x

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ баасан гарагаас эхэлнэ

Нийслэлд энэ оны II ээлжийн цэрэг татлагыг есдүгээр сарын 17, 18, 19-нд зохион байгуулна.

НЗДТГ-ын мэдээлснээр хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлэх юм. Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжил эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залууст өмнөх жилүүдэд англи хэл, жолооны сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Иймд цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ. Ингэхдээ ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа саналыг нь авна. Мөн цэргийн насны эрчүүдийн эрүүл мэнд ямар түвшинд байгааг тогтоох шинжилгээ хийнэ. Баянзүрх дүүрэгт гэхэд цэргийн насны 2000 иргэнийг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулна” гэлээ.

Хугацаат цэргийн алба хаагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох аж. Залуус цэрэг татлагын байранд очихдоо иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг авч очих шаардлагатай.

Цэцэг татлагыг Баянгол дүүргийн 96, Баянзүрх дүүргийн 14, Сүхбаатар дүүргийн 3, Сонгинохайрхан дүүргийн 83, Чингэлтэй дүүргийн 5, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль, Налайх дүүргийн “Налайх” политехник коллеж, Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургууль, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль дээр зохион байгуулах юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 23 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 45 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 59 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 10 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 18 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 24 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 28 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 34 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 38 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 41 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 44 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 47 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 51 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 55 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 46 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top