x

Мөнгийг нь С.Баярцогт биш, МАН төлж байгаа шүү!

Манай зарим "АНчин"-гуудын соошил халуурал бүр савнаасаа халиад, хил хязгаараа даваад, "МАНчин"-гуудаа татаж оруулаад, нөгөөдүүл нь дагуулж тонгороод жинхэнээсээ намаа тараахдаа тулж байна аа. Энэ сонгуульд С.Баярцогт, Х.Тэмүүжин хоёроос өөр өрсөлдөгч байхгүй, АН, МАН ч ороогүй, хоёрхон хүний сонгууль юм шиг болж байна. Саяхан л "АН-ын жинхэнэ нүүр царай, эрх чөлөөний хамгаалагч, үнэн шударгын туйл" байсан нөгөө муу Х.Тэмүүжин чинь шууд 10 жилээр ухраад нөгөө "сайн ах, Сарангэрэл" энэ тэр лүүгээ унаад явчихлаа. Ямар амархан, ямар муухай хувирч, хавтгайрч байна аа, манайхаан! Гуравхан хоногийн дотор штээ.

Сүүлдээ бүр тойргоос ганц удаа гарч үзээгүй муу листний гуйлгачин, дээрэмчин, юу юу ч гэнэ үү. Эсрэгээрээ С.Баярцогт шиг шалгарсан улстөрч, удирдагч Монголд алга боллоо. АН дотроосоо эхлүүлсэн энэ хэрүүлийн гал Ардын намын сэтгүүлчид /угаасаа бүгдээрээ л дээ/ соошилчдыг хуйгаар нь хамаад улсаараа С.Баярцогтын араас уйлж, Х.Тэмүүжинг дэвсэлцгээв. Намынх нь нэг идэвхтэний идэвх нь бүр хэтрээд "Лу.Гантөмөрийнх нь хөнжил, гудасны асуудлыг дэлгэнэ, тэгвэл" гэчихсэн соошлаар дэвж байх ч шиг...

Ингэхэд монголчууд хэдэн удаа листээр сонгууль хийсэн юм? Ганцхан удаа, энэ жил хоёр дахь нь.

Х.Тэмүүжин хоёр удаа сонгогдохдоо нэг удаа тойргоос, нэг удаа жагсаалтаар сонгогдсон. Бүр намын дарга, генсек нарын дараа 4-рт бичигдэж байсан юм шүү. Н.Алтанхуяг дарга тэр жилийн сонгуульд "АН ялбал Х.Тэмүүжин Хууль зүйн сайд, Л.Гантөмөр Боловсролын сайд болно шүү" гэж зарлаад орж байлаа. Намдаа хамгийн олон суудлыг авч байлаа.

Одоо ч гэсэн Х.Тэмүүжин бол потенциальны Хууль зүйн сайд. АН сонгуульд ялж, олуулаа болж гэмээн дутуу үлдээсэн, ухрааж гацаасан бүх шинэчлэлийнхээ эцсийг үзнэ гээд явна. Яагаад гэвэл Х.Тэмүүжин бол тойргийн улстөрч биш, үзэл санааны, бодлогын улстөрч. Тийм болохоор нам нь /ҮБХ чинь намын удирдах байгууллага мөн биз дээ/ дэмжээд, шахаад жагсаалтад оруулчихлаа.

Тэгсэн чинь Х.Тэмүүжингээс болж АН ялагдах гээд, С.Баярцогт ороод ирвэл ялчих гээд байгаа юм л боллоо. УУЧЛААРАЙ, АНдууд аа! Тийм юм байхгүй. ҮБХ нь С.Баярцогтыг жагсаалтад дэмжээд баталчихсан бол өнөөдөр яг адилхан "Элбэгдоржийн гөлөг, Оюутолгойн хулгайч" гээд л сэвж байгаа. Тэгэхээр МАНчингууд чинь С.Баярцогтод хайртайдаа та нартай хамжаад, балешиглаад байгаа хэрэг биш шүү дээ. С.Баярцогтоор дамжуулаад намыг чинь өрлөж, шорлож байгаа юм. Арай С.Баярцогт мөнгийг нь төлдөг гэж бодоогүй биз дээ. МАН төлж байгаа шүү дээ!!!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Westlake Loan (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай, орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү байна уу. 2% -ийн бага хүүтэй зээлийн хариулт энд байна. Loanwestlake@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой.
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Westlake Loan (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай, орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү байна уу. 2% -ийн бага хүүтэй зээлийн хариулт энд байна. Loanwestlake@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой.
    2024 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Тэмүүжин бол тууштай нуруутай эршүү
    2024 оны 05 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 8 цаг 57 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 6 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 11 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 14 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 9 цаг 48 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 23 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top