x

П.Батхишиг: Авлигын мөнгөө нуухад ашиглагддаг компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэлжүүлэх хэрэгтэй

УИХ-ын дэд даргын нийгмийн бодлогын зөвлөх, эдийн засагч, улс төр судлаач П.Батхишигтэй авлигын индексийн асуудлаар ярилцлаа.

-Саяхан олон улсын байгууллага улс орнуудын авлигын индексийг зарласан. Манай улсын хувьд байр ухарсан байсан. Үүнд ер нь хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллага улс орнуудын авлигын түвшнийг хэмжиж үр дүнг зарладаг. 2023 оны тайланд 180 улсыг судалгаандаа хамруулснаас Монгол Улс дахин байр ухарч 121-д үнэлэгджээ. 10 жилийн өмнө “Авлигын төсөөллийн индекс”-ийг зарлахад нийт 172 улсаас Монгол Улс 39 оноогоор 80-д жагссан байж. Энэхүү индекс нь Дэлхийн банкны засаглал бодлогын үнэлгээ, Дэлхийн эдийн засгийн форумын судалгаа, ардчиллын индекс зарладаг V-Dem, Дэлхийн өрсөлдөх чадварын индекс гаргадаг IMD гээд 13 байгууллагын мэдээллийн эх үүсвэрт тулгуурладаг тул улс орнууд ач холбогдол өгдөг. Индексийн гол агуулга нь нийтийн өмч, төсөв, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, авлигын гэмт хэрэгтэй тэмцэж буй бодлого, түүний хэрэгжилтийг үнэлдэг. Засгийн газраас авлигатай тэмцэх жил болгон зарласан 2023 онд хамгийн тааруу оноо авч хамгийн муу байранд жагслаа. Энэ бол эрх баригчдын ам, ажил хоёрын зөрүүг илэрхийлж буй хэрэг.

-Бусад улс орнуудын хувьд авлигын асуудалд ямар бодлого гаргаж явснаараа энэ индексээрээ урагшаа байр ахиж байдаг юм бол?

-Авторитар, эсвэл ардчилсан системтэй хэсгээс үл хамааран аливаа хэлбэрийн авлигын гэмт хэрэгтэнд хариуцлага тооцолгүй, ял шийтгэлээс чөлөөлөх, түүндээ шүүх прокурорын байгууллагыг ашигласнаар шударга бус байдлыг нэмэгдүүлэн авлигыг нийгмийн хэвийн үзэгдэл болгодог. Харин авлига багатай, авлигатай хийж буй тэмцэл үр дүнд хүрч буй улсуудыг ажиглавал шүгэл үлээх, хэрэгтнийг шударга шүүж, хариуцлага хүлээлгэснээр нийгэмд авлигыг үл тэвчих соёлыг бэхжүүлдэг. Бүс нутгийн хувьд Европын улсууд авлигагүй болох энэ тэмцэлд тэргүүлсэн хэвээр байгаа.

Африк, Ойрхи Дорнодын улсуудад улс төрийн авлига, зөрчилдөөн байгаа ч бага зэрэг ахиц үзүүлсэн байна. Харин Зүүн Европ, Төв Азийн улсуудад авторитар дэглэм рүү гулсах, хуулийн засаглал, системийн авлигатай зууралдсан хэвээр байна. АНУ гэхэд 12 дугаар сард гадаад орны албан тушаалтнууд компани, иргэнээс авлига шаардах болон авахыг гэмт хэрэгт тооцох тухай хууль баталсан. Энэ хуулиас өмнө Америкийн компани болон иргэн гадаад улсын албан тушаалтанд авлига санал болгох, өгөх нь гэмт хэрэгт тооцогддог байсан бол өдгөө хоёр талыг хариуцлагажуулж авлигатай хийх тэмцлийг өргөжүүлсэн байна.

Авлигын мөнгө угаах, нуухад түгээмэл ашиглагддаг үл хөдлөх хөрөнгө, компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэлжүүлэх ажлын чухлыг ч онцолж. Хөгжиж буй орнуудын хувьд институцийн чадавх, хуулийн засаглал болон бусад олон шалтгаанаар энэ тал дээр төдийлөн ахиц гаргаж чаддаггүй ч Монгол Улс урагш алхсаныг бид мэднэ. Өнөөдөр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд ч эдгээр мэдээллийг ашиглан шүгэл үлээх, авлигатай хийх тэмцэлд хувь нэмрээ оруулсаар байна.

-Авлигатай тэмцэх нь нийгэмд яагаад чухал талаар ойлголт бас сул байна уу?

-Авлига, шударга ёс хоёр эсрэг тэсрэг ойлголт. Зарим судлаачид нийгмийн итгэлцэл алга боллоо гэдгийн гол шалтгаан авлига шүү дээ гэдэг. Учир нь авлига цэцэглэх тусам хууль шүүхийн өмнө тэгш байдал алга болно. Тэр чинээгээрээ хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдан, эцсийн дүндээ нийгмийн үнэт зүйлс эвдэгдэнэ. Итгэлцэл бол нийгмийн үнэт зүйл. Ард түмний хувьд өдөр тутам хэвлэл мэдээллээр шударга бус шүүхийн шийдвэр сонсоод, өглөө бүр нэг авлигачийн үнэтэй машинтай зэрэгцэн алхах нь гутамшигтай байна. Өвчиндөө шаналан эмнэлгийн орон дээр хэвтэх иргэнд өнөөх авилгач дарга ханиад хүрээд л Солонгос нисч эмчлүүлж байгааг харахад нийгэмд ямар юмны итгэлцэл байх вэ дээ.

-Манай төр засаг 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Үр дүнг юу гэж харж байна вэ?

-НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид шүүх, прокурорын байгууллагын хараат бус ажиллагааг онцолдог. Хичнээн сайн хууль баталлаа ч шүүх, цагдаа, прокурорын байгууллага авлига эсвэл нөлөөлөлд автсан бол төмс булчихаад алим хүлээдэг шиг юм болно. Итгэл үнэмшил бүхий, мэргэжилдээ эзэн, ёс зүйтэй хууль шүүхийн ажилтнуудын томилгоо, албан тушаалд дэвшүүлж буй байдал, ажлын үнэлгээг хэн хийдэг билээ. Мөнөөх төр. Төр гэдэг маань сонгуульд амлалт өгөн ялсан бүх эрх мэдлийг атгасан тэр нам. 2021 онд Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс авлигын индексээр 35 оноо авч 111-д эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт” гэсэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд авлига, ашиг сонирхлоос ангид байхыг зориуд тусгаж оруулсан”, “УИХ-д Авлигын эсрэг бүлэг байгуулсан”, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Авлигатай хийж буй тэмцэл дорвитой үр дүнд хүрэхгүй байна” гэж хэлснээс хойш юу өөрчлөгдөв. Нийгэмд энэ бүхэн тодорхой харагдаж байгаа. Удахгүй ард түмэн дүнгээ тавина.

-Ямартаа ч авлигын эсрэг тэмцэх нь чухлыг онцолж, нийгэмд ч ийм ойлголт төрүүлж байна гэж итгэж байна уу?

-Авлигатай тэмцэнэ гэдэг нь нийтийн эрх ашиг, та бидний эрх ашгийг хамгаалах тухай асуудал. Гэхдээ олонх тохиолдолд авлига авч баяжсан, хөрөнгөжсөн хүнийг буруушаах, зэвүүцэхээс илүү өөрт хамаагүй зүйл мэт бодох нь түгээмэл. Гэтэл авлига өгч танай гэрийн хажуугийн жижиг газар 20 давхар байшин барих нь оршин суугчдын нарыг хаахын зэрэгцээ цэцэрлэг сургууль, нийтийн эзэмшлийн зам талбайг ч үгүй болгоно.

Авлига өгч танай хүүхдийн боловсролын зээлийн сангийн эрхийг авч, хүүхдийн чинь ирээдүйг хулгайлна. Чадвартай төрийн албан хаагч тушаал дэвших боломжийг хааж нэг намчин нөхөр төрийн ажлыг унагах, эсвэл нэг төрийн компанийн гарын үсгэн дээр сууж хувьдаа завшина. Авлигатай тэмцэх нь яагаад чухлыг иргэдийн боловсрол мэдлэгээс үл хамааран ингэж ойлгуулах нь чухал. Энэ ажлыг хийхгүй бол удахгүй танай хүүхэд, найз нөхөд авлигаар баяжиж хөлжигсдийг шүтэж, тэдэн шиг болохыг хүсч энэ хэрээр авлигыг хүлээн зөвшөөрөх түүнд татагдан орох болно. Латин Америк, Африкийн олон орнуудын жишээ авлигын ийм цаламд орж, системийн авлигаар улс орноо хэдхэн хүн цөлмөж, дийлэнх нь ядуугийн туйл болж буйг харуулдаг.

-Авлигатай тэмцэж байгаа энэ жилүүдэд Монголын хууль шүүхийн байгууллага авлигын гэмт хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэсэн талаар танд мэдээлэл бий юү. Нөгөөтэйгүүр бусад орнуудад хэрхэн хариуцлага тооцдог вэ?

-“Эрдэнэс Монгол” компанийн захирал асан авлигын хэрэгт холбогдоод 40 сая төгрөгөөр л торгуулж. Төрийн өмчит уурхайн захиралд торгох ял, 2.7 тэрбумын хахууль авсан хөдөлмөрийн баатарт ч торгох ял оноосон байна. Хөгжлийн банкны, нүүрсний сонсгол гээд хэдэн өдөр хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл дамнуулан төлбөр авсан, аваагүй, мэдэх мэдэхгүйн завсар олон хүмүүс, аж ахуйн нэгжийг олон түмний өмнө бүлтэлзүүлсэн боловч яг ял оноогоод, хариуцлага тооцоод, хөрөнгө хураагаад олон нийтийн өмчид гар дүрвэл ийм болно оо гэдгийг үзүүлж чадсан уу, гэвэл үгүй. Харин сунжирсан шүүх хурлуудын дараа бүгд гэмгүй, эсвэл цагаадан гарч ирж ард иргэд рүү инээмсэглэн яриа өгч буй дүр зураг юу хэлж байна. Гэтэл авлигагүй улсын тэргүүнд явдаг Сингапурт 37 жилийн өмнө Ерөнхий сайд нь авлигад холбогдсон танхимын сайдынхаа амиа хорлох тухай захиаг уншиж өгсөн түүх бий. Хөрш Хятадад гадагш зугтсан 100, 100 түшмэдээ буцаан авчирч хариуцлага хүлээлгэж байгаа жишээг уншсан иргэдийн тархи толгойд манайд яагаад ингэдэггүй юм бол гэсэн асуулт байнга эргэлддэг байх.

Нэмээд хэлэхэд, хамгийн их авлига авдаг, авлигад холбогддог этгээдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авлигатай тэмцэнэ, тэмцэх ёстой гэх зэргээр ярьж харагдах нь энэ сэдвийг хангалттай бүдгэрүүлдэг. Авлигын хэргээр ял, торгууль авсан этгээдүүд төрийн өмчит үйлдвэрийн газар, их сургууль, агентлаг, яам, Их хуралд сууж байгаа нь бидэнд тавьж буй бодит дүн. Тэдний хариулт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хялбаршуулсан журмаар шийдүүлсэн, гэмээ ухаарч торгуулиа төлсөн гэх биз. Гэтэл улсад учруулсан хохирлоо төлсөн үү, нуусан хулгайлсан хөрөнгийг хураасан уу гэх зэргээр олон асуулт хариугүй үлддэг. Шувуу болоод ниссэн, улсаасаа зугтсан дарга, сайд, хөдөлмөрийн баатар, гавьяатуудын сураг ч алга. Авлигатай тэмцэх ажил амаргүй ч энэ талд дэлхийд үнэлэгддэг Сингапурын эцэг Ли-гийн хэлсэн үг бий. Тэрээр “Гурван найзаа шоронд хийхээс эхэл. Яагаад хийж байгааг чи мэдэж байгаа, хүмүүс ч чамд итгэж эхэлнэ” гэж хэлсэн байдаг. Энэ үг өнөөдөр дэлхийд авлигатай тэмцэгчдийн уриа болж дэлгэрсэн байна. Манайх ч энэ үгийг санаж, бодож явахад гэмгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 22 цаг 23 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 22 цаг 24 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 22 цаг 30 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 22 цаг 32 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 22 цаг 34 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Өчигдөр 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Өчигдөр 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Өчигдөр 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Өчигдөр 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Өчигдөр 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Өчигдөр 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Өчигдөр 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Өчигдөр 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно Өчигдөр 12 цаг 09 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 12 цаг 08 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо Өчигдөр 12 цаг 06 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна Өчигдөр 12 цаг 06 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ... "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majora...
Top