэглэл, бөөгийн хуяг, дээл, гутал, хэнгэрэг  цан, хуур зэрэг эд зүйлс хадгалагдаж байна.

Хүн байгалийн юм үзэгдлийг эзэнтэй өөрчлөлт хувиралт нь түүний үйлдэл хэмээн итгэж, сүсэглэж мөргөж байснаас бөө мөргөл үүссэн гэж түүхчид үздэг.

 


 

 

Бөө зайран, удган нар бөөлөхдөө тусгай өмсгөл, малгай, гутал өмсөж, хэнгэрэг, цохиур, таяг, хуур, толь хэрэглэдэг.

Дархад,  цаатан,  урианхай нарын үндсэн шүтлэг нь бөө мөргөл учраас тэдний дунд олонд алдартай, ид шидтэй, үе дамжсан бөө зайран, удган олон байдаг байжээ.

 

Тэдний нэг бол 1890 оны үед Баянзүрх сумын Хайс хавиар нутаглаж байсан Баглаа удган юм. Баглаа удганыг гучин гурван хурмастын орон дахь гал хар тэнгэр, оч хар тэнгэр хоёрыг эзэгнэн төрсөн цорын ганц удган  гэж үздэг байжээ.

Хөвсгөл аймгийн Төв музейд 10 гаруй бөө удган нарын хувцас хэрэглэл хадгалагдаж байгаа бөгөөд бүгд амьтай гэж судлаачид үздэг.

 

 Тухайлбал Рэнчинлхүмбэ сумын уугуул Охинжий удганы цаатан дээлийг гадаа гаргаад сэгсрэхэд бороо ордог байсан байна. Эдгээр ховор эд зүйлсийг Хөвсгөл аймгийн Төв музейгээс үзэх сонирхох боломжтой юм.

 

Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Төв музей зуны хуваарьт шилжиж бямба, ням гарагт тогтмол ажиллаж эхэллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 31 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 40 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 44 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 3 цаг 48 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 22 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 5 цаг 57 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top